Шинжаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 19:
[[File:Tarimbecken 3. Jahrhundert.png|thumb|Таримийн сав газар МЭӨ 3-р зуун]]
Түрэг угсааны Тэлэ аймгуудын холбоо (“Тогуз- огуз” буюу “9 аймаг”-Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут) гарал үүслийн хувьд тэднээс өөр угсаатан болох Хүн гүрэнд МЭӨ 300 онд дийлдэн захиргаанд нь оров. Цөгийн аясаар Хүннү дотроо хагран ар, өвөр гэж хуваагдахад Хан улс ар [[Хүннү]]гийн Жижиг шаньюйг бутцохисноор баруун Хүнчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьсан байна. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд үлдсэн баруун Хүнчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүнчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүнчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ.
Хятадууд эсвэл нүүдэлчид Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.Энэ тактик бүр 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт Хакасуудаа дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүн гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүнчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Нангиадууд 3000 жил оршин тогтнохдоо хязгаарлагдмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж МЭӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Ар Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм.Үүнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “МЭӨ 30 онд Хүннүчүүдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бүрэлдэхүүнд Өндөр хамар, хонгор шаргал үстэй харь хүмүүс өндөр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан”. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд өвөр Хүннү нартай хүч хавсран хатуу холхивч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулсан ба хүннү нар Дундад азийн гүн рүү ухран зугтсан байна.
 
''Үндсэн гарчиг'' ''[[Аттила хаан]]'' [[МЭ V зуун]]