Фашизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 102 interwiki links, now provided by Wikidata on d:q6223 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''Фашизм''' ({{lang-it|Fascismo}}) нь "багц" гэсэн утгатай итали үгнээс гаралтай улс төрийн үзэл баримтлал бөгөөд үндэслэгч нь Италийн социал-демократ намын зүүний жигүүрийн удирдагч Б.Муссолини(1883-1943) юм. Үндэсний үзлийг хэт баримталсан нэг үндэстнийг хэт өргөмжилсөн үзэл юм. Цэцэглэн хөгжиж байсан үе нь 191-1945 он.
 
Италийн фашистууд үндэстнээрээ нэгдэхийн тулд, Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээхийн төлөө ард түмнийг нэгтгэн барьж хатуу гараар удирддаг байсан. Нэг хүн, нэг намын бодлоготой сахилга бат, хатуу удирдлага, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлоготой учир эдийн засгаар бусад улс орноос хоцрогдоод байгаа, хөгжлийн хурд нь удаашраад байгаа орнуудад дэлгэрдэг байсан.
Фашизмын түүхэн ба философийн уг үндэс нь ХХ зууны эхэн үе буюу дэлхийн 1-р дайны үед бүрэлджээ. Дэлхийн 1-р дайны дараах үед эдийн засгийн тогтворгүй байдал өсөж, ажилгүйдэл, мөнгөний ханш уналт нэмэгдсэнээр хувь хүний аюулгүй байдлын асуудал улам хурцаар тавигдах болжээ. Иргэд төрийн зүгээс их зүйл хүлээж байсан боловч олигтой шийдвэр гаргаж чадахгүй, эцэс төгсгөлгүй маргаан , үр ашиг муутай парламентын хуралдаан олон түмнийг залхаажээ. Эцэстээ энэ нь ардчиллын нэр хүндэд цохилт болж , ардчиллын замаар бүрэлдсэн төр засагтаа итгэх итгэл олон түмний дотор илт буурахад хүргэсэн юм. Ийм нөхцөлд бүх юмыг амлаж , ажилгүйдэл , өлсгөлөн зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг мөр шийднэ гэж хуурмаглаж гарсан хэн нэгэнд олон түмэн бүрэн итгэхэд бэлэн байжээ.
Фашист системийг бүхэлд нь нэгтгэдэг гурван гол түгээмэл шинж нь:
• Иррационализм / хүний оюунд итгэхгүй байх/
• Тоталитаризм /бүх нийтийн хяналт шүүлт/
• Үндсэрхэг милитарист үзэл юм
Иррационализм: Фашизм нь бодит шинжлэх ухаан, оюун ухаан хоёрыг үгүйсгэдэг. Иррационализмыг өөрийн хөдөлгөөндөө нэвтрүүлэхдээ, тухайлбал Муссолини бол Жоржес Сорелийн /1847–1922 / үзэл бодолд тулгуурласан байна. Сорел нь үлгэр домог бол улс төрийн маш их нөлөөлөл үзүүлж чадах хэрэгсэл болдог гэсэн онолыг дэвшүүлсэн юм. Үлгэр домог нь олон түмнийг нэгтгэж , хөдөлгөж чадах бөгөөд хувь хүмүүсийг хамтран ажиллах зорилгод итгэх итгэл өгснөөр нэгэн бүхэллэг үүсгэдэг гэж үздэг байна. Үлгэр домгийг ашиглаж улс төрийн том амжилтанд хүрсэн хүмүүс бол Муссолини, Гитлер хоёр юм. Үлгэр домог нь олон түмнийг үйл ажиллагаа явуулах чиглэл рүү дайчлан залах зорилготой. Иррационализмыг гол болгосноор үйл ажиллагааны зорилго чухал ач холбогдолгүй болно гэж Муссолини тунхаглаж байжээ. Тэмцэл бол олон түмнийг дайчлах үлгэр домогтой адил чухал зүйл юм. Тэмцлийн утга агуулга нь зорилгоос бус үйл ажиллагаанаас урган гарна. Муссолинигийн гол уриа бол мэдэр, бүү сэтгэ хэмээх утгатай байжээ.
Тоталитар үзэл: Муссолини төр, тэр дотроо төрийн удирдагч нь хүмүүсийн амьдралыг бүрэн хянаж чадна гэдэгт итгэж байжээ. Католик голдуу шашинтай нийгэмд төрийн үүслийг Бурхантай холбох нь Муссолинид ашигтай байж.. Иймээс төр бол /Хүслийн дээд хүсэл/ гэсэн санааг гол уриа болгон, хувь хүн төрд хамаарч байж л амьдралаа дээшлүүлж чадна гэж сурталчилж байжээ. Бүх зүйл төрийн төлөө, төрийн эсрэг юу ч байдаггүй, төрөөс гадна юу ч оршдоггүй гэж Муссолини тунхаглажээ. Үзэл суртлыг ашиглан төрийн тухай дээрх ойлголтоор олон түмнийг хүлцэнгүй болгох, төр, түүний удирдагчийн хэлсэн үг эцсийн үнэнийг тогтоодог гэсэн үзлийг дэлгэрүүлснээр тоталитар системийг бүрдүүлэх нөхцөл бий болсон байна. Муссолинигийн дээд зорилго нь нарийн дэв зэрэг, шаталсан зохион байгуулалт бүхий нийгэм байгуулах явдал байсан юм. Хүн бүр ногдсон байртай, хийх ажилтай, гүйцэтгэх үүрэгтэй. Аль ч нийгэмд төрийг удирдаж чадах цөөн тооны хүмүүс байдаг. Тэд л нийгмээ жолоодохоос биш олон түмнийг оролцуулах нь утга учиргүй. Иймэрхүү байдлаар төрийн хяналт эрх мэдлийг хязгааргүй өргөжүүлж ,тоталитар үзлийг хэрэгжүүлж байжээ.
 
Үндсэрхэг милитарист үзэл: Фашист номлолоор бол аливаа нийгэм нэг нэгнээсээ дээр гарах гэсэн эрмэлзэлтэй хувь хүмүүсээс бүтсэн учраас нийгэм бол оройдоо өөрийн хувийн хүчтэй шинжээрээ тодорсон хувь хүн бүхий пирамид юм. Үүнтэй адил үндэстнүүд өөр өөрийн хүсэл сонирхлоороо бас ялгагдана. Үүгээрээ тэд тэгш биш юм. Аль нэг дээд шинжийн үндэстэн нь бусдаас дээгүүр байх учиртай. Фашизмын империалист үзлийн гол хэрэгсэл нь милитаризм байсан юм. /Империализм нь нэг үндэстэн бусдыг өөрсдийн эрхшээлд оруулах үзэл санааг илэрхийлнэ /. Дэлхий ертөнц бол угаасаа дайсагналцсан бүлэглэлүүдийн өрсөлдөөний илрэл болдог гэж үзэж , нийгэм дотор хувь хүмүүс хоорондоо тэмцдэгтэй адил үндэстнүүд бас хоорондоо байнга тэмцдэг. Ийм учраас милитаризм бол аль ч төрийн мөн чанартай холбоотой бөгөөд дайнд байнгын бэлэн байдалтай байна гэдэг нь фашист төрийн үйл ажиллагааны томоохон чиглэл болж байжээ. Фашист үзэл сурталд дайн бол нийгмийн үндсэн зорилгын нэг нь гэж томъёологддог. Нэг дээд үндэстэн бусдыг өөрийн эрхшээлд бүрэн оруулсан тохиолдолд дайн дуусч болно. Энх тайван гэдэг бол тэмцэж буй үндэстнүүдийн хоорондын зөвхөн оршил эсвэл завсарлага юм гэж фашист номлол үздэг байна.
 
Дээр өгүүлэгдсэн үзэл санаа бол фашист номлолын агуулга, мөн чанарыг илэрхийлсэн үндсэн ойлголтууд юм. Орчин үеийн нөхцөлд эдгээр үзэл санаа тоталитар дэглэм бүхий аль нэг улс оронд бүрэн утгаараа биш боловч илэрсээр байгааг бид анхаарч байх ёстой билээ.
 
[[Ангилал:Улс төрийн системүүд]]