Турк хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
|газрынзургийнтайлбар = Газрын зурагт Түрк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ
}}
[[Түрк үндэстэн|Түрк үндэстний]] эх хэлийг '''Түрк хэл''' буюу '''Турк хэл''' (түркээр Türk dili, ихэвчлэн товчлоод {{Audio|Turkce.ogg|''Türkçe''}}, [[англиар]] Turkish language, [[оросоор]] Туре́цкий язы́к, бусад «Түрк» хувилбар ([[Түрэг|1]],[[Түрк|2]],[[Турк|3]]) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Түрк, Турк, Түрэг, [[худам монголоор]] түрк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Түрк хэл бол [[Алтай хэлний язгуур|Алтай язгуур]]ын [[Түрэг хэлний бүлэг|Түрэг салбар]]ын нэгэн гишүүн болно. Бүх [[Түрэг угсаатан|Түрэг хэлтний]] 43% [[Түрк үндэстэн|Түрк хэлтэн]] байгаас Түрк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь [[Азербайжан хэл|Азербайжан]], [[Гагауз хэл|Гагауз]] зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
 
Түрк хэл Түрк үндэстний үндсэн нутаг болсон [[Түрк орон|Түрк орны]] бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч [[Түрк улс]]ын ганц албан ёсны болсон. Тэндээс холгүй [[Кипр]], тэр дотроо [[Грекчүүд]]ээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа [[Умар Кипр]] оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй [[Кипр улс]] Түрк хэлийг [[Грек хэл]]ний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна [[Герман]] (2.8 сая), [[Грек]] (128 мянга), [[Болгар]] (740 мянга), [[Австри]] (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд [[Түрк үндэстэн|Түрк хүмүүс]] тархан суусан дотор Түркээр хөөрөлдөгсөд бий.