731-р анги: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
Түүнээс гадна бидний мах цусны тасархай монгол хүмүүс энэ аймшигт харис туршилтын гадна үлдээгүй нь одоо нэгэнт тодорхой болсон боловч аль нутаг усны хичнээн хүн өртсөн нь бүрхэг байна. БНХАУ-ын Харбин хот хот дахь 731 дүгээр отрядын музейд Японы бактерийн туршилтанд орж амь насаа алдсан зарим хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлсэн байна. Энд Жамбаланчин, Пунцагдаш хэмээх хоёр Монгол хүний нэр байгаа бөгөөд тэднийг 1944 оны гуравдугаар сард Баргын нутаг дахь Цагаан өртөөнөөс баруун тийш 12 км зайд байдаг нэгэн тосгоноос японы цагдаа нар барьж 731 дүгээр отрядад хүргэсэн байна.Энэ мэтчилэн олон монгол хүн, тэр дундаа японы ноёхолд байсан баргуудаас цөөнгүй хүн энэ отрядын туршилтын золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй. Дайн дуусснаас хойш13 жилийн дараахи нэгэн үйл явдлын тухай энд дурсахгүй өнгөрч боломгүй.Дайн дууссанаас хойш 13 жилийн дараа 1958 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Токио дахь Тама оршуулгын газрын бүсэд оршдог боржин чулуу боловсруулах үйлдвэрийн нэгэн тасалгаанд нэгэн үйл явдал болжээ. Энэ өдөр “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн анхны уулзалт болсон бөгөөд анхны дагалдан сурагчдын 22 нь цугларсан байв.Отрядын дагалдан сурагчидын хувьд Широ Исий дайны дараахи жилүүдэд юу хийж байсан тухай янз бүрийн цуурхал сонсож байжээ. Нэг нь америкийн армитай хамтран бактериологийн зэвсэг боловсруулж байгаа тухай, нөгөө нь Америкт хадгалагдаж буй “731-р отряд”-ын архив цэгцэлж байгаа, гурав дах нь Солонгосын дайнд бактериологийн зэвсэг хэроэглэх ажиллагаа удирдаж байгаа гэх зэрэг цуурхал байжээ. Харин дээрхи цуурхлын эзэн “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн уулзалтад оролцсон байна.Исий 731-р отрядыг “үүсгэн байгуулах үндэслэл”-ээ тайлбарлахдаа:Япон улсыг аврахын тулд байгуулагдсан эрдэм шинжилгээны байгууллага юм. 1927-1930 онд тагнуулын нууц даалгавараар би Итали, Герман, Франц, Орос улсад очиж Япон улсын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг тандах зорилготой байсан юм.Тэнд би “Японы ард түмний устгах хэрэгтэй”, “Япон үндэстэн бол хамгийн их гай хорлол” гэдэг үгийг газар сайгүй сонсдог байлаа. Тэр үед”дэлхий дахиныг цагаан арьстан удирдах болно” гэсэн үзэл бодлын давалгаан бүх дэлхийгээр нэг тархсан байсан бөгөөд Япон сэтгэлээр баян, эрдмээр ядмаг байсан цаг. Энэ нөхцөлд Японыг аврахын тулд манай отряд байгуулагдсан юм. Эх орноо аврах 731-р отрядад алба хааснаараа та бүхэн бахархах ёстой гэж би бодож байна. Би цаг нь ирэхээр энэ тухай даян дэлхийд зарлах болно. Учир нь яллагч Кинан “Исийгийн отряд” цэргийн гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлсэн билээ. Бидний ажлын үр дүнг дайсны гарт оруулахгүй байлгах талаар сонор сэрэмжтэйгээр хянан ажиглаж байх хэрэгтэй. Гурван мянган хүний амийг хөнөөсөн тэрээр гэмшсэн шинжгүй “”Ишигийн отряд”-ад алба хааснаараа та нар бахархах ёстой” хэмээн мэдэгдэж байжээ. Тэр мөн урьдын адил “банз” бол хүн биш, 731-р отряд бол “эх орноо аврах”-ын тулд энэ бүхнийг хийсэн хэмээн аймшигт үйлдлээ цагаатгаж байна.“Пиньфан нөхөр” сэтгүүлд дагалдан сурагчдын салбар байгуулах зорилгын тухай Исий ингэж өгүүлжээ.” Гэр бүлийн асууплаа хойш тавьж, зөвхөн сурах, мэдэхэд биеэ зориулсан хэн бүхэнд тусгай отрядын дагалдан сурагчаар Манжуурт үргэлжлүүлэн суралцах боломж олгохоор энэхүү салбарыг байгуулсан юм. Та бүхнийг эх орноо авран хамгаалахаар томилогдсон 731-р отрядын үндсэн боловсон хүчин болгохыг эрмэлзэж байлаа. Тийм учраас бид та бүхэнд бүрэн дунд боловсрол олгож, хамгийн ур чадвартай сурагчдыг цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулахыг хичээж байсан юм. Япон улсын Гэгээрлийн яам үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд улс орны тэр үеийн нөхцөл байдал ч бидний бодож төлөвлөснийг хэрэгжүүлэх боломж олгоогүй билээ. Эцсийн дүндээ би хүсч мөрөөдөж байсан зорилгодоо хүрч чадаагүйдээ маш их харамсч явдаг. ” гэжээ. 731 отрядыг Широ Исийгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ отрядад алба хааж байсан хүмүүсийн ихэнхи нь Широ Исийг “дайны бурхан” мэтээр өргөмжилж байв. 731 отряд бол “эзлэн түрэмгийлэх дайн”-ны хөрсөн дээр ургуулсан онцгой хортой ургамал байсан юм. Харин түүний “цэцэрлэгч” Широ Иший нь бөгөөд тэрээр багагүй хүч хөдөлмөрөө зарцуулсан байдаг юм. Түүгээр ч үл барам генерал Иший бактериологийн зэвсгийн судалгаанд ашиглах үнэ цэнэтэй материал дамжуулснаар шударга шүүхээс мултарч чадсан байна. Дайны дараах жилүүдэд хүмүүсийг амьдаар тарчлаан зовоож туршилт хийсэн эмч нар америкчуудын тусламжтайгаар гэсгээлээс сугаран үлдэж хангалуун амьдарч байжээ. 80-аад оны хэвлэлийн мэдээгээр отрядад ажиллаж байсан 450 судлаач эмч нар хожим нь японы эрүүл мэндийн шинжлэх ухаанд өндөр алба хашиж явсан гэдэг.Дайны жилүүдийн тэр гамшигт туршилтын түүхийг дэлхийн улс түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор музей байгуулагдсан байна. Японы “731-отряд”-ын гэмт хэргийн эд зүйлсийн музей нь бактериологийн дайнд тарчлан зовсон болон амь үрэгсдэд зориулсан гэрэлт хөшөөтэй бөгөөд 23 балгас анхны байдлаараа хадгалагдаж байдаг бөгөөд орон нутгийн чанартай хамгаалалтанд байдаг дурсгал ажээ. Гэмт хэргийн эд зүйлсийн үзүүллэгийн танхим нь 418 кв.м бөгөөд энд 160 гаруй гэрэл зураг, 70 гаруй бодит эд өлгийн зүйлс, тэр аймшигт үйл явдлын нотолгоо болох гэрчүүдийн дуртатгал их хэмжээгээр байдаг аж. Эдгээр баримтууд нь японы милитаризмийн үйлдсэн бактериологийн дайны аюумшигт хор уршгийн үнэнхүү хангалттай нотолгоо болдог байна.Өнөөдөр дэлхийн шударга хүн төрөлхтөн түүний дотор зүйн хойт Азийн улс түмэн Японы тэр үеийн эрх баригчдын явуулахаар төлөвлсөн бактериологийн дайн нь хамгийн харгис үйлдлийн нэг гэдгийн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхий дахинд зэвсэглэл, тэр дундаа хүн амыг үй олноор нь хөнөөх зэвсгээр хөөцөлдөх явдал гарсаар байгаа өнөөгийн цаг үед өнгөрсөн дайны гашуун сургамжийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид нягт хамтран ажиллах явдал нэн чухал байгааг харуулж байна. Чухам энэ үзэл санааны дор зүүн хойд азийн улс түмнүүд, эдгээр орны эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнд өнгөрсөн дайны хол уршгийг дахин сануулж, өнөөгийн дайн зэдсэгт мөргөлдөөн, терроризмын аюул заналыг зайлуулахад зохих хувь нэмрээ оруулна гэдэг.
==Товчхон бөгөөд дэлгэрэнгүй==
Хэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ зорилгоор биологч э удирдуулсан 731-р отряд үүссэн юм. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт байрлаж байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохирхоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа. Бактерлогийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг.Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа. Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн Арми өргөн далайцтай, гэнэтийн давшилт хийсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна. Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ.<ref>[http://<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object></ref>]:
 
[[Ангилал:Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг]]