Абрахам Линкольн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 131 interwiki links, now provided by Wikidata on d:q91 (translate me)
wxw
Мөр 38:
==Зүүлт==
{{reflist|group=note}}
Өнгөрсөн зууны далаад оны дунд үе хүртэл АНУ-ын олон мужууд Америкийн арван зургадугаар ерөнхийлөгч Авраам Линкольны (Abraham Lincoln) төрсөн өдрийг тэмдэглэж иржээ.
 
Одоо энэ баярыг анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийн хамт хоёрдугаар сарын гурав дахь даваа гаригт тэмдэглэн, Ерөнхийлөгч нарын өдөр гэж нэрлэх болсон байна. Энэ өдөр Авраам Линкольны төрсөн өдрийг үндэсний баяр болгон, Коннектикут, Иллинойс, Миссури, Нью-Жерси, Нью-Йорк мужуудад тэмдэглэдэг ажээ.
 
Долларын дэвсгэрт дээр зурагдан, автомашины компани нэрээр нь нэрлэгдсэн Авраам Линкольн гарамгай улстөрчдийн дунд онцгой байр суурийг эзэлдэг. Иргэний дайнд ялалт байгуулан, америк даяар боолчлолыг устгасан Америкийн хамгийн аугаа их Ерөнхийлөгчдийн нэг Авраам Линкольн 1809 оны 2-р сарын 12-нд Кентукки мужид ядуу фермер, Шотланд гаралтай эцэг Томас Линкольн, эх Нэнси хоёрын дундаас мэндэлжээ. Линкольныг долоон настай байхад ээж нь нас барж аав нь хоёрдохоо гэрлэжээ. Линкольн хүүхэд ахуйгаасаа хөдөө аж ахуйд хөдөлмөрлөж тууштай боловсрол олж авах цаг байсангүй. Хожим нь тэр дурсахдаа “Насанд хүрэхдээ би юм бага мэддэг, дөнгөж уншиж, бичиж тоолж чаддаг байлаа” гэсэн байдаг. Тэр чөлөөт цагаараа “Эзопагийн үлгэр”, “Робинзон Крузогийн адал явдал” ном, Америкийн түүх, Шекспир Бернс нарын яруу найраг, Жорж
Вашингтоны намтар зэргийг сонирхон уншдаг байжээ.
 
 
 
1854 оны 2-р сарын 25-нд Линкольн бүгд найрамдах намыг зохион байгуулагчдын нэг болж, боолчлолыг устгах асуудлыг эрс шийдэмгий дэвшүүлэн тэмцэж эхэлсэн байна. Линкольн дайныг эсэргүүцэгч, энхийг эрхэмлэгч байв. Линкольн эрч хүчтэй удирдагч болохоо харуулж, Засгийн газрын нэгдлийг ханган, Америкийн нэгдмэл байдлыг хадгалж үлдэхийг гол зорилгоо болгосон байна. 1862 оны 5-р сарын 20-нд газрын тухай хууль гаргаж, америкийн иргэн 10 доллар төлөөд 160 акра буюу 65 га газар эзэмшиж болохыг заасан нь Линкольны нэр хүндийг их өргөв. 1862 оны 9-р сарын 22-нд Линкольн америк даяар боолчуудын эрх чөлөөг зарлаж, үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 1865 онд боолчлол үүрд устгагдсан түүхтэй.
 
1865 оны 4-р сарын 11-нд өмнөд мужуудын төрийн удирдлагын системийг сэргээн тогтоох тухай сүүлчийн үгээ хэлсэн ба 1865 оны 4-р сарын 14-нд сөрөг хүчний тагнуул, жүжигчин Жон Бут Вашингтоны Форд театрт Линкольныг хүнд шархдуулж, дараагийн өдөр нь насан өөд болжээ. Хэд хоногийн дараа алуурчин хүчний байгууллагатай буудалцах үед алагдсан байна.
Линкольныг Иллинойс мужийн Спрингфилд хотын ОУК-Риж оршуулгын газарт нутаглуулсан аж.
 
Линкольны ерөнхийлөгч байх хугацаанд Америкийн Атлантын далайн эргээс Номхон далайн эрэгтэй холбосон төмөр замын сүлжээ байгуулагдаж, иргэний дайнд ялалт байгуулсан нь Америкийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангаж, дэлхийн аугаа их гүрэн болох урьдчилсан нөхцлийг хангажээ.
 
==Эшлэл==