Цацраг идэвхт задрал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 31:
Цацраг идэвхт задралын дүнд үүссэн охин [[Атомын цөм|цөм]] мөн цацраг идэвхт байх тохиолдол байдаг. Ийм цөм хэсэн хугацааны дараа дахин задарна. Цацраг идэвхт задралын процесс тогтвортой цөм (цацраг идэвхт биш цөм) үүстэл явагдах ба энэ дарааллыг '''задралын хэлхээ''', харин үүссэн нуклидуудын дарааллыг [[цацраг идэвхт эгнээ]] гэж тус тус нэрлэдэг. Тухайлбал [[уран-238]], [[уран-235]] ба [[торий-232]] эхэлсэн цацраг идэвхт эгнээнүүдийн сүүлчийн тогтвортой гишүүнүүд нь [[хар тугалга-206]], [[хар тугалга-207]] ба [[хар тугалга-208]] юм.
 
Жингийн тоо <math>A</math> ижилтэй цөмүүд ([[изобар]]ууд) бета задралын улмаар бие бие рүү гээ шилжидэг. Ийм цөмүүдийг '''изобарын эгнээ''' гэнэ. Изобарын эгнээ бүр 1-3 бета тогтвортой нуклидудыг агуулдаг. Бета тогтвортой нуклид нь [[бета задрал]] орохгуй ч бусад задралд орж болно. Изобарын эгнээний бусад цөмүүд бета тогтворгүй байдаг ба дараалсан бета хасах эсвэл бета нэмэх задралаар, өөрийн эгнээнд хамгийн ойр орших бета тогтвортой нуклид болон хувирна. Изобарын эгнээний хоёр бета тогтвортой нуклидын дунд орших цөм нь β<sup>−</sup> ба β<sup>+</sup> задралын (эсвэл электрон булаалт) эрмэлзэлтэй байж болно. Жишээ нь, байгальд орших [[калий-40]] радионуклид (цацраг идэвхт нуклид) нь түүний хоёр талд орших бета тогтвортой цөмүүд болох аргон-40 ба кальций-40 болон задрана:
 
: <math>{}^{40}_{19}\textrm{K}+e^-\rightarrow {}^{40}_{18}\textrm{Ar} + \nu_e,</math>