Хориотой хот: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 122.201.18.165 (яриа)-н хийсэн засваруудыг Zoljargal5-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 19:
Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Энэ нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо “Ордон Музей” болоод байгаа билээ. Бараг 500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв.
1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь 980 барилгаас бүрдэх бөгөөд 720000 м2 талбайг хамаржээ. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш Хориотой хот Музейн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэндээс Мин болон Чин гүрний үед бүтээгдсэн асар их урлагийн бүтээлүүдийг харж болно.
==Хориотой хотын нэр ба түүний учир==
the Hall of Supreme Harmony]]
Англи хэлээр “Forbidden City” буюу Хориотой хот гэсэн нэр нь Хятад хэлний Zijin Cheng (Ханзаар : 紫禁城;Галигаар: Zǐjinchéng; үгчилбэл "Ягаан Хориотой хот ") гэсэн үгний орчуулга юм. Өөр нэгэн нэр нь “Forbidden Place” буюу Хориотой газар юм.
Zijin Cheng гэсэн үг нь их утга учиртай. Zi буюу Ягаан гэсэн үг нь Эртний Хятадад Ziwei од нэрлэгддэг байсан Хойд зүгийн одыг төлүүлсэн нэр юм. Энэ од нь эртний хятадын зурхайд Celestial Emperor (Диваажин ба тамын эзэн)–ийн тэнгэрийн гэр хэмээгддэг байжээ.
Jin, буюу хориотой гэсэн үг нь Хааны зөвшөөрөлгүйгээр хэн ч хотоос орж болон гарч болохгүй гэсэн утгыг илэхрхийлдэг. Cheng гэдэг Хятадаар ханаар хүрээлэгдсэн хот гэсэн утгатай уг юм.
Өнөөдөр Хятад хүмүүс энэхүү хотыг Gùgōng (故宫) буюу өвлийн ордон гэдгээр нь илүү мэдэх болжээ. Хориотой хот дотор байрлах музейг " (Ханзаар: 故宫博物院;галигаар: Gùgōng Bówùyùan) гэж нэрлэдэг.
==Хориотой хотын түүх==
Мин гүрний хаанчлалын үед зурагдсан хориотой хот
[[File:Verbotene-Stadt1500.jpg|thumb|right|119px|The Forbidden City as depicted in a [[Ming Dynasty]] [[Ming Dynasty painting|painting]]]]
Хориотой хот өмнө нь Юан гүрний төв байрлаж байсан газар баригдсан юм. Мин гүрнийг байгуулагдсаны дараа Түүний эзэн хаан Hongwu нийслэл хотоо Бээжингээс Нанжин руу нүүлгээд Юан гүрнээс үлдсэн бүх зүйлийг шатааж хаяхыг тушаасан байна. Гэвч түүний нас барсны дараа хүү Zhu Di буюу хожмын( Yongle эзэн хаан хэмээн нэрлэгдсэн) нийслэлээ Бээжин руу буцааж 1406 онд Хориотой хотын барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Хотыг барихад нэг саяаас илүү ажилчид 14 жил зүтгэсэн байна. Барилгын материалд Хятадын баруун өмнөд зүгийн ой модноос авчирдаг маш үнэтэй гуалингууд болон Бээжингийн ойролцоо орших уурхайнуудаас гантиг чулуу авчруулж ашиглажээ. Гол танхимуудын шалыг Suzhou – авчирдаг алтан тоосгонуудаар бүрсэн юм.
1420-1644 он хүртэл Хориотой хот Мин гүрний эзэмшилд байсан боловч 1644 оны хавар өөрийгөө Шун гүрний эзэн хаан хэмээн өргөмжилсөн Li Zicheng –ээр удирдуулсан босогчдод эзлэгдсэн байна. Гэвч Li Zicheng удалгүй Манж болон Мин гүрний цэргийн хамтарсан хүчнээс айж ум хумгүй зугатаж оджээ. Тухайн оны 11 сар гэхэд Манжууд Хятадын умард хэсгээр ноёрхлоо тогтоож Шун гүрний залуу өв залгамчлагчийг Чин гүрний нөлөөн доорх бүх хятадын хаанаар өргөмжлөн ёслолыг нь Хориотой хотод хийжээ.
Чин гүрний нөлөөн дор Хориотой хотод Бөөгийн зарим нэг элемент орж ирсэн байна.
1860 онд буюу 2дугаар хар тамхины дайны үед францууд дайн дуустал хориотой хотод хяналтаа тогтоож байжээ. 1900 онд эзэн хаан Dowager Cixi Boxer-ийн бослогын улмаас Хориотой хотыг бослого намжтал орхин гарж байв.
Мин гүрний 14, Чин гүрний 10 эзэн хааны гэр байсны дараа сүүлчийн эзэн хаан Puyi хаан ширээнээсээ татгалзснаар Хориотой хот Хятадын улс төрийн төв байхаа больсон юм.1924 оны төрийн эргэлтээр түүнийг ордноос нь албадан гаргах хүтэл Puyi Хятадын засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ордны дотор талд үлдэж гадна талыг нийтийн хэрэгцээнд өгжээ. 1925 онд Хориотой хотыг Музей болгосон ажээ. 1933 онд Япон улсын Хятадад хийсэн халдлага нь хориотой хотын үнэ цэнэтэй эд зүйлсийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Дэлхийн 2 дайн дууссаны дараа нүүлгэн шилжүүлсэн эд зүйлсүүд иргэж ирсэн боловч зарим хэсэг Тайван-д хадгалагдаж үлджээ. Эдгээр маш бага боловч үнэ цэнэтэй эд зүйлсүүд 1965 он хүртэл Тайванд хадгалагдаж түүний дараагаас Тайпэй хотын Үндэсний Музейд олон нийтэд дэлгэсэн байна.
1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаас Хориотой хотод зарим нэг гэмтлүүд учирч байжээ. Соёлын хувьсгалын үед болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд удирдагч Zhou Enlai Хориотой хотыг хамгаалах цэргийн бателион илгээж байжээ.
 
==Хориотой хотын зураглал==
[[File:Gugun panorama-2005-1.jpg|thumb|center|680px|The Forbidden City, viewed from Jingshan Hill to the north]]
Хориотой хот нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд уртаашаа 961 метер өргөнөөрөө 753 метер юм байна. Одоогийн байдлаар уг байгууламж үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 хобоотой өрөөнүүдтэй 980 барилгаас бүрддэг ажээ. Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдсан тоо биш юм. Хориотой хотыг эртний Бээжин хотын төвд байхаар зохиож барисан ажээ. Хориотой хотыг хүрээлээд Imperial City оршдог үүнийг Дотор хот болон Гадна хот нь бүрдүүлж байдаг байна.
 
==Шашин==
Шашин хааны ордны амьдралын чухал хэсгүүдийн нэг байв. Чин гүрний үед Palace of Earthly Harmony нь бөөгийн ёслол үйлдэх газар болон хувирчээ.Гэсэн ч үүнтэй зэрэгцэн Хятадын эртний Taoist-ийн шашин ордны амьдралд чухал нөлөөтэй хэвээр байжээ. Taoist- ийн хоёр ч сүм ордонд байсан ба нэг ордны цэцэрлэгт нөгөө нь дотоод ордны төв хэсэгт байлаа.
Мөн Чин гүрний ноёрхлын үеээс эхлэн Буддийн шашин давамгайлах болжээ. Төвдийн Буддийн урсгалын хэд хэдэн сүмүүд дотоод ордонд байгуулагдсан байна. Буддийн шашины нөлөө ордны дотоод чимэглэлт ч тусгалаа олжээ. “Цэцгэн Бороо” гэх танхимд хамгийн их Буддийн шашиныг илтгэх барилга, чимэглэл зэрэг байдаг.
==Билэгдэл==
[[File:HighStatusRoofDeco.jpg|thumb|[[Imperial roof decoration]] of highest status on the roof ridge of the Hall of Supreme Harmony]]
 
Хориотой хотын дизайн нь ерөнхий төлөвлөлтөөсөө эхлээд хамгийн өчүүхэн зүйл нь хүртэл эзэн хааны сүр хүчийг илтгэхээр зохиогдсон байна.
Жишээ нь:
• Шар өнгө бол Эзэн хааны өнгө. Тийм учраас Хориотой хотын ихэнх барилгуудын дээвэр шар өнгийн хавтангаар хийгджээ. Зөвхөн хоёрхон барилгын дээвэр л өөр өнгөтэй. Эхнийх нь Номын өргөөний дээвэр хар өнгөтэй учир нь хар өнгө усны билгэдэл болдог бөгөөд ингэснээрээ галаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Үүнтэй нэгэн адилаар Угсаа залгамжлах Хан хүүгийн өргөө ногоон дээвэртэй байдаг ажээ. Ногоон өнгө нь модны бэлгэдэл бөгөөд Хан хүүг мод адил өөдлөн дэвжихийг билгэддэг байна.
• Барилгын дээврийн хөндлөн тулгуур дээр эзэн хааны бэлгэ тэмдэг болсон лууг дагуулж Феоникс унасан хүнийн баримал байх ба барималын тоогоор дамжуулж барилгынх нь ач холбогдлыг мэдэж болно. Гол өргөөнд 3-5 баримал байхад Ёслолын өргөөнд 10 баримал байсан байна.
 
==Цуглуулга==
Музейн үзмэрүүдийн ихэнх нь Чин гүрний үеийнх байдаг. 1925 онд хийсэн үнэлгээгээр хориотой хотод 1.17 сая гаруй үзмэрүүд байна гэсэн тооцоо гаржээ. Ордны номын санд эртний тун ховор ном судраас гадна Мин болон Чин гүрний үеийн төрийн чухал баримтуудыг хадгалдаг ажээ.
1933 оны Японы халдлагаас болж Хориотын хотын үзмэрүүдийг өөр тийш нүүлгэх хэрэг гарсан байна. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа үзмэрүүдийг буцааж авчирсан ч Хятадад болж байсан үймээн самуунуудаас болж засгийн газар үзмэрүүдийг Тайван руу шилжүүлжээ. 13,491 ш болгон хайрцаглсан үзмэрүүдээс 2,972 хайрцаг нь Тайпа хотын үндэсний музейд үлдсэн бол 8000-аас илүү хайрцаг нь Бээжинд иргэж иржээ. Харин үлдсэн 2,221 хайрцгийг Нанжин хотын музейд хадгалж байна.
[[File:The Qianlong Emperor in Ceremonial Armour on Horseback.jpg|thumb|Equestrian painting of the [[Qianlong Emperor]] (r. 1735–1796) by [[Giuseppe Castiglione (Jesuit)|Giuseppe Castiglione]]]]
[[File:China qing two blue ceramics.JPG|thumb|left|Two [[Qing Dynasty]] "blue porcelain" wares]]
[[File:Jade cabbage closeup.jpg|thumb|The [[Jadeite Cabbage]], formerly at the Forbidden City and now at the [[National Palace Museum]], [[Taipei]]]]
 
[[Ангилал:Хятадын түүх]]
[[Ангилал:Хятад]]