Вьетнамын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 79:
==Коммунист хүчнийхэн==
===ЗХУ-ын оролцоо===
ЗХУ ч зүүн өмнөд Азид бий болсон улс төр-үзэл суртын холбоотноо гаргуунд хаясангүй. Цэргийн талаар ч идэвхтэй дэмжлэг үзүүлж байв. Шинээр бий болсон геополитик, геостратегийн түнш орон зайдаа 3000 гаруй гаруй цэргийн албан хаагч,11 000 эмч,сувилагч нарыг илгээсэн байдаг. Энэ нь сөнөөгч онгоц, тээврийн онгоц болон нисдэг тэрэгний багш-сургагч нисэгч, техникч, агаарын зенит,пуужингийн зөвлөх-мэргэжилтэн, тагнуулчид хүртэл багтаж байсан гэдэг. Тухайлбал дууны хурдны МиГ-17, дуунаас хурдан МиГ-21 сөнөөгч онгоц.Агаар-агаар ангилал буюу Хэт өндрийн зенит пуужингийн С-75, дунд болон нам өндрийн С-125 зенит-пуужингийн цогцолборууд дээр ажиилаж АНУ, Өмнөд Вьетнамын нисэх хүчний дайралтаас хамгаалахад нь тусалж байлаа.
 
===Хятадын оролцоо===
1950 оны 1 сард БНХАУ мэтийн коммунист улсууд Вьетмины БНАВУ-ыг Вьетнамын албан ёсны засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрчээ. Бао Дайг эзэн хаанаар нь дахин томилж байгуулсан Францын Вьетнам улсыг коммунист биш улсууд хүлээн зөвшөөрөв.БНХАУ цэргийн зөвлөгчид илгээн, зэр зэвсэг, ажиллах хүчнийг Вьет Мин руу илгээх болсон бол нөгөө талд АНУ “Цэргийн тусламж ба зөвлөгөөний бүлэг” гэгчийг байгуулан Францын талд тусламж, стратегийн зөвлөгөө өгч, мөн Вьетнам цэргүүдийг сургах боллоо.Коммунистуудыг БНХАУ олон зуун сая долларын зэр зэвсэг, мөн цагаан будаагаар хангаж байв. Мөн дайны үед дэд бүтцийн нөхөн сэргээлтийг Хятадын туслалцаатайгаар явуулж байжээ. Вьетнамд Хятадын 300,000 цэрэг байрлаж байлаа. 1968 оны 8 сард Зөвлөлт Чехословакийг эзэлсэний дараа Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтрэв. Ингээд 10 сард Хятад Умард Вьетнамыг Москвагаас харилцаагаа таслахыг шаардсан ч Ханой татгалзав. 1968 оны 11 сард Хятад Вьетнамаас цэргээ гаргаж эхэлжээ. Мөн Вьетнамын коммунистуудыг сөргүүлэн Улаан Кхмерчүүдийг санхүүжүүлэх болжээ. 1970 оны 7 сард хятадууд Вьетнамаас бүрэн гарч дууслаа. Нутаг дэвсгэрийн багахан маргаанаар шалтаглан Улаан Кхмерүүд 1975-1978 оны хооронд харгис хэрцгий дээрэм, дайралтуудыг хийсэн бөгөөд Вьетнам энэ бүгдийн хариу болгон Камбож дахь дэглэмийг цэргийн хүчээр сольжээ. Үүнээс үүдэн Хятад Вьетнам руу дайран, 1979 оны богино дайн өрнөжээ.
Мөр 85:
1975 оны 4 сарын 17-нд Камбожийн нийслэл Пном пен Улаан Кхмеруудын гарт орлоо. Үүнээс хойшхи 4 жилд Улаан Кхмерууд үй олноор нь хүйс тэмтрэх бодлого явуулан Камбожийн хүн амын таван хүн тутмын нэгийг хядсан нь 1 сая гаруй хүн байлаа. Олон удаагийн хилийн мөргөлдөөний эцэст Вьетнамчууд Ардчилсан Камбожийг эзэлж, Улаан Кхмерүүдийг түүхийн тавцангаас хөөлөө. Үүний хариу арга хэмжээ болгон Хятад Вьетнам руу 1979 онд довтолсон билээ.
1975 оны 12 сард Патэт Лао Лаосын эзэн хаант засгийн газрыг түлхэн унагаж Лаосын Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Улсыг байгуулжээ.
 
 
==АНУ ба түүний холбоотнууд==