Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 128:
== Дайны үр дагавар ба түүхийг мушгин гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлсэн нь ==
Монголын ард түмний хувьд энэ үед эх орон уруу нь халдан довтолсон эзэрхэг (империалист) түрэмгий үндэстнээс эх орноо хамгаалах дайн байсан. [[Манж]]ууд бол манай улсад нэгдэн орсон [[Барга]]-Монголчуудын нутагладаг нутаг бол манай газар хэмээн үзэж байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар ЗХУ аль 1905 оны [[Орос-Японы дайн]]д ялагдсан хонзонгоо авах боломж хайж байсан. Япончууд бол БНМАУ-ыг үл хайхран ЗХУ-ыг басамжлан хялбархан эзэнт гүрнээ гүрнээ тэлнэ хэмээн итгэж байсан. Манж улс газрын зурагнаас арчигдан, социализм бараг бүхлээрээ сүйрэн унан, ЗХУ задарснаас хойш далд нууцлагдмал байдалд байсан мэдээллүүд ганц нэгээрээ гарч ирсээр л байна.Хасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд ОХУ-д тэмдэглэсэн байдаг. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будлиан, Халхын голын дайнд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ.Учир шалтгаан тодорхой атал одоогийн түүх-улс төр, геополитик, цэрэг-стратегийн талаар мэдлэг дутуу бөгөөд өөрийн харъяалах нам эвслийн ашиг сонирхлын үүднээс учир үл мэдэх атлаа мэдэмхийрэх улс төрч, сэтгүүлч нарт хандаж өгүүлэхэд Японы эзэнт улс үнэхээр Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг нухчин дарж ард түмэнд нь гал усны гашуун зовлон, яргалал-харгислалийг авчрах байсан бөгөөд дайныг үүсгэх гол шалтаг нь 1934 оны үеэс эхэлсэн Монгол, Баргын газар нутгийн маргалдааныг овжин ашигласантай холбоотой байдаг.Та нарын үзэж байгаачлан Токиод цэрэг улс төрийн умард,өмнөд гэсэн 2 бүлэглэл байсан нь үнэн. Хасан нуур, Халхын голын бүс нутагт ялагдал хүлээснээр Япон тэрхүү доор өгүүлэх төлөвлөгөөнөөс татгалзаагүй харин ч цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн түдгэлзсэн гэдгийг хатуу сануулъя. Оролцогч талууд болох Зөвлөлт Холбоот Улсын хувьд 2 фронтод нэгэн зэрэг байлдах явдлаас урьдчилан сэргийлэх түүний дотор байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийн гол бааз Сибирь, Алс Дорнодыг Японы өнгөлзлөгөөс хамгаалах жийргэвч бий болгох, Япон өөрийн Европын холбоотон Нацист Герман, Фашист Италитай байгуулсан холбоотны хэлэлцээр, Ази тивийг бүхэлд булаан эзлэх цэрэг-стратеги геополитикийн дээрэнгүй, хомхой сувьдаг ашиг сонирхлын үүднээс явуулсан бодлого үйл ажиллагааны хэрэгжилт гэдэг нь тодорхой байна.<ref>[http://expert.ru/expert/2010/16/chudesa_i_anomalii_velikoi_voiny/ ''Максим Рубченко'' Чудеса и аномалии великой войны // Эксперт ONLINE]: Уже в марте Ватанабэ (который сам выбрал себе агентурный псевдоним Тотэкацу — «Боец») передал бесценную информацию: в Берлине немцы и японцы обсуждают возможность одновременного нападения на СССР летом 1941 года. Через несколько дней посол Японии в СССР Мацуока был приглашен на беседу к наркому иностранных дел Вячеславу Молотову. К удивлению японского дипломата, к этой беседе присоединился и начальник Генерального штаба Георгий Жуков, которого японцы хорошо знали по Халхин-Голу. Молотов и Жуков без обиняков обвинили Японию в тайном сговоре с Гитлером с целью агрессии против Советского Союза. Судя по всему, в ходе беседы у Мацуоки сложилось впечатление, что, во-первых, советская разведка посвящена во все секреты Гитлера, во-вторых, Красная армия готова принять превентивные меры, устроив японцам второй Халхин-Гол. Прямым результатом этого стало подписание 13 апреля 1941 года советско-японского Договора о ненападении — основного фактора, удержавшего Японию от вступления в войну.</ref><ref>''Тихвинский С. Л.'' Заключение советско-японского пакта о нейтралитете 1941 г. // Новая и новейшая история. 1990. № 1. С. 21–34.</ref><ref name="uroki10" /><ref>''Можейко И. В.'' Западный ветер — ясная погода. [http://militera.lib.ru/h/mozheiko/02.html Часть 1. Глава 2. Канун войны на Востоке.] — М: ООО «Издательство ACT», 2001. — ISBN 5-17-005-862-4</ref><ref>US Congress. Investigation of Concentracion of Economic Power. Hearings before the Temporary National Economic Committee. 76th Congress, 2nd Session, Pt.21. Washington, 1940, p.11241</ref><ref>''Наджафов Д. Г.'' Нейтралитет США. 1935—1941. М., «Наука», 1990. стр.157</ref><ref>''Можейко И. В.'' Западный ветер — ясная погода. [http://militera.lib.ru/h/mozheiko/01.html Часть 1. Глава 1. Путь к войне.] — М: ООО «Издательство ACT», 2001.</ref>
 
 
== 22-р хорооны хэрэг явдал ==
Гурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд Командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15 хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд 9 дүгээр сарын 12-нд нэлээд хүчээр довтлон 8 дугаар дивизийн 22-р хороог түрж голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох Японы талаас санал болгосноор шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ.Энэ Хасан нуурын мөргөлдөөнд Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хийсэн шиг хэлэлцээ байжээ.