Хориотой хот: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
==Хориотой хотын түүх==
Мин гүрний хаанчлалын үед зурагдсан хориотой хот
[[]]
Хориотой хот өмнө нь Юан гүрний төв байрлаж байсан газар баригдсан юм. Мин гүрнийг байгуулагдсаны дараа Түүний эзэн хаан Hongwu нийслэл хотоо Бээжингээс Нанжин руу нүүлгээд Юан гүрнээс үлдсэн бүх зүйлийг шатааж хаяхыг тушаасан байна. Гэвч түүний нас барсны дараа хүү Zhu Di буюу хожмын( Yongle эзэн хаан хэмээн нэрлэгдсэн) нийслэлээ Бээжин руу буцааж 1406 онд Хориотой хотын барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Хотыг барихад нэг саяаас илүү ажилчид 14 жил зүтгэсэн байна. Барилгын материалд Хятадын баруун өмнөд зүгийн ой модноос авчирдаг маш үнэтэй гуалингууд болон Бээжингийн ойролцоо орших уурхайнуудаас гантиг чулуу авчруулж ашиглажээ. Гол танхимуудын шалыг Suzhou – авчирдаг алтан тоосгонуудаар бүрсэн юм.
Line 33 ⟶ 34:
Мин гүрний 14, Чин гүрний 10 эзэн хааны гэр байсны дараа сүүлчийн эзэн хаан Puyi хаан ширээнээсээ татгалзснаар Хориотой хот Хятадын улс төрийн төв байхаа больсон юм.1924 оны төрийн эргэлтээр түүнийг ордноос нь албадан гаргах хүтэл Puyi Хятадын засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ордны дотор талд үлдэж гадна талыг нийтийн хэрэгцээнд өгжээ. 1925 онд Хориотой хотыг Музей болгосон ажээ. 1933 онд Япон улсын Хятадад хийсэн халдлага нь хориотой хотын үнэ цэнэтэй эд зүйлсийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Дэлхийн 2 дайн дууссаны дараа нүүлгэн шилжүүлсэн эд зүйлсүүд иргэж ирсэн боловч зарим хэсэг Тайван-д хадгалагдаж үлджээ. Эдгээр маш бага боловч үнэ цэнэтэй эд зүйлсүүд 1965 он хүртэл Тайванд хадгалагдаж түүний дараагаас Тайпэй хотын Үндэсний Музейд олон нийтэд дэлгэсэн байна.
1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаас Хориотой хотод зарим нэг гэмтлүүд учирч байжээ. Соёлын хувьсгалын үед болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд удирдагч Zhou Enlai Хориотой хотыг хамгаалах цэргийн бателион илгээж байжээ.
 
 
==Хориотой хотын зураглал==