Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.
 
Карл Марксын товч намтар
== Намтар ==
Карл Маркс 1818 оны 5-р сарын 5-нд Германы Трир хотод төрж, Бонн, Берлиний их сургуульд суралцан хуулийн болон эдийн засгийн боловсрол эзэмшжээ. Гегелийн философийн нөлөөлөл дор философи, эрхийн судалгаа хийж, “Демократ ба Эпикурын натурфилософийн ялгаа” сэдвээр 1841 онд Иенийн их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тухайн үеийн Пруссийн хаант засаглалтай үзэл санааны зөрөлдөөнтэй байсан болхоор их сургуульд багшлах сонирхолоо орхиж чөлөөт сэтгүүлийн ажлыг дагнан эрхлэх болжээ. Маркс улс төр, эдийн засгийн сэдвээр Европ, Америкийн хэд хэдэн сонин сэтгүүлд нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг байсан бөгөөд улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч төдийгүй түүнийг зохион байгуулагч нь байв. К.Маркс 1847 онд Шударгачуудын холбоонд (хожим нь Коммунистуудын холбоо болсон) Энгельсийн хамт гишүүнээр элсч, 1848 онд Коммунистуудын төв хороог удирдаж байсан бөгөөд тэр үед алдарт “Коммунист намын тунхаг”-ийг Энгельстэй хамтарч зохиосон. 1864 онд “Олон улсын ажилчдын нөхөрлөл” буюу Нэгдүгээр Интернационалыг байгуулахад идэвхтэй оролцож хэрэг дээрээ түүний удирдагч нь байв. Нэгдүгээр интернационалын “Зохион байгуулалтын тунхаг”, “Түр дүрэм” зэрэг олон баримт бичгийг боловсруулжээ. Маркс улс төрийн янз бүрийн хөдөлгөөн тэр тусмаа ажилчны болон социолист хөдөлгөөнийхөнтэй байнга санал зөрдөг басан юм.
 
Залуу насаа буюу 1843 оноос Франц, Берлийн зэрэг орноор хөөгдөж дүрвэн амьдарч байгаад 1949 онд хоёр дахь эх орон болох Англид суурьшсан насан эцэс болтоо амьдарчээ. Маркс бага наснаасаа үерхэж ирсэн Женни фон Вестфлентай 1843 онд ханилж олон хүүхэд төрүүлснээс гурав нь балчир үедээ нас баржээ. Карл Марксын сүй тавилт нь нэг хэсэгтээ нууц байсан ба хэдэн жилийн туршид Уэстфаллен болон Марксын гэр бүлүүд хоёул тэдний гэрлэлтийг эсэргүүцэж байв. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч тэр хоёр 1843 оны 6-р сарын 19-нд гэрлэв. 1850 оны эхний хагаст Маркс Лондоны гурван өрөө байранд айдас түгшүүртэй, ядуу зүдүү амьдралаар амьдарч байжээ. Тэр үед Маркс Жэнни хоёр дөрвөн хүүхэдтэй болсон байсан ба дахин гурван хүүхэд төрүүлсэн боловч эдгээрээс гурав нь л насанд хүрч чадсан. Маркс ерөнхийдөө нийтлэл бичиж амьдардаг байжээ. Жэннигийн нагац ах нар болон эх нь нас барахад өвлөж авсан хөрөнгө нь Марскын гэр бүлийг нөхцөл арай дээгүүр, сууцанд амьдрах боломжтой болгов.
Карл Хайнрих Маркс нь Триер, Доод Рин мөрний Пруссын Хаант улсад, Еврей гэр бүлд долоон хүүхдийн 3 дахь нь болж төржээ. Түүний эцэг Хайнрих (1777-1838) нь еврей зан үйлийг дэмждэг байсан нь Пруссын эрх мэдэлтнүүд түүнийг еврей байхыг зөвшөөрөөгүйн улмаас Христ шашинтан болжээ. Түүний эхийг Хэнтриетта (1788-1863), дүү, ах эгч нарыг нь Софи, Хэрманн, Хэнртиеттэ, Луис, Эммили, Кэролайн гэдэг байв.
Маркс нь нэлээн ядуу байсан ба энэ тухайгаа хэрвээ би дахин амьдрах юм бол гачигдаж дутагдсан энэ л амьдралаа дахин сонгохдоо эргэлзэхгүй боловч гэр бүлээ зовоохгйн тулд эхнэр л хэзээ ч авахгүй байсан гэж Энгельст бичсэн захидалдаа дурьдсан байдаг. Маркийн олон бүтээлд ердийн маргаан, санал зөрлдөөнийг хатуу зүхэл болгох, эсвэл ёжлолыг бүдүүлэг хэллэгээр илэрхийлэх явдал ихээхэн ажиглагддаг. Тэр нийгмийн институт болон өөрийн сөргөлдөгчийн “багийг хууулах” сэтгэлгээ бүхий хүмүүсийн тоонд багтана. Капитализм мөхнө гэдэгт бат итгэж байсан Марксд эвлэршгүй шинж бие хүний хувьд онцлог болж байсан төдийгүй түүний сургаалийн мөн чанар болж байсан гэлтэй. Маркс шинжлэх ухааны эрэл хайгуулын үнэ цэнийг ойлгож ухамсарлахын зэрэгцээ ертөнцийг хувьсгалчаар өөрчлөн байгуулах үйлсд шинжлэх ухааныг хэрэгсэл болгон ашиглахыг урьтал болгодог байв. Үүнийг “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр л тайлбарлаж байлаа, хэргийн гол нь түүнийг өөрчлөхөд л байгаа юм” гэсэн түүний алдарт үгнээс харагдана.
Марксын сургаал хүчтэй юү?
К.Маркс бол ХIX зууны хамгийн нөлөө бүхий алдартай нийгмийн сэтгэгчдийн нэг. Түүний үзэл санаа зуун тавь гаруй жилийн турш дэлхийн коммунист ба ажилчны хөдөлгөөний улс төрийн бодлогыг тодорхойлж албан ёсны үзэл суртал нь болж байв. Орос оронд Октябрийн социалист хувьсгалыг мандуулсан В.И.Ленин “Марксын сургаал үнэн учраас хүчтэй” гэж хэлжээ. Марксист сургаал ХХ зуунд дэлхийн хүн амын бараг тал хувийг, газар нутгийн гуравны нэгийг хамран дэлгэрч социализм дэлхийн систем болон бараг таван жилд оршин тогтсон явдал Марксын сургаал үнэн бөгөөд хүчтэйг нотолсон хэрэг биш үү? Маркист сургаалын биелэл болсон социализм буюу социалист тоталитаризм цаашид оршин тогтох чадваргүй болоод өөрөө аяндаа нурж унсан явдал коммунизмын тухай Маркс, Ленинийн сургаал үл гүйцэлдэх мөрөөдөл байжээ гэдгийг түүх харууллаа гэж болно. Марксын сургаал түүхийн туршлгаар нотлогдоогүй гэж ганц өгүүлбэл хэлэх амархан болов ч энэ сургаал 150-иад жилийн амьдарч, хүн төрлөхтний бараг тал хувийн хувь заятай холбогдсон социализм ЗХУ-д 70 гаруй, Европ, Азийн бусад социалист оронд бараг 45 жил нийгмийн празтик амьдрал болж байсныг бодоход марксизм гаыхамшигтай мөртөө эмгэнэлтэй замналыг туулжээ.
Марксын сургаал ба марксизмууд
К.Маркс ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Тэрбээр идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг бурангуй ёсыг илчлэн шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, нийтлэлчийн хөдөлмөрийг шинжлэх ухааны болон улс төрийн хувьсгалч үйл ажиллагаатайгаа хослуулж Европ болон АНУ-ын хэд хэдэн сонин, сэтгүүлд зохиолч ба редактораар хамтран ажиллаж байжээ. Маркс пролетари нар бол капитализмыг булшлах хувь тавилантай хүч гэж үзээд тэднийг гэгээрүүлэх, зохион байгуулах ажлыг биечлэн хийж байсан хувьсгалч, тэмцэгч хүн байлаа. К.Маркс үнхээр сэтгэл зүрхээрээ хувьсгалч, тэмцэгч хүн байсан явдал түүний бүтээсэн онол сургаалыг ойлгох түлхүүр нь билээ. Нөгөө талаас марксизм гэдэг нэрийн дор бальшевизм, ленинизм, сталинизм, маоизм мэт догматик мөртлөө хувьсгалч чиглэл дэлгэрээд зогссонгүй нийгмийн биет практик үйл болж байсан билээ. XIX зууны эцэс ХХ зууны эхээр Марксын сургаалыг нэг талаас Э.Бернштейн, К.Каутский нарын ажилчны хөдөлгөөний реформист зүтгэлтнүүд, нөгөө талаас Ленин, Троский мэт большевик, меньшивик хувьсгалчид өөр өөрийнхөө үндэслэлийн үдгээс тайлбарлан хэргэлж байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ. Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.
Үзэл санааны үндэс
К.Марксын шинжлэх ухааны өргөн мэдлэг, судалгааны ажлынх нь хамаарсан хүрээ, шийдвэрлэх асуудлын үндэслэгээ нотолгооны тавил, харилцан шалтгаан болон стстемлэг шинжийг илэрхийлсэн байдал зэргийг эрдэмтэн судлаачид үнэнхүү биширдэг. Түүнийг шинжлэх ухааны ямар салбарын сэтгэгч болохыг тогтооход нэлээд бэрхшээлтэй бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бараг бүх салбараар судалгаа хийж мөн байгалийн шинжлэх ухааны талаар онол, таамнал дэвшүүлсэн байдаг. Марксын филасофи, түүх, улс төр, эдийн засгийн бүтээлд нь ямагт социологийн асуудал дэвшигдэж, тэр ч байтугай ажилчдаас авах судалгааны анкетыг боловсруулсан байдаг. Фанцын “Revue socialiste” сэтгүүлд 1880 оны дөрөвдүгээр сард “Ажилчдад зориулсан анкет” хэвлэгдсэн бөгөөд түүнд ажилчдын хөдөлмөр, ахуй болон улс төрийн тэмцэлтэй холбогдол бүхий дөрвөн бүлэг, 99 зүйл асуултыг багтаажээ. 1970-аад он хүртэл Марксыг социологийн шинжлэх ухааны салбарт төдийлөн хамааруулдагүй байлаа. Энэ үеэс эхлэн Өрнөдийн орнуудад неомарксист сургаал хүчтэй дэлгэрч эхэн үеийн капиталист нийгтийг задлан шинжилсэн эдийн засгийн судалгаа төдийгүй нийгмийн өөрчлөлт хөгжилтэй холбогдсон онол сургаал судлаачдын анхааралд ямагт байж түүнийг сонгодог социалогийг үндэслэгчийн нэг гэж хүлээн зөвчөөрөх болжээ.
Марксын сургаалын онолын эх сурвалжыг:
a. Францын социалист үзэл
b. Гегелийн филасофи
c. Английн улс төр, эдийн засгийн ухаантай холбон үздэг уламжлалтай билээ.
Марксын социологийн болон улс төрийн үл гүйцэлдэх үзэл санаа төлөвшихөд XIX зууны социалистууд ялангуяа Сен-Симон их нөлөөлсөн гэж үздэг. Социологийн талаас Карл Маркс:
1. Аж үйлдвэрийн үүрэг
2. Өмчийн хэлбэрүүд ба ангийн, ялангуяа пролетари ач холбогдол
3. Хувьсгалт ахицууд чухал болохыг үнэлэхэд Сен Симон их нөлөөлжээ.
Тэрбээр Марксаас өмнө орчин үеийн төр бол аж үйлдвэрийн нийгмийн хөгжилд тээр юм гэсэн санааг үндэслэжээ. Марксын социалист-коммунист чин зорилго төлөвшихөд Сен Симоны нөлөө асар их байжээ. Германы сонгодог филасофи, тодруулбал Гегелийн филасофиос нийгмийн овъектив хууль, хөгжил, дэвшлийн явц хийгээд нийгмийн зөрчил, эрхэм дээд эрмэлзэл, төрийн зохистой шинж зэрэг санааг авсан гэж үздэг. Английн улс төр, эдийн засгийн ухааны уламжлалаас засаглалын хэлбэр, хөрөнгөтний хувьсгал, үйлдвэрийн бүтээгдэхүүн, зах зээлийн харилцааны асуудлыг уламжлан авчээ.
Карал Марксын туурмилын эс төгссөн, олон утагт байдал, өөр өөр шинжлэх ухаан нэгдэн нийлсэн байдагийг харгалзвал түүний социологийг тайлбарлахад нөхөж сэргээх явдал гарцаагүй бөгөөд хэрэгтэй. Энэхүү нөхөн сэргээлт их бага аль нэг хэмжээгээр тохирч байхын тулд:
1. Марксын номлол юмуу Марксын марксикмыг Марксаас хойш үүссэн марксизм юмуу марксизмуудаас
2. Марксын бүтээлийн шинжлэх ухааны ба шинжлэх ухааны бус бүрэлдэхүүнийг
3. Шинжлжх ухааны бүрэлдэхүүн дотор нь социологийн болон бусад нийгмийн ухаанд хамаарах социологийн бус талууд
4. Марксын социологи ба марксч социологийг, өөрөөр хэлбэл Марксын үзэл санаануудыг хөгжүүлсэн, тайлбарласан, хэрэглэсэний үр дүнд болсон социологийн онол, хандлагуудыг байнга ялгаж заалгах нь чухал болно.
Философийн хүн судлал, хүн нийгэм хоёр
Аливаа нийгмийн том онол өөртөө хүний тухай онолыг илт юмуу илт бишээр агуулж байдаг. Өөрөөл хэлбэл онолын социологтой тодорхой философийн хүн судлал үргэлж хамт байдаг. Марксын социологи ч ийм байжээ. Маркс хэдийгээр философийн хүн судлал бүтээх зорилт тавиагүй ч гэсэн хүний тухай үзэл баримтлал нь их буурьтай байлаа. Марксын үзэснээр хүн бол юуны өмнө үйлдвэрлэгч юм. Үйлдвэрлэн бүтээгч хөдөлмөр л хүнийг амьтнаас ялгаж байдаг. Маркс хүнийшлийн дараах дөрвөн илэрлийг тодруулжээ.
1. Ажилчны хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг өөр хүмүүс завшдаг учраас тэр өөрийнхөө хөдөлмөрийн бүтээгдэхүүнээс хагцдаг.
2. Ажилчин үйлдвэрлэлийн үйл явцаас хүнийшдэг. Ажил нь дотоод сэтгэлийн хангамж өгдөггүй харш үйл ажиллагаа болж гаднаас тулгасан зүйл болдог. Хэн нэгний тушаалаар хийж байгаа албадлын хөдөлмөр болдог. Ажил нь чухамдаа худалдах таваар болж ажилчны хувьд тэр таваарын хамаг өртөг нь түүний худалдах бололцоо болдог.
3. Ажилчин өөрийнхөө хүний уг чанар юмуу өөрийнхөө “төрлөхтний ахуйгаас” хүнийшдэг.
4. Капитализм нийгмийн харилцаг зах зээлд эзлэж байгаа байр сууриар нь хүмүүсийг үнэлдэг цэвэр зах зээлийн харилцаа болгон хувиргадаг учраас ажилчин бусад хүмүүсээс хүнийшдэг. Ийнхүү хүнийшэл бол ангит нийгмийн дагуу болсон үзэгдэл бөгөөд дараалал мөлжлөг устасан байх ирээдүйн коммунист нийгэмд хүнийшэл устаж хүн өөртөө эргэж ирэх ажээ.
Нийгэм эдийн засгийн байгуулал
Тухайн үедээ хөгжил дэвшилийг тодорхойлж байсан аж үйлдвэржсэн нийгэм буюу капитализм нь Марксын онолын гол объект болсон юм. Өмнөх сэтгэхчдээс нийгмийн хөгжлийн талаарх дэвшүүлсэн үзэл онолыг Маркс тодорхой нийгэмтэй холбож шинжилгээ хийснээр нийгэм гэсэн ойлголтын мөн чанарыг тодорхой болгожээ. Энэ талаар В.И.Ленин “Маркс нийгмийг ... дур зоргоор ямар нэгэн өөрчлөлтөнд ордог бөгөөд тохиолдолын чанартайгаар үүсэч хувирч байдаг бие хүмүүсийн механик цогцос гэж үзэх үзлийг эцэс болгож тухайн үйлдвэрлэлийн харилцааны нийлбэр цогц болсон нйигэм эдийн засгийн байгуулал гэдэг ойлголтыг олж тогтоон, ийм байгууллгын хөгжил бол байгал-түүхийн процесс гэж үзэн нийгэм судлалыг анх удаа шинжлжх ухааны үндэслэлтэй болгсон юм” гэжээ. Нийгмийг системээр нь авч үзсэн Марксын энэ баримтлал нь социологийн шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Ягаад гэвэл социологийн шинжлэх ухаан гэдэг бол угтаа нийгмийг судлан шинжилсэн үзэл онолд тулгуурладаг билээ.
1861-1863 онд хийсэн “Эдийн засгийн гар бичмэл” “В.Засуличийн захидалд өгсөн хариуны ноорог” зэрэг зохиолдоо Маркс формаци буюу “байгуулал” гэсэн нэр томъёог геологийн шинжлэх ухаанаас авсаныгаа илэрхийлсэн байдаг. Харин “нийгмийн байгулал” гэдэг нэр томъёог “Луи Бонапартын брюмерын арван найман” хэмээх зохиолдоо анх удаа хэрэглэжээ. Социологийн шинжлжх ухааны үүднээс нийгмийн байгуулал байгуулал гэсэн энэхүү ойлголт нь нийгмийг систем болохынх нь хувьд авч үзэж байгаа юм. Маркс тогтворгүй тэнцвэрийн байдалд оршин харилцан үйлчлэлцэж байдаг элементүүдээс тогтсон нийгмийн системийг нийгмийн байгуулал гэж үзэж байв. Нийгмийн үндэс суурь нь материаллаг баялгийг үйлдвэрлэх хүч ба үйлдвэрлэлийн харилцаа тодорхойлох аж.
Үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны хоорондох зөрчил нь нийгмийн дэвшлийг хангах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ зөрчил туйлдаа хүрсэн нөхцөлд нийгмийн хувьсгал гарч, хуучин үйлдвэрлэлийн аргыг шинэ үйлдвэрлэлийн аргаар буюу нэг нийгэм солигдоно гэж Маркс үзжээ. Энэ бол нийгэм эдийн засгийн байгууллын тухай Марксын сургаалын гол цөм юм.
Төгсгөл үг ба Карл Марксын нас барсан нь
Маркс дэлхийн социологийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан онол, сургуулийг үндэслэсэн юм. Марксын социологийн онол нь нийгмийг систем болгон үзэж эдийн засаг, нийгэм, улс төрийн бүрэн хүрээнд задлан шинжилжээ. Нийгэм өөрийн зүй тогтоолын дагуу хөгжөдөг гэсэн санаа Марксаас өмнө байсан хэдий ч түүнийг шалтгаацал, хөгжил, үр дүнийн үүднээс нэгтгэн боловсруулсан гэж болно. Тэр нийгэм, эдийн засгийн байгуулал, нийгмийн анги тэдгээрийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсгал, өмч, гэр бүл, төр, түүний мөхөл, бие хүн ба нийгэм, ёс суртхуун үзэл суртал, улс төрийн ухамсар зэрэг социологийн онол асуудлыг хооронд нь нягт уялдуулан бүр нарийвчлан задалж үнэлэлт дүгнэлт төдийгүй онолын хэмжээнд боловсруулалт хийсэн юм. Эдгээр онол дүгнэлт ямарч гэнсэн зуу гаруй жилийн турш дэлхий дахинаа алдаршиж зарим улс орон практик болгон хэрэгжүүлэхийг зорьсон боловч бүтэлгүйтсэнийг бид мэднэ. Марксын онолыг төрөл бүрийн “марксизм” болгохгүйгээр социологийн онолын нэг гэдэг үүднээс сайтар задлан шинжлэх нь жинхэнэ шинжлэх ухаанч хандлага байх болно.
1881 онд эхнэр Жэнни нь нас барсны дараа Маркс салст бүрхэвчийн үрэвсэлтэй болж амьдралынхаа сүүлчийн арван таван сард зовиуртай байв. Өвчин нь даамжирч гуурсан хоолойн үрэвсэл, цээжний гялтан хальсны үрэвсэл болсны улмаас 1883 оны 3-р сарын 14-нд Лондонд нас баржээ. Түүнийг Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны 3-р сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "БҮХ ГАЗАР ОРНЫ ХӨДӨЛМӨРЧИД НЭГДЭГТҮН", Коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болон Фэуэрбахын 11 дахь номлолын Энгелсийн хувилбарыг сийлжээ. "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм."
 
== Боловсрол ==