Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: " Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тух..."
 
No edit summary
Мөр 1:
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци 1973 онд анх гарын үсэг зурсан хотын нэрээр “Вашингтоны конвенци” буюу CITES /Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora/ нэрээр соёрхон батлан 1975 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба одоогоор дэлхийн 172 орон /талууд/ уг конвенцид нэгдэн ороод байна.Уг конвенцийн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж устах аюулд орохоос хамгаалах явдал бөгөөд тухайн зүйлийг хамгаалахын зэрэгцээ олон улсын хяналт зохицуулалттай худалдах зорилготой. Тиймээс энэхүү конвенцид устах аюулд орсон хамгаалах шаардлагатай зэрлэг амьтан ургамлыг гурван бүлэгт хувааж, тус бүрт нь олон улсын худалдааны хяналт тогтоодог.
 
 
I хавсралт
Олон улсын худалдаа нь тухайн зүйлийн оршин тогтноход нөлөө үзүүлж байгаа, эсвэл гөлөө үзүүлж болох, устах аюулд орсон бүх зүйл хамаарна. I хавсралтанд орсон зүйлийн худалдааг хатуу хяналт зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжаа наймааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёланг нь бүрдүүлэхийг шаарддаг.