Улаан нуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 4 interwiki links, now provided by Wikidata on d:q2462331 (translate me)
No edit summary
Мөр 42:
 
Улаан нуурын ус гидрокарбонат, хлорын ангийн кальци-магни-натрийн бүлэгт хамаарагдах зөөлөн устай байжээ. Хангайн нуруунаас эх авч урсах Онгийн голоос гадна Говь-Алтайн салбар уулуудаас эх авах Сухайт, Лиг, Цагаан гол болон бусад хуурай сайруудаар үе үе ус урсаж ирэх бөгөөд элс хайр зэрэг хурдас авчирч тунаах тул нуурын ёроол лаг, наагийн шавраар дүүрсэн байв.<ref name="medeelel" />
УЛААН НУУРЫН ГОРИМ
Нууруудын хөндийн хамгийн зүүн талын том нуур бөгөөд 1008 метрийн үнэмлэхүй өндөрт оршино . Улаанбаатарын хотгор нууруудын хөндийн хамгийн нам газар орших учир эрт эдүүгээгийн аллювийн болон нуурын зузаан хурдас тунаж хуримтлагдсан байна . Ялангуяа нуурын хотгорыг нэлд нь дүүрсэн говийн алаг ягаан хурдас нуурын уснаа ямагт улаан туяа оруулах тул Улааннуур хэмээн нэрлэсэн байж ч болох талтай . Улааннуурт Хангайн өвөр хажуугаас усжих Онгийн гол цутгах боловч тэр бүр усаа өгч эс чадна . Иймээс нуурын усны гүн , талбай үргэлж өөрчлөгдөж түвшний хувьд маш тогтворгүй байна .
Э . М . Мурзавын / / хэмжилтээр 175 хавтгай дөрвөлжин км талбайтай байсан бол багасчээ . Гэтэл 1957 онд Ж . Цэрэнсодномыг очиж үзэхэд бараг усгүй болж ёроол нь ил гарч хужир шүү өрөмтөн цайрч байжээ .
Нуурын ёроол тэгш хавтгай учир хур бороо элбэг жил нуурын талбай хэдэн араваас хэдэн зуун км өргөсөж нуурын ёроолын тэгш тал газрыг намагжуулдаг байна .
1988 онд хийсэн хэмжилтээр нуурын хамгийн их үнэмлэхүй өндөр 1032 .2 м нуурын ил гадаргын талбай 142 .7 км2 , хамгийн их гүн 4 .2 м , нуурын усны эзэлхүүн 0 .298 шоо км гэж тодорхойлов .
Аман судалгаанаас үзэхэд Улаан нуурт Онгийн гол , 3-5 жилийн 1-2 жилд нь нуурт байнга цутгаж байсан байна . Харин 1977 оны намараас хойш нуурт ирээгүй байгаад 1988 оны хавар 4 дүгээр сарын эцэс 5 дугаар сарын эхээр 15-20 хоногийн турш 1989 оны 9 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 25 хүртэл цутгаж байна . 1988 онд хаврын шар усны үер нуурын талбайн 5-10 хувьд тогож / 0 .011 км3 / байгаад дахин ус сэлбээгүй учраас 8 дугаар сарын эхээр ширгэжээ . Ус тогтсон газрын дагуу энэ хугацаанд зэгс 50-60 см өндөр ургасан боловч мал идэж дуусгасан байна . 1989 оны 10 сарын байдлаар нуурын дөрөвний нэгд буюу 0 .039 км3 устай болоод байна . Ер нь Улааннуур хур бороо элбэгтэй Онгийн гол их үертэй жилүүдэд усаар дүүрч гантай жилүүдэд хатаж ширгэдэг
 
 
==Ширгэлт==