Мэргид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
==Гурван Мэргид==
 
Мэргидүүд нь Орхон гол болон Сэлэнгэ мөрний хөвөөгөөр оршин суудагсуух 3 аймгаас бүрдэж байвбүрддэг.
*Орхон голын доод урсгал дагуу Буур хээрийн орчим амьдардаг Удуйд Мэргид
*Орхон Сэлэнгэ мөрний хоорондох ТарТалхун нутгаарарал нүүдэллэн амьдарч байсанхавиар Увас Мэргид
*Сэлэнгэ мөрний Харажи-Хээрийн орчим амьдардаг Хаад Мэргид аймаг тус тус нутаглаж байв.
 
Удуйд аймаг Орхоны адаг Буур хээрээр нутаглаж байсан бөгөөд хүн ам олонтой ханлигтаа тэргүүлэх үүрэгтэй энэ аймгийг XII зууны сүүл үед Тудүр билгэ чигин түүний хүү Тогтоа бэхи нар захирч байв. Увас мэргидийг Дайр усун захирч байсан. Сэлэнгийн дунд биеэ Каражи Хээрт Хаад мэргид нутаглаж Хаатай Дармала гэгч захирч байв. Энэ гурван аймагт алдартай мэргэн харваач олонтой байснаас ханлигаа Гурван мэргид гэж нэрлэсэн байна. "Судрын чуулган"-д Мэргэд улс гэдгийг ихэс дээдсийн зиндааны нэр байсан байж магадгүй гэсэн санаа байдаг юм. Хамаг Монголтой XII зууны дунд үе хүртэл эвтэй найртай явж ирсэн Монгол овогтны нэг бол Мэргидүүд бөгөөд түүний захирагч Тудур Билгэ, [[Амбагай хаан]]ы хүү Хадаан тайш хоёр андын холбоотой байсан байна. XII зууны II хагасын эхэнд Хадаан Гурван мэргидийн зонхилох эрхтэй анд нөхөртөө элч илгээж нэгдье гэж хэлүүлсэнд бие даасан байдлаа хадгалахыг эрхэмлэгч Тудур билгэ чигин хилэгнэн "элчид" Хадаан тайшийн ганц нүдийг нь сохлохоор хутгаа билүүдэж байна гэж хариу өгчээ.Тудур билгэгийн энэ үгийг сонссон Хадаан "Хатуу үг эвдрэлийн эх боллоо" хэмээн хэлээд гуравхан хоногт Хотул болон бусад Алтан ургийнхантай хүч хавсарган довтолсонд Тудур чингин алагдаж, Тогтоа бэх шархдаж зугтан олон мэргидүүд олзлогджээ. Гэвч гурван жил өнгөрсний дараа Тогтоа бэх хүчээ хуралдуулан Хамаг Монголд элч илгээж "тулалдах газар, байлдах өдрөө хэл, бид тэр газар чинь болзсон өдөрт чинь очиж байлдъя" гэж хэлүүлсэн байна. Хадаан Хамаг Монголын ноёдын хуралдаанд Мэргидэд ямар хариу өгөх асуудлыг хэлэлцүүлээд байлдах хариу өгчээ. Мэргидийн довтолгоон амжилтгүй болж, Тогтоа бэх шархдан Сэлэнгийг өгсөн [[Найман]]ы ханлигийн зүгт зугтжээ.Мэргидийн Тогтоа бэхийн бага хүү Култукан гэдэг алдартай мэргэн харваачийг Зүчи барьж авчиран бай харвуулж үзээд түүний хосгүй мэргэнд нь биширч амийг нь өршөөхийг Чингис хаан эцгээсээ хүсэхэд "Төрийн дайсан авсанд орохоос илүү дээр газар байдаггүй юм" гээд нүднээс далд болгосоноор удам угсаа нь бүрэн тасарсан гэдэг. Гэвч XIII зууны эхэн үед Чингис хаан Монгол овогтныг нэгтгэх хүртэл Мэргидүүд бие даасан байдлаа хадгалсаар байв.