Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 18 interwiki links, now provided by Wikidata on d:q6165880 (translate me)
No edit summary
Мөр 19:
'''Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа''' буюу Зөвлөлтийн нэрлэж байснаар '''Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа''' ({{lang|ru|''Манчжурская стратегическая наступательная операция''}}) 1945 оны 8 сарын 9-нд эхэлсэн, [[Зөвлөлт Холбоот Улс]] Японы [[тоглоомын улс]]ын эзлэн авч хяналтаа тогтоон байгуулсан [[Манж-го]]гийн нутаг руу цөмрөн орсон, [[Зөвлөлт-Японы дайн (1945)|1945 оны Зөвлөлт Японы дайн]]ы хамгийн том ажиллагаа бөгөөд ийнхүү Зөвлөлт Холбоот Улс болон [[Японы эзэнт гүрэн|Японы эзэнт гүрний]] хооронд 4 жил гаруй хадгалагдсан намжмал байдал эвдэгдсэн билээ. Зөвлөлтийн арми [[Мэнжян]] (Өвөр Монгол), хойд [[Солонгос]]ын нутгийг чөлөөлсөн. Гэтэл өрнөдийн орнууд "булаан эзлэлт", "түрэмгийлэл" хэмээн тодорхой улс төрийн зорилгын үүднээс бичиж байна. Угтаа бол 1945 оны 2 дугаар сард Ялтад болсон 3 гүрний хэлэлцээрээр Зөвлөлт Холбоот Улсын хүлээсэн үүрэг байсан аж. Японы [[Квантуны арми]] эгшин зуурт ялагдсан энэхүү явдал нь Япон улс бууж өгөн Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөхөд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Япончууд Оросуудыг Манжуур болон өмнөд Сахалиныг түргэн хугацаанд эзлэн авсан тул [[Японы олтриг|өөрсдийн нь гол нутгийг]] эзлэх чадалтай гэж ухамсарласан хэрэг гэж үзэж болно.<ref name=Glantz/><ref name="Battlefield Series">[http://www.amazon.co.uk/dp/B0001DI5IA "Battlefield - Manchuria - The Forgotten Victory"], [[Battlefield (documentary series)]], 2001, 98 minutes.</ref><ref name=Hayashi>Hayashi, S. (1955). Vol. XIII - Study of Strategic and Tactical peculiarities of Far Eastern Russia and Soviet Far East Forces. Japanese Special Studies on Manchuria. Tokyo, Military History Section, Headquarters, Army Forces Far East, US Army.</ref><ref name=Drea>Drea, E J. (1984). Missing Intentions : Japanese Intelligence and the Soviet Invasion of Manchuria, 1945. Military Affairs 48(2): 66-73.</ref><ref name=Butow1954>[[Robert Butow]], ''Japan's Decision to Surrender'', Stanford University Press, 1954 ISBN 978-0-8047-0460-1.</ref><ref name=Frank2001>[[Richard B. Frank]], ''Downfall: The End of the Imperial Japanese Empire'', Penguin, 2001 ISBN 978-0-14-100146-3.</ref><ref name=Maddox2007>[[Robert James Maddox]], ''Hiroshima in History: The Myths of Revisionism'', University of Missouri Press, 2007 ISBN 978-0-8262-1732-5.</ref><ref name=Hasegawa2006>[http://www.history.ucsb.edu/faculty/hasegawa.htm Tsuyoshi Hasegawa], ''Racing the Enemy: Stalin, Truman, and the Surrender of Japan'', Belknap Press, 2006 ISBN 0-674-01693-9.</ref>
 
1983 онд Америкийн армийн түүхч [[Дэвид Гланц]] судалгааны ажлаа "Наймдугаар сарын шуурга ажиллагаа" гэж гарчигласнаас хойш уг ажиллагааг заримдаа тийнхүү нэрлэх нь бий.<ref Name=Glantz/>
1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ, наймдугаар сарын 10-нд манай улс Японд дайн зарласнаар “Чөлөөлөх дайн” эхэлсэн түүхтэй. Тухайн үед Японы хуурай замын цэргийн бүлэглэлийн томоохон хүч болох [[Квантуны Арми]] Манжуур, Хойт Солонгос, Өмнөд Сахалин, Курилийн арлуудад төвлөрч байсан. Энэ хүч 1945 оны наймдугаар сар гэхэд бие бүрэлдэхүүний хувьд Японы 1,3 сая буюу , Манжго улсын 200 мянган цэрэг офицер, 1215 танктай, 6640 их буу, миномёттой, 1907 нисэх онгоцтой, далайн 25 хөлөгтэй байв. Зөвхөн хүний тоогоор аваад үзэхэд Японы дивизийн бие бүрэлдэхүүн дундажаар 18.0 мянган хүнтэй байхад Зөвлөлтийн дивиз 10.0 мянгаас хэтрэхгүй байжээ. Чөлөөлөх дайн эхлэхээс өмнө ЗХУ Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, нэгтгэснээр цэргийн стратегийг тухайн үед зөв зохион байгуулж чадсан юм. Зөвлөлт Монголын цэргийн дээд командлал хүчтэй цохилт хийх цэргийн томоохон бүлэглэлийг бүрдүүлэх ажлыг тав, зургаа, долдугаар сард зохион байгуулж, Баруун фронтоос Алс Дорнод руу төмөр замаар 9-12 мянган км зайд асар их олон тооны хүн, зэвсэг, техникийг шилжүүлэн байрлуулжээ. Үүний үр дүнд ЗХУ-ын Алс Дорнод дахь цэргийн бүлэглэл дайн эхлэх үед бие бүрэлдэхүүний хувьд 1.7 сая илүү хүнтэй, 5250 танк, 29835 их буу, миномёттой, 5171 байлдааны нисэх онгоцтой, 93 далайн хөлөгтэй болсноороо Зөвлөлтийн цэрэг Японы цэргээс давамгайлж, стратегийн давших операцийг явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үндсэн цохилтын чиглэлүүдэд хүч хэрэгслийнхээ 70-90 хувийг төвлөрүүлж, бие бүрэлдэхүүнээ 1.5-1.7 дахин, их буугаа 4-4.5, танк 5-8, нисэх онгоцоо 2.6 дахин нэмэгдүүлсэн нь Японы армийг бут цохих цэргийн томоохон тактик байсан юм.
 
Цэргийн байлдааны стратегийн ажиллагаа нь Европ, Азийг дамнуулан тив хооронд хийсэн стратегийн агуу маневр байснаараа цэргийн урлагийн түүхэнд алтан хуудас болон үлдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манжуурын стратегийн давших операцид шийдвэрлэх үүргийг Өвөр Байгалийн фронт, түүн дотроо 6 дугаар гвардын танкийн арми голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Цэргийн шилжүүлэн бүлэглэлтээр Европоос Алс Дорнодод бүр тодруулбал Прагаас БНМАУ-ын зүүн хилд маневрлуулсан 6 дугаар гвардын танкийн арми бол Румын, Унгар, Австри, Чехословак зэрэг улс орны уулархаг ойт болон намгархаг тал нутагт байлдааны ажиллагааг амжилттай явуулж байсан туршлагатай арми бөгөөд Өвөр Байгалийн фронтын стратегийн давшилтын үндсэн чиглэлд 1000 шахам км гүнд маневрлан байлдааны ажиллагаа явуулснаараа цэргийн урлагийн түүхийн алтан хуудаснаа алдар гавьяагаа үлдээсэн домогт нэгдэл юм. Зөвлөлтийн цэргийн танкийн томоохон нэгдэл Их Хянганы уулархаг нурууг давсан нь түүхэнд тохиолдсон анхдагч үйл явдал байжээ. Ийнхүү 6 дугаар гвардын танкийн арми гурван өдрийн давшилтаар 450 гаруй км замыг туулахдаа Их Хянганы уулсыг даван түүнд тавьсан байлдааны үүргийг хоёр хоногийн өмнө биелүүлсэн байна. Энэхүү операцийн нэг онцлог нь 6 дугаар гвардын танкийн арми фронтын үндсэн хүчнээс салангид 300 орчим км-ийн алсад амжилттай ажиллагаа явуулсанд оршдог.
 
===Монгол улсын оролцоо===