Геотерм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: " Монгол Орны Геотермийн Эрчим Хүчний Нөөц, Түүнийг Ашиглах Боломж Сэргээгдэх Эрчим Хүчний..."
(Өөрчлөлт алга)

16:03, 30 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Монгол Орны Геотермийн Эрчим Хүчний Нөөц, Түүнийг Ашиглах Боломж

Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв

Товч утга

Монгол орны геотермийн эрчим хүчний хайгуул судалгааны ажил 1975-1980 оны хооронд маш эрчимтэй явагдаж байсан ба энэ үед одоо ашиглагдаж байгаа цөөн тооны халуун рашаан түшиглэсэн сувилал бий болсон. Энэ судалгааны ажил нь голлон дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судалсан. Эрчим хүчний зориулалтаар ашиглаж боломжийн талаар Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн Геотермийн судалгааны баг 2001 оноос эхлэн судалж байна. Энэхүү илтгэл нь энэ геотермийн судалгааны багийн 2001-2008 онд хийсэн ажлуудыг нэгтгэн үзүүлнэ.

ГЕОТЕРМИЙН ЭРЧИМ ХҮЧ ГЭЖ ЮУ ВЭ?

Геотерм гэдэг нь “газрын хэвлийн дулаан” гэсэн латин үг юм. Геотермийн эрчим хүч нь ашиглах явцад байгаль орчинд өчүүхэн хэмжээний нөлөө үзүүлдэг сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл юм. Дэлхийн халуун хайлмал цөмд цацраг идэвхит бодисын задралын үр дүнд дулаан ялгарна (Зураг).

Энэхүү дулаан нь чулуулаг давхаргын дулаан дамжуулалтаар буюу чулуулгын ан цаваар дээшилсэн хайлмал магма чулуулаг давхаргад хуримтлагдсанаар газрын гадаргууд ойртдог.

Геотермийн эрчим хүчний маш их нөөцтэй газрууд нь ихэвчлэн тивүүдийн хоорондох тектоникийн хагарлууд дээр оршиж галт уул, газар хөдлөлтэй холбоотой боловч геотермийн эрчим хүч дэлхийн ихэнх хэсэгт байдаг. Дулааны нөлөөгөөр гадаргын тэжээл ус газрын доорх уст үед орж халснаар геотермийн эрчим хүч нь халуун ус, уур хэлбэртэй байдаг.

Энэ халуун ус, уур нь дээш хөөрч резерварт хуримтлагдах буюу халуун рашаан, халуун уур, гейзер болон газрын гадарга дээр илэрч гарч ирдэг (Зураг ). Энэхүү резервар руу өрөмдлөг хийх замаар халуун ус, уурыг цооногоор гарган авч ашигладаг.