"Турк хэл"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Хуудас үүсгэв: "{{Хэл2 |нэр = Түрк хэл |тодорхойнэр = Орчин цагийн Түрк хэл |газаророн = Түрк,...")
 
|тодорхойнэр = Орчин цагийн Түрк хэл
|газаророн = [[Түрк улс|Түрк]], [[Герман улс|Герман]], [[Болгар улс|Болгар]], [[Македон улс|Македон]],<br>[[Грек улс|Грек]], [[Азербайжан улс|Азербайжан]], ''[[Умар Кипр орон|Умар Кипр]]'',<br>''[[Косово орон|Косово]]'', [[Румын улс|Румын]] мэтийн улс ''орон''
|эзэмнэгч = 63 сая хүн (2007)<ref>[[Nationalencyklopedin]] "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007</ref>
|хэлтэн = [[Түрк үндэстэн]]
|өнгөнэр = алтай
|үндсэннэг = {{TUR2}} <br>''{{TRNC2}}''
|хоёрыннэг = {{CYP2}}
|тохируулагч = [http://www.tdk.gov.tr/ Түрк хэлний нийгэмлэг] (1932-)
|iso1 = tr
|iso2 = tur
|газрынзургийнтайлбар = Газрын зурагт Түрк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ
}}
[[Түрк үндэстэн|Түрк үндэстний]] эх хэлийг '''Түрк хэл''' буюу '''Турк хэл''' (түркээр Türk dili, ихэвчлэн товчлоод {{Audio|Turkce.ogg|''Türkçe''}}, [[англиар]] Turkish language, [[оросоор]] Туре́цкий язы́к, бусад «Түрк» хувилбар ([[Түрэг|1]],[[Түрк|2]],[[Турк|3]]) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Түрк, Турк, Түрэг, [[худам монголоор]] түрк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Түрк хэл бол [[Алтай хэлний язгуур|Алтай язгуур]]ын [[Түрэг хэлний бүлэг|Түрэг салбар]]ын нэгэн гишүүн болно. Бүх [[Түрэг угсаатан|Түрэг хэлтний]] 43% [[Түрк үндэстэн|Түрк хэлтэн]] байгаас Түрк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь [[Азербайжан хэл|Азербайжан]], [[Гагауз хэл|Гагауз]] зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
 
Түрк хэл Түрк үндэстний үндсэн нутаг болсон [[Түрк орон|Түрк орны]] бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч [[Түрк улс]]ын ганц албан ёсны болсон. Тэндээс холгүй [[Кипр]], тэр дотроо [[Грекчүүд]]ээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа [[Умар Кипр]] оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй [[Кипр улс]] Түрк хэлийг [[Грек хэл]]ний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна [[Герман]] (2.8 сая), [[Грек]] (128 мянга), [[Болгар]] (740 мянга), [[Австри]] (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд [[Түрк үндэстэн|Түрк хүмүүс]] тархан суусан дотор Түркээр хөөрөлдөгсөд бий.
 
1926 онд [[Баку]]д болсон [[Түрэг зүй]]чдийн хуралдаанд Түркийн ерөнхийлөгч [[Мустафа Кемаль Ататюрк]] Түрк хэлээ [[араб үсэг|араб үсгээр]] биш [[латин үсэг|латин үсгээр]] бичих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ. Одоо цагт ямар ч газарт Түрк хэлийг тэрхүү латин үсэгт түрк бичгийн дүрмийг баримтлан тэмдэглэдэг.
 
==Зураг==
<gallery>
Зураг:TurkishRoadSign-WelcomeToEurope Modified.jpg
Зураг:TurkishVocabulary RU.png
Turkish vowel chart.png
</gallery>
 
==Эх сурвалж==
{{reflist}}
==Гадаад холбоос==
*[http://toli.call.mn/ Түрк-Монгол, Монгол-Түрк цахим толь]
Anonymous user