Даатгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 60 interwiki links, now provided by Wikidata on d:q43183 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''Даатгал''' нь анх үүссэн цагаасаа хойш [[байгалийн гамшиг]], осол аюул, гал түймэр, [[газар хөдлөлт]], дээрэм тонуул зэрэг бүх нийгмийн тогтолцоо, цаг үед байсан гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж ирсэн юм. Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг дээрхи тохиолдлууд нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн шинжтэй байдаг. Үүнийг эрсдэл гэж нэрлэдэг. Иймээс өмч хөрөнгийг эзэмшигч хэн нэгэн нь аливаа эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээхэд зориулагдах эх үүсвэртэй байх сонирхолтой байдаг.
Аливаа эрсдэлийн гэнэтийн магадлалт шинжийн хажуугаар эдгээрийн тохиох тоо нь уг тохиолдлуудаас эмээдэг этгээдүүдийн тооноос ямагт бага байдгийг хүмүүс эрт дээр үеэс анзаарсан байдаг. Үүний сацуу хохирлыг нөхөх харилцаанд оролцогчдийн тоо олон байх тусам тэдгээрийн тус бүрийн оруулах хөрөнгийн хувь хэмжээ нь төдий чинээ бага байх болно гэдгийг ч ойлгоцгоож байв. Иймд хүмүүс ижил хэмжээний хөрөнгө нийлүүлэн түүгээрээ хохирол амсагч нэгнийгээ хохиролгүй болгох санааг олж авснаар даатгал үүссэн түүхтэй.