Олноо Өргөгдсөн Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
1911 онд [[Чин]] улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII [[Богд Жибзундамба]] хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээв. Анхны Засгийн газрыг таван яамтай байгуулсны нэг Сангийн яамны тэргүүн сайдаар Түшээт Засаг, ван Г.[[Чагдаржав]]ыг (Одоогийн [[Өмнөговь]] аймгийн Ханбогд сумын уугуул) томилсон байна. [[Хаант]] [[Орос улс]]аас зарим тусламж авч [[Хятад]]уудын эсрэг тулалдаж, улмаар [[Өвөр Монгол]]ыг нэгтгэх зорилт тавьж байсан боловч амжилтгүй болсон байна. Мөн [[Тагна Тува]], [[Буриад]]ыг нэгтгэх бодлого тавьж байжээ.
 
Олноо Өргөгдсөн Монгол улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор армийгбайнгын шинэчилжмэргэжлийн арми байгуулах,холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан байна.
 
Шинэ тулгар төрийн гадаад байдал тун эгзэгтэй байсан бөгөөд олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ихээхэн хүч чармайлт тавьж байсан юм. Гэвч 1915 онд [[Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ]] гэдгээр [[Монгол]]ыг [[Хятад]]ын автономит улс болгохыг тулгасан боловч Монголын төлөөлөгчид үүнийг үл зөвшөөрч, [[Хятад]]ын сузернитетийг зөвшөөрнө гэдгээ гэрээнд тусган бичсэн байна. 1919 онд [[Хятад]]ын генерал [[Сю Шү Жан]] Их Хүрээнд халдан орсон байна. Энэхүү халдлага нь нийт [[Монгол]]чуудын дургүйцлийг хүргэж [[Их Хүрээ]]нд [[улс төр]]ийн нууц бүлгэмүүд байгуулагдав. Энэхүү хоёр бүлгийн үйл ажиллагааны үр дүнд 1921 онд хувьсгал гарч [[Зөвлөлт Орос]]ын дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо дахин зарлаж чадсан юм.