Түрэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 48:
}}
[[Зураг:PanTurkishRally.JPG|thumb|300px|2009 онд Стамбулд болсон Нармай Түрэгийн цуглаан]]
'''Түрэг''' (улс, үндэстнээс ялгаж тодорхойлсноор '''Түрэг угсаатан''') – Нийтийн он тооллын зургаадугаар зуунаас нэр тодорч, өдгөө [[Еврази]]йн [[Азербайжан улс|Азербайжан]], [[Түрк улс|Түрк]], [[Түркмен улс|Түркмен]], [[Үзбек улс|Үзбек]], [[Хасаг улс|Хасаг]], [[Хиргис улс|Хиргис]] гэсэн зургаан улсын үндсэн хүн ам болж, [[Орос улс|Орос]], [[Хятад улс|Хятад]], [[Иран улс|Иран]], [[Афган улс|Афган]], [[Тажик улс|Тажик]], [[Ирак улс|Ирак]], [[Америкийн Нэгдсэн Улс|АНУ]] гэх мэт бусад улс орноо цөөн хувийг эзлэн оршин сууж байгаа, [[Алтай хэлний язгуур|Алтай язгуурын]] [[Түрэг хэлний бүлэг|Түрэг салбарын]] төрөлх хэлтэй ('''Түрэгжин хэлтэн''', '''Түрэг төрлийн хэлтэн''') бүлэг [[ард түмэн]], 160-170 сая хүнтэй [[угсаатан]].
==Нэр==
Монгол бичгийн ''түрүг'' (кирилл монголд '''Түрэг'''), Түрэг бичгийн ''türük'' хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн ''қ (к) '' [[Монгол хэлний бүлэг|монголд]] ''г'', монгол үгийн адгийн ''г'' [[Түрэг хэлний бүлэг|түрэгт]] ''қ (к) '' гэж тогтсон үг маш олон. Олон тоонд ''түргүд'' буюу '''Түргүүд''' (оноосон нэрийн дүрмээр '''''Түрэгүүд''''' гэх нь бий) гэж бичнэ. Хамгийн эртний үед холбогдох, [[Монгол]]оос олдсон [[Түрэг улс]]ын үеийн хөшөөдөд [[File:Old Turkic letter UK.svg|10px]][[File:Old Turkic letter R2.svg|10px]][[File:Old Turkic letter U.svg|10px]][[File:Old Turkic letter T2.svg|10px]]<ref name="KulteginMC">[http://irq.kaznpu.kz/?lang=e&mod=1&tid=1&oid=15&m=1 Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG] Khöshöö Tsaidam Monuments</ref><ref name="BilgeKaganMC">[http://irq.kaznpu.kz/?lang=e&mod=1&tid=1&oid=16&m=1 Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG] Khöshöö Tsaidam Monuments</ref>, [[File:Old Turkic letter K.svg|10px]][[File:Old Turkic letter R2.svg|10px]][[File:Old Turkic letter U.svg|10px]][[File:Old Turkic letter T2.svg|10px]]<ref name="TonyukukMC">[http://irq.kaznpu.kz/?lang=e&mod=1&tid=1&oid=17&m=1 Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG] Bain Tsokto Monument</ref> буюу ''türük'' гэж бичсэн байна гэж [[Түрэг судлал|Түрэгч]] эрдэмтэд тайлж уншжээ. Үгийн утга тодорхой бус, гэхдээ түрэгч нараас «төрсөн», «үүссэн» гэх утга дэвшүүлсэн нь байдаг.<ref>Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16</ref> [[Монгол бичиг|Худам монгол бичгээр]] бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. ''Бичиг'', ''ажиг'', ''чимэг'' гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх ''–г'' дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол ''түрүг'' гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.