Компьютерын вирус: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 20:
# The Klez Virus 2001 оны сүүлээр гарч ирсэн энэхүү вирус нь хэдэн сарын туршид интернэтийг түйвээсэн юм. Klez worm нь хохирогчийн компьютерт и-мейлээр дамжин хүрэх ба өөрийгөө идэвхжүүлэн, ажиллагаанд оруулж, хохирогчийн хаяганд байгаа хүмүүсрүү өөрийгөө дахин илгээдэг байна. Klez вирусын зарим хувилбар нь хохирогчийн компьютерийг ажиллагаагүй болгох хөнөөлтэй програмыг өөртөө агуулж явдаг бөгөөд хувилбараасаа шалтгаалан Klez вирус нь жирийн компьютерийн вирус, worm эсвэл Trojan horse шиг байдаг. Мөн вирусны програмыг идэвхигүй болгож, өөрөө вирусыг устгагч хэрэгсэл болон зүсээ хувиргадаг. Интернэтээр тархаснаас хойш богино хугацааны дараа, хакерууд нь Klez виурсыс сайжруулж, бусад виурсны адил хохирогчийн харилцах хаягруу хандаж, өөрийгөө илгээдэг болгосон байна. Гэхдээ хаягнаас аль нэгэн нэрийг нь авч “Тэрнээс” гэсэн нэртэйгээр, үнэхээр өөр хэн нэгнээс ирсэн мэтээр илгээдэг болсон нь хүнээс ирсэн и-мейлийг хэрэглэгч нь блоклохгүй, үзэх тул, үр дүнтэй аргуудын нэг байсан юм.
# ILOVEYOU Энэхүү вирусыг зохион бүтээгчийг Филифиний Onel de Guzman гэх этгээд гэж үздэг бөгөөд тухайн үед Филипинд компьютерийн тагнуул болон хорлон сүйтгэх үйл ажиллагааны хууль байгаагаагүй учир de Guzman-ыг хулгайн хэргээр Филипиний хуулийн байгууллагыхан мөрдөн шалгаж байжээ. Нотлох баримт бага байсны улмаас, Филипиний шүүх de Guzman эсрэг үүсгэсэн хэргээ зогсоосон бөгөөд түүнийг вирусын хэргийн хариуцлагыг батлаж эсвэл үгүйсгээгүй юм. Судалгааны дүнгээс харахад, ILOVEYOU вирус нь 10 тэрбум долларын хохирол учруулжээ. ILOVEYOU вирусны довтолгооны аргууд:
:::* Энэхүү вирус нь өөрийгөө хэд хэд хувилдаг ба хохирогчийн хатуу дискний хэд хэдэн хавтсанд хуулбараа нуудаг.
:::* Хохирогчийн registry keys хэсэгт шинэ файлууд нэмдэг.
:::* Өөрийн хувилсан файлуудаа хэд хэдэн өөр файлаар сольдог.
:::* И-мейл болон Интернэтийн Relay чатын үйлчлүүлэгчидрүү өөрийгөө илгээдэг.
:::* Интернэтээс WIN-BUGSFIX.EXE нэртэй файлыг татаж аван, ажиллуулдаг бөгөөд энэхүү програм нь хакерийн и-мейл хаягруу паспорт хулгайлан, мэдээллийг явуулдаг байна.
# Melissa 1990 оны хавар, David L.Smith хэмээх эр Microsoft Word macro дээр тулгуурлан компьютерийн вирус зохиожээ. Түүний зохиосон вирус нь и-мейлээр дамжин тархдаг байсан бөгөөд Florida-ийн нэгэн бүжигчний нэрээр “Melissa” хэмээн нэрлэсэн байна. Melissa компьютерийн вирус нь хэрэглэгчийн и-мейл хаягаар “Таны хүссэн баримт бичиг ирлээ, өөр хүнд битгий үзүүлээрэй” гэсэн гарчигтай ирдэг байжээ. Нэг идэвхижихдээ, вирус нь өөрийгөө задлаж, хэрэглэгчийн и-мейл хаяганд байгаа эхний 50 хүнрүү өөрийгөө илгээдэг байна. Smith вирусээ дэлхийд анхлан танилцуулсны дараанаас маш хурдтай тархжээ. Цагдаагийн газраас конгресст хийсэн мэдэгдлээр “Melissa вирус нь засгийн газрын болон хувийн сүлжээнд гэмтэл учруулсан” бөгөөд энэ нь АНУ-ын засгийн газрын анхаарлыг ихээхэн татжээ. Шүүхийн шийдвэрээр, Smith нь 20 сар шроонд сууж, 5000 доллараар торгуулж мөн шүүхийн зөвшөөрөлгүйгээр компьютерийн сүлжээнд нэвтрэх эрхгүй болсон байна. Melissa вирус нь интернэтэд гэмтэл учруулаагүй ч,олон нийтийн анхаарлыг татсан анхны компьютерийн вирусүүдын нэг байсан юм.
 
=Компютерийн вирусаас хэрхэн хамгаалах=
# Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.