Устөрөгч автомашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Устөрөгч автомашин''' гэдэг нь устөрөгчийг хэрэглэж автомашиныг хөдөлгөх хүчийг гаргаж авдаг тээврийн хэрэгсэл юм. Бусад төрлийн тээврийн хэрэгсэл шатахуунаар цэнэглэсэн банктай байдагчлан устөрөгч автомашин устөрөгчөөр цэнэглэсэн банктай байдаг. Ихэнх устөрөгч автомашины хөдөлгүүр нь устөрөгчийг дотоод шаталтын хөдөлгүүрт шатаах болон устөрөгчийг хүчилтөрөгчтэй тусгай камерт урвалд оруулж үр дүнд үүсэж буй цахилгаан энергиэр цахилгаан моторыг ажиллуулах замаар химийн энергийг механик энерги болгон хувиргаж байна. Тээврийн хэрэгслийн шатахууны зориулалтаар устөрөгчийг түгээмэл хэрэглэж буй шалтгаан нь устөрөгч бол эдийн засгийн хэмнэлтийг санал болгож байгаа гол элемент юм.
Устөрөгч нь дэлхий дээр дангаараа маш ховор тохиолдох ба энэ нь үнэндээ энергийн эх үүсвэр биш харин энерги зөөвөрлөгч юм. Ихэнхдээ метан болон өөр бусад ашигт малтмалаас ялгаж авна. Гэхдээ мөн өөр төрлийн энергийн эх үүсвэрийг (Ж: салхи, нар болон цөмийн)[[Устөрөгч]]
 
ашиглаж болох ба энэ тогтворгүй бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхэд хэтэрхий сарнилттай, хүнд хэцүү байдаг. Иж бүрэн автоматжуулсан салхи-устөрөгч үйлдвэрүүд нь усны электролизийг ашиглан зардал хангалттай бага, тоо хэмжээ нь хангалттай их, уламжлалт энергийн эх үүсвэрүүдтэй өрсөлдөх чадвар бүхий энергийн эх үүсвэрийн технологуудыг боловсруулж байна.
Олон компаниуд устөрөгчийн энергийг хөдөлгөөнт төхөөрөмжид үр ашигтайгаар ашиглах тал дээр анхаарч хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Устөрөгчийн энергийг өргөн ашиглах сонирхол нь хэрэв устөрөгчийг ашигт малтмалын оролцоогүйгээр боловсруулдаг болвол нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм. Устөрөгчийн хэрэглээний дутагдалтай талууд нь үндсэн зардал өндөр, нэг нэгж дэх энергийн агууламж бага, түлшний савны эзэлхүүн их, түлшний савны даралт өндөр, хадгалалт, хийн болон шингэн устөрөгчийн автомашин дах тээвэрлэлт болон цэнэглэлт, автомашинууд устөрөгчийг түгээх дэд бүтэцэд шаардагдах хөрөнгө оруулалт мөн бас үйлдвэрлэлийн процессийн бага үр ашиг зэрэг юм.
[[Устөрөгч]]
[[Файл:FCX Clarity.jpg|thumb|right|2007 оны 7-р сарын 14-ны Лхагва гарагт Los Angeles авто шоун дээр танилцуулсан Honda FCX Clarity –ийн зураг.]]
[[en:Hydrogen_vehicle]]