731-р анги: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Японы 731-р отряд {{нихонгоLang-jp|'''«Отряд 731»'''|731部隊|нанасанъити бутай}};
Дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойт Хятадад хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулж байсан Японы 731 дүгээр отрядын асуудал сүүлийн жилүүдэд гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татах болж, энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны ажил багагүй хийгдэх болсон байна. Энэ нь хүн төрөлхтөнд дайн, алан хядлага, үй олноор хөнөөх зэвсгийн аюул заналхийлсээр байгаа өнөө үед өнгөрсөн дайны түүхийг нягтлан судалж, түүхэн сургамжийг хүн төрөлхтөнд ухааруулан сануулж, дэлхий ертөнцөд энх тайван байдлыг тогтоох, дайн, зэвсэглэлийн аюулыг зайлуулахад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн судлаачдын хамтран зохион байгуулж буй хурал ч чухам үүнд чиглэгдэж байгаа юм.Монгол Улсад өгүүлэн буй сэдэвт холбогдох эх сурвалж нэн ховор, судалгаа, сурталчилгааны ажил төдий л далайцтай өрнөөгүй байна. Ийм учраас бид гадаадын судалгааны бүтээл, интернэтийн мэдээ баримт дээр тулгуурлан энэхүү илтгэлийг бичсэн бөгөөд энэ нь судалгааны эцсийн үр дүн биш болохыг юуны урьд онцлон тэмдэглэе.1932 онд Токио дахь японы армийн цэргийн эмнэлгийн сургуульд “Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” байгуулж, цэргийн эмч хошууч Широ Ишигээр удирдуулснаар Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгааны ажил эхэлсэн байна. Улмаар 1933 онд Японы цэргийн эрхтнүүд Широ Ишигийн боловсруулсан зүүн хойт хятадад бактери судлах суурин газар байгуулах саналыг зөвшөөрч тус салбар ангийг нэн даруй байгуулан Ишигээр удирдуулахаар шийдвэрлэжээ. Ишигийн боловсруулсан үзэл баримтлалаар Япон Улс бактериологийн дайн хийснээр ялалтанд хүрэх бөгөөд энэхүү бактериологийн зэвсгийг турших, үйлдвэрлэхэд нүсэр их зардал мөнгө, тоног төхөөрөмж шаардагдахгүй, түүнчлэн богино хугацаанд эсрэг этгээдийнхээ хүн ам, цэргийг олноор нь халдварлуулан амьд хүчний ихэхэн хохирлыг үзүүлж байлдах чадварыг нь алдагдуулах боломжтой, бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлан нууцлах боломжтой зэргээрээ давуу бөгөөд энэ чанараараа ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд хими, бактериологийн зэвсэг нь маш ашигтай хэмээн үзсэн байна.1933 оны 08 дугаар сард Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж ус түгээх Квантуны анги” гэгч бактерийн туршилтын ангийг түүний харъяа бактерийн туршилтын хэсгийг нууцаар байгуулжээ.1936 онд Японы эзэн хааны зарлигаар зүүн хойт хятадад Японы хуурай замын цэргийн бактериологийн зэвсгийг бэлтгэх болон дэлгэрүүлэх 2 нууц ангийг байгуулжээ. Үүний нэг нь Харбин хотод байгуулсан “Хижгээс сэргийлэх, ус хүргэх Квантуны цэргийн хэлтэс”, нөгөөх нь Чанчунь хотын “Малын хижгээс сэргийлэх Квантуны хэлтэс” юм. Эдгээр нь хэдийгээр хижгээс сэргийлэх”, “ус хүргэх” гэсэн аятайхан нэртэй боловч үнэн хэрэгтээ бактерийн зэвсгийн нууц туршилт явуулах онцгой объектууд байлаа.1938 онд “Хижгээс хамгаалж ус түгээх анги”-ийг өргөтгөн 2000 хүн, 8 хэсэгтэй болгосон бөгөөд 1938 оны 06 дугаар ард Японы Квантуны армийн удирдлагын шийдвэрээр Харбинд цэргийн онцгой бүс байгуулж бактериологийн туршилтын төвийг тус хотоос 20 км зайтай газар шилжүүлэн байрлуулж, “Манжийн 659 дүгээр цэргийн анги” гэж нэрлэж байгаад 1941 оноос “Манжуурын 731 дүгээр цэргийн анги” гэсэн нууц нэр өгчээ. Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн гол бааз болох “731 дүгээр отряд” ингэж байгуулагдсан юм. Энд ойролцоогоор 3000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд энд Японы нян судлалын тэргүүлэх эрдэмтдийг татан авч ажиллуулж байсан юм. Энэ отряд нь дотроо бактери судлах, бактери турших, хижгээс сэргийлэх, ус хүргэх, бактери үйлдвэрлэх, сургалт хүмүүжлийн, зэвсэг хэрэглэлийн, эмчлэх зэрэг 8 хэлтэстэй хэлтэстэй байв. (зургаар)1940 оны 12 дугаар сарын 02-нд Японы эзэн хаан Хирохишигийн гаргасан зарлигийг үндэслэн 731 дүгээр отрядын харъяанд 4 салбар ангийг зүүн хятадад байгуулжээ. Үүнд Хайлаарын 543 дугаар, Сун вуйн 673 дугаар, Лин Куагийн 162 дугаар, Муданжаны 643 дугаар салбар (дэлгэцэнд харуулах) болно. Үүнээс гадна Зүүн хойт Хятадад байрлаж байсан Японы армийн анги салбарууд бүгд өөрийн гэсэн бактерийн судалгаа хийх хэсэгтэй байсан бөгөөд тэдгээр нь 731 дүгээр отрядтай маш нууц харилцаатай, түүний шууд удирдлагаар ажилладаг байжээ.Түүнчлэн япончууд бактерийн зэвсэг үйлдвэрлэх томоохон бааз, заводыг Чанчунь, Бээжин, Нанжин, Гуанжоу хотуудад байгуулсан төдийгүй Сингапурт Алс Дорнодод бактериологийн дайн явуулах томоохон сүлжээг бий болгож чадсан байна.Ийнхүү Японы цэргийн эрхтнүүд дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойт хятадад хими, бактериологийн зэвсгийн судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем байгуулан, томоохон хэмжээний бактерийн дайн явуулах бэлтгэлийг хангаж байв. Японы армийн 731 дүгээр отрядад хими, бактериологийн зэвсэг, түүний нянг судлах, өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, эмчлэх туршилт судалгааг явуулж, бактерийн зэвсгийн гол түүхий эд болох халдварт өвчтэй нянг гарган авч дайны зорилгоор ашиглахаар их хэмжээгээр нөөцлөн бэлтгэж байжээ.Бактериологийн дайн явуулах даалгаврыг эмнэлгийн албаны дэслэгч генерал Широ Ишигийн удирдлага дор “731-отряд”-д оногдуулсан байна. Бактериологийн дайны цэргийн ач холбогдлын талаар генералын үгийг сийрүүлбэл: “бактериологийн зэвсэг хэрэглэснээр халдлага нь өндөр үр ашигтай. Артиллерийн буудлагын үед энгийн металл нь тодорхой хэсэгт тодорхой объектыг л зөвхөн устгах бөгөөд шархагдагсад түргэн илааршиж, эргэн жагсаалдаа орно. Харин амьд нян бол өөр хэрэг. Хүнээс хүнд, хөдөөнөөс хотод халдсанаар өсөн нэмэгдэж байж болох бүх хохирлыг учруулна. Түүнээс гадна нян бол хүний бие эрхтэнд нэвтрэн шингэснээр удаан хугацаанд үйлчилж, үхлийн хувь нь өндөр байх болно. Нянгийн халдвар авсан хүн эдгэрэх нь ховор. Мөн ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд бактериологийн зэвсэг нилээд ашигтай. Энэ зэвсэг бол томоохон цар хүрээтэй туршилт боловсруулах, үйлдвэрлэхэд нүсэр тоног төхөөрөмж шаардагдахгүй. Бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлах боломжтой. Тиймээс зардал их гарахгүй”… “Артилерийн сумнаас бактериологийн зэвсгийн ялгаа нь амьд хүчийг эгшин зуур хөнөөх чадваргүй, гэхдээ энэ нян дүүргэсэн сум-“дэлбэрдэггүй бөмбөг” нь чимээ шуугиангүй хүн амьтаны бие бялдрыг удаанаар тарчлаан хөнөөж чадна. Сумыг заавал үйлдвэрлэх шаардлагагүй, зүгээр энгийн эд зүйлс болох хувцас хунар, гоо сайхны хэрэглэл, хүнсний зүйл ундаа, хүнсэнд хэрэглэх мал амьтадад халдвар тараах, түүнчлэн агаараас ч нян цацаж болно. Эхний довтолгоо заавал бөөгнөрүүлсэн байх шаардлагагүй, ялгаагүй дараа нь нян үржсэнээр зорилогодоо хүрэх болно.” хэмээн генерал Иший санал болгож байжээ731 дүгээр отрядын лабораторид тахлаас гадна, хижиг, булчин задрах тахал, хамуу, цусан суулга, татран, боом, сүрьеэ зэрэг халдварт өвчний нянг үржүүлэн судалж байжээ. Энэ отрядад сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байна.Эдгээр нянг нохой бөөс зэрэг бичил биетнүүдэд халдварлуулан хадгалах, улмаар тэдгээрийг эсрэг этгээдийнхээ хүн ам, газар нутаг, цэргийн дунд хаях замаар халдварлуулахаар төлөвлөж байжээ. Зарим баримтанд дурдсанаар тус отрядад асар их нянг “хэрэглэхэд хэзээд бэлэн”-ээр хадгалж байсан бөгөөд 731 дүгээр отрядад нян халдварлуулсан хархны тоог З саяд, нохой бөөсийг 300 кг-д хүргэх тушаалыг Японы армийн удирдлагаас өгч байжээ. Эдгээр бактерийг дайны үед артиллерийн сум болон минийн дотор хийж буудан тараах, бактери бүхий бөмбөг онгоцоор хаях, бактерийн халдварыг бэлчээр, булаг шанд, агаарт тараах зэрэг орнуудыг хэрэглэхээр төлөвлөж, мөн ийм арга замаар бактери халдварлуулах туршилтуудыг хийж байсан нь тогтоогдсон юм.Японы армийн удирдлагын шийдвэрээр 731 дүгээр отрядад үйлдэж байсан хамгийн том гэмт хэрэг бол амьд хүн дээр туршилт хийж байсан явдал юм. Тэд дайны олзлогдогсод, хоригдол, эзлэгдсэн орон нутгийн ард иргэдийг энэхүү туршилтандаа ашиглаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийг “банз” хэмээн нэрлэж, туршилтын материал болгон хэрэглэж байжээ. Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүн үхэн үхтэл нь нарийн судалж, тухайн нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг нарийвчлан судалдаг байжээ. Хэрэв тухайн хүн бактериар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин туршилтанд оруулах бөгөөд энэ отрядад туршилтанд орсон хүн хэзээ ч амьд гарч байгаагүй тухай Токиогийн болон Хабаровскийн цэргийн шүүхийн материалуудад дурдагдсан байдаг.
Японы армийн 731 дүгээр отрядад 1939-1945 он хүртэлх 6 жил орчмын хугацаанд 3000 гаруй хүн туршилтын “банз” болон амь насаа алдсан гэсэн баримт байна. Энэхүү отрядын үйл ажиллагаа нь Японы арми дэлхий дахиныг байлдан эзлэх, юуны түрүүнд тухайн бүс нутгийн улс орнуудын эсрэг явуулах дайныг амжилттай дуусгахад чиглэгдэж байлаа. Квантуны армийн командлагч Ямада “731 дүгээр отряд” гол нь ЗХУ, түүнчлэн БНМАУ, Хятад бусад улс орнуудын эсрэг явуулах бактериологийн дайнд бэлтгэх зорилгоор эмхлэн байгуулагдсан хэмээн Хабаровскийн шүүх хуралд мэдүүлсэн байна.Бактериологийн дайны стратегийн эн тэргүүний зорилт нь сөргөлдөгч талуудын цэрэг, зэвсэгтхүчин, хүн амыг устгаж, газар нутгийг нь эзэгнэн захирах хэрэгсэл болгоход оршиж байв. Энэ дайны овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн улс орны нэг нь БНМАУ байсан юм.