Монголын Нууц Товчоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 25:
[[Тогоонтөмөр хаан]] [[1368]] онд [[Бээжин|Бээжингээс]] зугтан гарч [[Юань гүрэн|Юань төр]] мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. [[Мин улс|Мин улсын]] [[Хүн Ү]] хааны үед ([[1380]]-[[1390]]) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед [[Монгол хэл|Монгол хэлийг]] сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хун Ү хааны 15 дугаар онд нууц товчоог [[Ху Юань хэ]], [[Ма Ша Ихэ]] нар [[ханз|хятад галиг үсгээр]] буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "[[Гү Гуанчи]]"-гийн дэвтэр, "[[Е Дэхуй]]"-н дэвтэр, "[[Чянь Дашинь]]"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "[[Алтан товч]]" -ийн зохиогч [[гүүш Лувсанданзан]] гэж үздэг. [[1917]] онд [[Богд хаан]]т улсын дэд сайд асан [[Бодлогот Баатар Цэнд Гүн]] (Бавуудайн Цэнд) (1875-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич [[Цэндийн Дамдинсүрэн|Ц.Дамдинсүрэн]] уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар [[Ш.Гаадамба]] нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. [[1980]]-аад оноос академич [[Д.Цэрэнсодном]], профессор [[Т.Дашцэдэн]], доктор [[Б.Сумъяабаатар]] [[Г.Билгүүдэй]] нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.
 
Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд [[ханз]] үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан [[Мин улс]]ын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээрх Монголын нууц товчооны нэрийг "[[Юань улс]]ын нууц түүх" хэмээдэг. Нууц товчоог [[Бодлогот Баатар Цэнд Гүн]] (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар [[Цэндийн Дамдинсүрэн|Ц.Дамдинсүрэн]]гийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад [[Монголын түүх]] хийгээд [[уран зохиол]]ын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.
 
== Судлаачид номын тухай ==