Миг-21: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 49 interwiki links, now provided by Wikidata on d:q150609 (translate me)
Мөр 24:
== Зохион бүтээх үе шат ==
 
МиГ-21 нь Зөвлөлтийн хоёрдугаар үеийн хамгийн анхны тийрэлтэт сөнөөгч онгоц бөгөөд сүүлийн хувилбарууд нь гуравдугаар үеийн сөнөөгч онгоцонд тооцогддог. Тус онгоцны анхны хувилбар болох МиГ-21П ямар нэгэн буун зэвсэглэлгүй байсан бөгөөд дулааны мэдрэгч бүхий Америкийн AIM-9B «Сайдуиндер»-ийн хуулбар болох "агаар-агаар" ангилалын хоёр ширхэг Р-3С пуужинтай байжээ. Улмаар энэхүү зэвсэглэл нь хангалтгүйг цаг хугацаа харуулсан бөгөөд МиГ-21Ф хувилбараас эхлэн 30 эсвэл 23 мм-ийн буунуудыг суурилуулж нэмж хоёр ширхэг Р-60, Р-3С болон бусад ангилал төрлийн "агаар-агаар" болон "агаар-газар" ангилалын пуужин суурилуулж эхэлсэн байна.
Хэдийгээр тус онгоц хөнгөн бөгөөд маневр сайтай боловч авионикийн хувьд сул болонбөгөөд түлшний нөөц багатай байсан зэрэг нь түүний сул талууд байжээ. Хожим гаргасан МТ болон СМТ хувилбаруудын түлшний нөөц ихэссэнээр МиГ-21СМ зэрэг хувилбартай харьцуулахад онгоцны алслалт даруй 250 км-ээр нэмэгдсэн боловч бусад үзүүлэлт буурсан байна.
 
==Нислэгийн техникийн үзүүлэлт==