Их Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.9.90.132 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 82:
Чингисийн цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачилгыг гартаа атгах, газар орон цагийн байдалд зохицон таацуулан шийдвэр гарган хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг эрийн зориг хүч, сэтгэл зүйн хатуужил, ов мэх, авхаалж самбааг илтгэж, улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв.
 
Их Монгол улсын зэвсэгт хүчхүчин нь хөнгөн болон хүнд морин цэргээс бүрдэж байв, Хөнгөн морин цэрэг хөдөлгөөнт чанар, суу залиараа нэн гайхамшигтай. Хүнд морин цэрэг нь өвч зэвсэглэсэн тусгай зориулалт бүхий цэрэг юм. Цэргийн гол зэвсэг нь нум сум, сэлэм, жад, сүх төмөр, шийдэм, бороохой, хуяг дуулга байв. Монголын морьт арми нь хэрэм боомт эвдэх инженерийн ангитай байжээ. Ийм ч учраас монголчууд урьд өмнө дэлхий дахинд хэзээ ч байгаагүй цэрэг дайны номлолыг бий болгосон бөлгөө.
Мөн үүнд нэгэн зүйл сонирхол татаж байгаа нь Дундат зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв. Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дурдатгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Нүүдэлчдийг ямар ч соёл боловсролгүй богино ухаантай зэрлэгүүд мэт үздэг тийм хүмүүст Монгол цэргийн зэвсэг, техникийн хөгжил, түүнийгээ хэр зэрэг чадварлаг хэрэглэж байсан нь тодорхой хариулт болох буй за.
 
Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ түвшинд гарч зөвхөн явган, морьт цэргийн эсрэг төдийгүйгалт,тэсрэх,хорт хийт бөмбөг, бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтыг сэтлэх, нураах гол хэрэгсэл нь их буу, чөдөр оньс, шидэх харвах зориулалт бүхий бусад тоног төхөөрөмж болж байв. Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ.Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу “пуужин” буу гэдэг байлаа. Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу хэрэглэж байж. Монголын цэргийн жанжин Тажир Алтан улсын цайз балгадыг бүслэн байлдаж байхдаа (1233 он) мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичиж үлдээсэн байна. Энэ мэтчилэн Хятадын түүхийн сурвалж бичигт монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ.Хятадын түүхч Чжоу Вэй, Тогоон төмөр хаан Цинзян хотыг (1338 он) их буугаар галлаж байсан гэж бичжээ. Юань улсын эхэн үед төв Азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай мөн тэмдэглэгдсэн байдаг.
 
Энэ түүхч “монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ.Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн тэмдэглэсэн байдаг.