Баянгол сум (Сэлэнгэ): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 3 interwiki links, now provided by Wikidata on d:q576967 (translate me)
No edit summary
Мөр 5:
[[Category:Сэлэнгэ аймгийн сумд]]
{{stub}}
Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богд хаан уулын Баатар вангийн хошууны Хөлий уул сумын суурин дээр одоогийн энэ нутагт байгуулагджээ.Тус сум нь газар зүйн мужлалын хувьд Хэнтий, Ханганы уулархаг их мужийн, Хэнтийн мужийн, бага Хэнтийн дэд мужийн захын тойрогт хамаарагдана.
 
Байршил:
 
Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөх хэсэгт Хараа, Бороо, Загдал, Баянгол зэрэг голуудын үзэсгэлэнт сав газар, ойт хээр, хээрийн бүсийн заагт оршино.Нутаг дэвсгэрийн хэмжээ 197.6 мян.га, хойд талаараа Дархан уул аймгийн Дархан уул сум, Шарын гол тосгон, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Мандал сум, өмнөд, баруун өмнөд талаараа Төв аймгийн Борнуур, Сүмбэр сум, баруун баруун хойд талаараа Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутагтай тус тус хиллэнэ. Нутаг дэвсгэрийн нийт гадаргууд ой мод 21.2 мян.га, бэлчээр 120.8 мян.га, усан сан 0.3 мян.га, хадлан 29.5 мян.га, тариалан 17.6 мян.га талбайг эзлэнэ. Нийслэл Улаанбаатар хотоос 154 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 170 км, Дархан уул аймгийн төвөөс 75 км, зэргэлдээх Мандал сумын төвөөс 35 км зайд оршдог. Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын ач холбогдолтой төмөр зам 47 км, хатуу хучилттай авто зам 52.5 км дайран өнгөрдөг. Дэд бүтэц хөгжлийн ирээдүй сайтай, зам харилцаа чухал зангилаа юм.
Засаг захиргааны нэгж нь:
1. Хараа 1-р баг
2. Баян 2-р баг
3. Гонир 3-р баг