Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
 
1983 онд Америкийн армийн түүхч Дэвид Гланц]] судалгааны ажлаа "Наймдугаар сарын шуурга ажиллагаа" гэж гарчигласнаас хойш уг ажиллагааг заримдаа тийнхүү нэрлэх нь бий.<ref Name=Glantz/>
1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ, наймдугаар сарын 10-нд манай улс Японд дайн зарласнаар “Чөлөөлөх дайн” эхэлсэн түүхтэй. Тухайн үед Японы хуурай замын цэргийн бүлэглэлийн томоохон хүч болох [[Квантуны Арми]] Манжуур, Хойт Солонгос, Өмнөд Сахалин, Курилийн арлуудад төвлөрч байсан. Энэ хүч 1945 оны наймдугаар сар гэхэд бие бүрэлдэхүүний хувьд Японы 1,3 сая буюу , Манжго улсын 200 мянган цэрэг офицер, 1215 танктай, 6640 их буу, миномёттой, 1907 нисэх онгоцтой, далайн 25 хөлөгтэй байв. Зөвхөн хүний тоогоор аваад үзэхэд Японы дивизийн бие бүрэлдэхүүн дундажаар 18.0 мянган хүнтэй байхад Зөвлөлтийн дивиз 10.0 мянгаас хэтрэхгүй байжээ. Чөлөөлөх дайн эхлэхээс өмнө ЗХУ Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, нэгтгэснээр цэргийн стратегийг тухайн үед зөв зохион байгуулж чадсан юм. Зөвлөлт Монголын цэргийн дээд командлал хүчтэй цохилт хийх цэргийн томоохон бүлэглэлийг бүрдүүлэх ажлыг тав, зургаа, долдугаар сард зохион байгуулж, Баруун фронтоос буюу Дорнод Прусс,Чехословак,Польш, Австри,Унгараас 6,16,35,39,53-р армиуд зэрэг Дорнод Европын фронтод байлдаж байсан туршлагатай бүлэглэл, нэгтгэлүүдийг Алс Дорнод руу төмөр замаар 9-12 мянган км зайд асар их олон тооны хүн, зэвсэг, техникийг шилжүүлэн байрлуулжээ. Үүний үр дүнд ЗХУ-ын Алс Дорнод дахь цэргийн бүлэглэл дайн эхлэх үед бие бүрэлдэхүүний хувьд 1.7 сая илүү хүнтэй, 5250 танк, 29835 их буу, миномёттой, 5171 байлдааны нисэх онгоцтой, 93 далайн хөлөгтэй болсноороо Зөвлөлтийн цэрэг Японы цэргээс давамгайлж, стратегийн давших операцийг явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үндсэн цохилтын чиглэлүүдэд хүч хэрэгслийнхээ 70-90 хувийг төвлөрүүлж, бие бүрэлдэхүүнээ 1.5-1.7 дахин, их буугаа 4-4.5, танк 5-8, нисэх онгоцоо 2.6 дахин нэмэгдүүлсэн нь Японы армийг бут цохих цэргийн томоохон тактик байсан юм.
 
Цэргийн байлдааны стратегийн ажиллагаа нь Европ, Азийг дамнуулан тив хооронд хийсэн стратегийн агуу маневр байснаараа цэргийн урлагийн түүхэнд алтан хуудас болон үлдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манжуурын стратегийн давших операцид шийдвэрлэх үүргийг Өвөр Байгалийн фронт, түүн дотроо 6 дугаар гвардын танкийн арми голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Цэргийн шилжүүлэн бүлэглэлтээр Европоос Алс Дорнодод бүр тодруулбал Прагаас БНМАУ-ын зүүн хилд маневрлуулсан 6 дугаар гвардын танкийн арми бол Румын, Унгар, Австри, Чехословак зэрэг улс орны уулархаг ойт болон намгархаг тал нутагт байлдааны ажиллагааг амжилттай явуулж байсан туршлагатай арми бөгөөд Өвөр Байгалийн фронтын стратегийн давшилтын үндсэн чиглэлд 1000 шахам км гүнд маневрлан байлдааны ажиллагаа явуулснаараа цэргийн урлагийн түүхийн алтан хуудаснаа алдар гавьяагаа үлдээсэн домогт нэгдэл юм. Зөвлөлтийн цэргийн танкийн томоохон нэгдэл Их Хянганы уулархаг нурууг давсан нь түүхэнд тохиолдсон анхдагч үйл явдал байжээ. Ийнхүү 6 дугаар гвардын танкийн арми гурван өдрийн давшилтаар 450 гаруй км замыг туулахдаа Их Хянганы уулсыг даван түүнд тавьсан байлдааны үүргийг хоёр хоногийн өмнө биелүүлсэн байна. Энэхүү операцийн нэг онцлог нь 6 дугаар гвардын танкийн арми фронтын үндсэн хүчнээс салангид 300 орчим км-ийн алсад амжилттай ажиллагаа явуулсанд оршдог.