Сэтгэл судлал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 147 interwiki links, now provided by Wikidata on d:q9418 (translate me)
Мөр 7:
'''Сэтгэл судлал''', өөрөөр '''Психологи''' (эрт. [[Грек хэл|грек.]] ψυχή — сэтгэл санаа; λόγος — мэдлэг ухаан) гэдэг нь [[хүн]] ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг [[шинжлэх ухаан]]ы нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон [[онол]]дээр тулгуурлах боловч бусад [[нийгмийн шинжлэх ухаан]]ы салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг [[сэтгэл судлаач]] гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, зан үйл, хүртэхүй, сэтгэцийн эмгэг, сэтгэл засал, харилцаа зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, [[эрүүл мэнд]], [[аж үйлдвэр]], [[хэвлэл мэдээлэл]], [[эрх зүй]]н салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн [[байгалийн шинжлэх ухаан]], нийгмийн шинжлэх ухаан, [[хүмүүнлэгийн ухаан]]ы судалгааг авч ашигладаг.
 
== Түүх ==
=Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.
 
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагагүй.