Соронз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by d:Wikidata on d:Q11421
No edit summary
Мөр 4:
'''Тогтмол соронз''' гэдэг нь тогтмол соронзон оронг үүсгэдэг [[соронзлогдох|соронзлогдсон]] материалаас тогтсон биет юм. Жишээ нь: хөргөгчин дээр бичиг тогтооход ашигладаг соронз г.м. Соронзлогддог болон соронзонд хүчтэй татагддаг материалуудыг [[ферросоронзон]] гэдэг. Үүнд [[төмөр (химийн элемент)|төмөр]], [[никель]], [[кобальт]], [[газрын ховор элемент|газрын ховор металын]] зарим хайлшууд болон байгалийн соронзон орно.
 
'''Нэрний тайлбар''' Магнет хэмээх нэр нь Грекээс гаралтай бөгөөд төмөр, никель, кобальт зэрэг зүйлийг татах шинж чанартай. Соронзны үйлчлэл үзүүлэх эргэн тойрны хүрээг соронзон орон хэмээдэг.Соронз нь бусад бүхий л материалын адилаар атом хэмээх жижиг хэсгүүдээс бүтнэ.
{{stub}}
Атом нь хамгийн жижиг соронз гэсэн үг. Атом нь бидний амьдарч буй нарны аймагтай харагдах байдлаараа тун төстэй, нартай адил атомын нукьлус төвд нь байрлаж гаригуудтай адил электронууд түүнийг тойрон эргэнэ. Атомын нукьлус нь нэмэх цэнэгтэй байхад электронууд нь хасах цэнэгтэй байдаг. Нэмэх хасах цэнэг таталцана. Соронз нь хэдий чинээ ижил туйлын атомтай байна, төдий чинээ хүчтэй байна.
Пластик, эрзээн зэрэг материал соронзон шинж чанар огт агуулдаггүй нь түүний атом, молекуль нь туйл үүсгэдэггүйтэй холбоотой байдаг.
Соронзон орны шугамууд нь битүү цагираг адил. Тэдгээр нь соронзны хойд туйлаас гарч өмнөд туйлд ирнэ. Соронзон хүч нь туйл орчимдоо хамгийн хүчтэй байна. Мөн соронзон орон нь хамгийн жижиг цэнэг агуулагч ионд нөлөө үзүүлнэ. (Ион гэдэг нь нэмэх юмуу хасах цэнэгтэй атом)
 
'''Туйлын тухайд'''
 
Соронз бүр өмнөд, хойд гэсэн хоёр туйлтай. Эсрэг туйлууд таталцаж, ижил туйлууд түлхэлцэнэ. Бидний амьдрал дундах энгийн туйлын жишээнүүд гэвэл өдөр шөнө, халуун хүйтэн, сайн муу, зөв буруу гээд зөндөө бий. Зүүний философи, тэр дундаа Хятадын зүү төөнүүрийн анагаах ухаан нь хосолмол буюу Еин (сөрөг), Янийн (эерэг) зарчимд тулгуурласан байдаг.
 
Соронзон орны шугамуудын туйлаас туйлд хүрэх хөдөлгөөн нь 3 хэмжээст хөдөлгөөн байдаг. Хойд туйлын орчинд электронууд цагийн зүүний эсрэг чиглэлээр хөдөлдөг бол өмнөд туйлын орчинд цагийн зүүний дагуу хөдөлдөг.
 
1936 оны үед олон төрлийн ургамал, хулгана дээр хийсэн туршилтаараа Альбэрт Дэйвис туйлуудын өөр өөр биологийн шинж чанартай болохыг олж тогтоосон байна.
 
'''Туйлуудын шинж чанарууд'''
 
'''''Хойд туйл'''''
 
Соронзны хойд туйл нь анагаах чадвар илүү сайтай гэж үздэг. Тэнцвэрийг бүрдүүлж нийт тогтолцоог зохицуулдаг. Энергийг нэмэгдүүлэх, өвчнийг бууруулах, хавдрыг багасгах, цусны даралтыг зохицуулах, халдварын үед эерэг сайн нөлөө үзүүлэхээс гадна хүчилтөрөгчийн хангамж, хүчил-шүлтийн тэнцвэрт эерэг нөлөө үзүүлдэг. Түүний тусламжтайгаар бэртэл, гэмтэл, хугарсан яс зэрэг нь түргэн эдгэдэг.
 
'''''Өмнөд туйл'''''
 
Соронзны өмнөд туйл нь бодисын солилцоог идэвхижүүлдэг. Тийм идэвхижүүлэх шинж чанартай учраас үрэвслийг улам нэмэгдүүлэх тохиолдол байдаг. Тийм учраас соронзон эмчилгээнд өмнөд туйлтай соронзыг төдийлэн хэрэглэдэггүй.
 
'''Соронзны туйлын бүтэц, онцлог'''
 
Соронз нь олон янзын бүтэцтэй байж болдог. Тухайлбал, ганц туйлт соронз буюу өмнөд туйл нь соронзны нэг талд нь, хойд туйл нь нөгөө талд нь байхад хоёр туйлт соронз буюу хоёр өөр туйл соронзны нэг талд цуг байх, түүнчлэн олон туйлт соронз буюу хэд хэдэн нэмэх, хасах цэнэгт туйлууд зэрэгцээд байршиж байдаг соронзыг тус тус хэлнэ.
 
Уг нь бол байгалиасаа хоёр туйл нь хоёр өөр талд байдаг ч хүн хиймлээр туйлыг янз бүрээр байрлуулж зохион гаргах болжээ.
 
'''Соронзны туйлыг хэрхэн шалгаж мэдэх вэ?'''
 
Соронзны туйлыг шалгаж мэдэх амархан. Ингэхийн тулд, зүгээр соронзны гадаргуу дээр луужин барихад л хангалттай. Хэрэв луужингийн зүү нь хойд зүг зааж байвал соронзны туйл нь хойд туйл гэсэн үг. Учир нь луужингийн зүү нь дэлхийн хойд туйл руу ямагт чиглэдэг. Харин луужингийн зүүг өмнөд туйлт шинж чанартай материалаар хийдэг байна.
 
'''Соронзны төрөл'''
 
Соронзыг хийхэд нэлээд олон материал ашиглагддаг. Нийтлэг чанар нь эдгээр материалуудын атомыг түр зуур юмуу байнга нэгэн чиг шугаманд эгнүүлэх боломжтой байдаг байна.
 
'''Байгалийн соронз'''
 
Байгалийн соронзон чулуу буюу магнетит нь дэлхийн гүнээс гарч ирсэн атмосфер нитрожен, төмөр агуулсан халуун хайлмагаас бүтсэн байдаг. Эдгээр чулуу нь хөрсөн ч гэлээ соронздох шинж чанараа хадгалж үлдсэн байдаг тул хэдэн мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөн эдгээр чулууг эрүүл мэндийг эмчлэхэд ашигласаар иржээ.
 
'''Тогтмол соронз'''
 
Эдгээр соронз бол янз бүрийн материалийг ашиглан үйлдвэрийн аргаар гаргаж авдаг техникийн соронз юм. Тэд цахилгаан гүйдлээр цэнэг авдаггүй, харин өөрөө өөртөө соронзон хүчийг агуулдаг. Дараах төрлүүд байдаг:
 
- Төмөрт соронз. Бари болон төмрийн карбонатаас бүтэх бөгөөд маш хэврэг чанартай
- Стронтиум-ферит соронз
 
'''Цахилгаан соронз'''
 
Эдгээр соронз нь индукци буюу цахилгаан ашиглаж бүтээгддэг. Тусгаарлагдсан цахилгаан кондукторын хүрээлэгдсэн төмөр гол нь цахилгаан гүйдлийн тусламжтайгаар соронз болон хувирдаг.
 
'''Орчин үеийн анагаах ухаан дахь соронзны хэрэглээ
 
Соронзон орны оношлогооны систем'''
 
Өнөөдөр олон төрлийн оношлогооны системгүйгээр орчин үеийн эмнэлгүүдийг төсөөлөхийн аргагүй билээ. Ихэнхи оношлогооны төхөөрөмжүүд соронзон орон буюу соронзон үелзлийн аргыг ашигласан байдаг. Тухайлбал:
 
The Magnetic Encephalogram (MEG) /тархины үйл ажиллагааг оношлоно/
Nuclear Magnetic Resonance (NMR)
Magnetic Resonance Imaging (MRI) /Эрхтэнийг 3 хэмжээст дүрсээр үзүүлдэг. Задлан шинжилгээ, тархины дүрслэлийг үзүүлэхэд ашиглагдана. Эсэд сөрөг нөлөөтэй X-Ray-г орлох боломжтой/
The Superconducting Quantum Interference Detector (SQUID) /Тархи болон бусад эрхтэнүүдийн цахилгаан үйлчлэлийг хэмжихэд ашиглагдана. Нас барсан хүний цогцсыг энэ багажаар хэмжихэд соронзон энергийн түвшин огт байхгүй болсон хариу гардаг/