Өндөр-Улаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 43:
|footnotes =
}}
'''Өндөр-Улаан сум''' нь [[Архангай]] [[Аймаг|аймгийн]] хойд талын [[сум]]уудын нэг. Газар нутгийн байрлалын хувьд урд талаараа [[Ихтамир сум|Ихтамир]], хойд талаараа [[Тариат сум|Тариат]], зүүн баруун талаараа [[Чулуут сум|Чулуут]], [[Эрдэнэмандал сум]]тай хиллэдэг. Азарга, Хануй, Бэлх, Донгоо гэсэн багуудтай. [[Чулуут гол]]оос сумын төв хүртэл арав орчим км. Хуучнаар бол [[Сайн ноён аймаг|Сайн ноён аймгийн]] Сайд вангийн хошуу гэгддэг байсан. Сумын төвөөс дээшээ арав орчим км-т дуган байсан. Нутгийн газрын нэрүүд гэвэл: Тээл, Азарга, Шарагчин, Донгойн даваа, Шүүргэнтийн даваа, Зуун модны даваа, Ханагийн өвөлжөө, Тэргэн толгой, Ногоон нуур, Марат толгой, Шар хунх, Бор бургас гэх мэт байдаг. Ан амьтан элбэгтэй Бор бургас гэх зүүн хойд талаараа [[буга]], [[бор гөрөөс]], [[зэрлэг гахай]], [[үнэг]], [[чоно]], [[дорго]] ихтэй. Донгой хавиараа [[тарвага]] элбэгтэй. Эмчилгээний хэд хэдэн рашаантай.
{{Монгол улсад хамаарах}}