Фашизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
<ref>Түүх</ref>'''Фашизм''' ({{lang-it|Fascismo}}) нь "багц" гэсэн утгатай итали үгнээс гаралтай улс төрийн үзэл баримтлал бөгөөд үндэслэгч нь Италийн социал-демократ намын зүүний жигүүрийн удирдагч Б.Муссолини(1883-1943) юм. Итали болон Германд Дэлхийн 2-р дайны vед хvчээ авч байсан. Ганц нам тєрийг удирдах ёстой хэмээн үндэсний үзлийг хэт баримталсан нэг үндэстнийг хэт өргөмжилсөн, хvчтэй удирдагч улс орныг авч явах ёстой хэмээн номлодог либерализм буюу эрх чєлєєний эсрэг vзэл юм. Фашизм, Нацизм, Рэсизм нь хоорондоо хамаатай бєгєєд холбоотой байдаг. Герман бол бvх немцvvдэд зориулсан нутаг. Бvх нигерvvдийг дvvжил гэх урианууд бол фашист урианууд. Цэцэглэн хөгжиж байсан үе нь 191-1945 он.
Италийн фашистууд үндэстнээрээ нэгдэхийн тулд, Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээхийн төлөө ард түмнийг нэгтгэн барьж хатуу гараар удирддаг байсан. Нэг хүн, нэг намын бодлоготой сахилга бат, хатуу удирдлага, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлоготой учир эдийн засгаар бусад улс орноос хоцрогдоод байгаа, хөгжлийн хурд нь удаашраад байгаа орнуудад дэлгэрдэг байсан.
Үзэл суртал дотроос өөрийн агуулга , үзэл санааны хувьд хэт туйлын байр суурь эзлэх фашизмын түүхэн ба философийн уг үндэс нь ХХ зууны эхэн үе буюу дэлхийн 1-р дайны үед бүрэлджээ. Дайны уршгаар тухайн үеийн капиталист улс оронд үүссэн хямрал, үгүйрэл либерал ардчилалд нэлээд бэрхшээл учруулжээ. Энэ байдал болон үүний улмаас үүссэн зөрчил нь фашист үзэл санааг газар авахад түлхэц болсон гэж үздэг. 1920- 1930- аад оны тэр бэрхшээлтэй үед олон түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ямар нэгэн шийдвэр , улс төрийн бодлогыг ардчилал гаргаж чадаагүй нь олон түмэн фашист үзэл санаанд автагдахад нөлөөлжээ. Дэлхийн 1-р дайны дараахи үед эдийн засгийн тогтворгүй байдал өсөж ,ажилгүйдэл, мөнгөний ханш уналт нэмэгдсэнээр хувь хүний аюулгүй байдлын асуудал улам хурцаар тавигдах болжээ. Иргэд төрийн зүгээс их зүйл хүлээж байсан боловч олигтой шийдвэр гаргаж чадахгүй, эцэс төгсгөлгүй маргаан , үр ашиг муутай парламентын хуралдаан олон түмнийг залхаажээ. Эцэстээ энэ нь ардчиллын нэр хүндэд цохилт болж , ардчиллын замаар бүрэлдсэн төр засагтаа итгэх итгэл олон түмний дотор илт буурахад хүргэсэн юм. Ийм нөхцөлд бүх юмыг амлаж , ажилгүйдэл , өлсгөлөн зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг мөр шийднэ гэж хуурмаглаж гарсан хэн нэгэнд олон түмэн бүрэн итгэхэд бэлэн байжээ. Дайн , үгүйрэл хоосрол , үндэсний доромжлол, ялагдал хүлээсэн улс орны хүн амын сэтгэл санааны уналтын үед үнэт зүйлс үгүй болж ,зөв бурууг ялгахаа больдог байна. Ингэснээр эцсийн үнэнийг би л мэднэ , би л бүх юмыг хийж чадна гэж амлаж буй хүнийг сохроор дагасныг ойлгож болох юм. Гагцхүү түүхэнд гаргасан энэ алдааны төлөө хүн төрөлхтөн хичнээн их үнэ төлснийг л хэзээ ч мартаж болохгүй юм. Ийм учраас, фашизмыг судлах гол хоер шалтгаан өнөөдөр ч хэвээр байгаа юм.