Хориотой хот: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 49:
• Шар өнгө бол Эзэн хааны өнгө. Тийм учраас Хориотой хотын ихэнх барилгуудын дээвэр шар өнгийн хавтангаар хийгджээ. Зөвхөн хоёрхон барилгын дээвэр л өөр өнгөтэй. Эхнийх нь Номын өргөөний дээвэр хар өнгөтэй учир нь хар өнгө усны билгэдэл болдог бөгөөд ингэснээрээ галаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Үүнтэй нэгэн адилаар Угсаа залгамжлах Хан хүүгийн өргөө ногоон дээвэртэй байдаг ажээ. Ногоон өнгө нь модны бэлгэдэл бөгөөд Хан хүүг мод адил өөдлөн дэвжихийг билгэддэг байна.
• Барилгын дээврийн хөндлөн тулгуур дээр эзэн хааны бэлгэ тэмдэг болсон лууг дагуулж Феоникс унасан хүнийн баримал байх ба барималын тоогоор дамжуулж барилгынх нь ач холбогдлыг мэдэж болно. Гол өргөөнд 3-5 баримал байхад Ёслолын өргөөнд 10 баримал байсан байна.
Цуглуулга
Музейн үзмэрүүдийн ихэнх нь Чин гүрний үеийнх байдаг. 1925 онд хийсэн үнэлгээгээр хориотой хотод 1.17 сая гаруй үзмэрүүд байна гэсэн тооцоо гаржээ. Ордны номын санд эртний тун ховор ном судраас гадна Мин болон Чин гүрний үеийн төрийн чухал баримтуудыг хадгалдаг ажээ.
1933 оны Японы халдлагаас болж Хориотын хотын үзмэрүүдийг өөр тийш нүүлгэх хэрэг гарсан байна. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа үзмэрүүдийг буцааж авчирсан ч Хятадад болж байсан үймээн самуунуудаас болж засгийн газар үзмэрүүдийг Тайван руу шилжүүлжээ. 13,491 ш болгон хайрцаглсан үзмэрүүдээс 2,972 хайрцаг нь Тайпа хотын үндэсний музейд үлдсэн бол 8000-аас илүү хайрцаг нь Бээжинд иргэж иржээ. Харин үлдсэн 2,221 хайрцгийг Нанжин хотын музейд хадгалж байна.
Эзэн хаан Qianlong –ийн морьтой зураг (r. 1735–1796) зураач- Giuseppe Castiglione
Хаш Байцаа өмнө нь Хориотой хотод байсан ч Тайпэй хотын Үндэсний музей-д хадгалагдаж байгаа.
Чин гүрний үеийн шаазан ваарнууд
 
 
[[Ангилал:Хятадын түүх]]