Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 59:
Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн [[Улаан бургас]], [[Булан дэрс]], [[Адаг дулаан]],[[Бүрд овоо]], [[Хайлааст манхан]],[[Халхын сүм]] зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ [[1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"]]ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав.<ref>''Жуков Г К.'' Воспоминания и размышления. [http://militera.lib.ru/memo/russian/zhukov1/07.html Глава седьмая. Необъявленная война на Халхин-Голе.] В 2 т. — М.: Олма-Пресс, 2002.</ref>
 
Монгол Улс, БНХАУ-ын нутаг дамжин урсдаг Халх голын орчимд 1939 оны 5 сараас 9 сар хүртэл Монгол, Японы хооронд цус урсгасан тулаан болсон юм. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү халджээ. 1939 оны хавраас Япончууд БНМАУ-ын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалагаа улам эрчимжүүлэх болжээ. 5 сарын 28-нд Японы 2,5 мянган цэрэг БНМАУ-ын хилийг зөрчсөн байна. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57-р тусгай корпус, монголын зэвсэгт хүчинтэй хамтран 5 сарын 29 гэхэд Японы цэргүүдийг БНМАУ-ын нутгаас шахаж гаргажээ. 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлан дахин БНМАУ-руу халджээ. Баян-Цагааны орчимд Монгол Зөвлөлтийн цэргүүд хамтран Японы түрэмгийлэгчдийг бүслэн цохилт өгсөн байна. Гэвч 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. 8 сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ. 8 сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8 сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 9 сарын 4, 8-нд япончууд дахин БНМАУ-руу довтлох гэж оролдсон ч тухайн үедээ зохих няцаалт явсан байна. 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ. 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.<ref>''Мощанский И. Б.'' [http://militera.lib.ru/research/moschanskiy_ib01/index.html Информационная война. Органы спецпропаганды Красной армии.] — М. : Вече, 2010.</ref><ref>''Шишов А. В.'' Россия и Япония. История военных конфликтов. — М.: Вече, 2001. (Военные тайны XX века) [http://militera.lib.ru/h/shihsov_av/09.html Глава третья. Год 1939-й. Халхин-Гол. Необъявленная война]: «В результате неординарных боевых решений военачальника Г. К. Жукова японские войска у горы Баян-Цаган оказались наголову разгромленными и к утру 5 июля их сопротивление оказалось сломленным. На горных склонах погибло более 10 тысяч неприятельских солдат и офицеров.»</ref><ref>[http://www.legendtour.ru/rus/mongolia/regions/dornod-aimag.shtml Регионы Монголии. Восточный аймак. Халкин-Гол]</ref>
 
== Цэрэг стратегийн ач холбогдол ==
Мөр 72:
Фашист Герман ЗХУ-д халдан довтолсон өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, УБХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчидийн хамтарсан хурал болж, 1936 оны Харилцан Туслалцах протоколоор өөртөө хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлнэ гэдгээ Зөвлөлт Засгийн газар, ЗХУКН-д илэрхийлж,. 1941 оны 9-р сараас Улаан армид тусламж хуримтлуулах хөдөлгөөнийг зохион байгуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдах бэлэглэлийн төв комиссыг байгуулав. Монголчууд ЗХУ-д мал мах, түүхий эд тогтмол нийлүүлж байсан бөгөөд 485 мянган морь худалдсанаас 32 мянган агт бэлэглэжээ. Хуримтлуулсан бэлгээ фронтод дөрвөн удаа хүргэж өгсөн нь мөнгөн дүнгээрээ 65 сая төгрөгт хүрчээ. (МАХН-ын түүхийн лекц, 1984: 27) Ийнхүү дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлтийн Сибирь, Дундад Ази, Алс Дорнодын нэгэн адил фронтын ар тал болж байсан төдийгүй “АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон” нь болж байв. Энэ нь ч холбоотон гүрнүүдийн зүй ёсны анхаарал, хараа сонирхолд өртөж, хожим 1945 оны Ялтын бага хурлаар тусгаар оршин ирсэн статус-квог хүлээн зөвшөөрүүлэхэд дэм болсон гэж үзэхэд хилсдэхгүй.Япон Зөвлөлтийн Алс Дорнотод дангаараа довтлохгүй гэдэг нь тодорхой болсон байжээ. Учир нь Япон өмнөд чиглэлд түрэмгийлэл явуулах сүүлийн шийдвэрээ гаргаснаар АНУ-тай дайтахад хүрсэн билээ.
 
Пёрл-Харбор руу Японы хийсэн дайралтын түүх харьцангуй тодорхой байдаг. Гэхдээ харин АНУ-тай дайтах дайны эхлэл нь Номонханы районд япончуудын ялагдал хүлээснээс үүдэлтэй гэсэн хэсэг төдийлөн ил мэдээлэгддэггүй. Номонханы хэрэг явдалд гол үүрэгтэй байсан Цүжи өмнө зүгийн довтолгооны чиглэл болон АНУ-тай хийх дайны талыг баригч нөлөө бүхий хүн болсон байжээ.
 
Герман 1941 оны зун Зөвлөлтөд довтлон дайны эхний саруудад улаан арми сүйрлийн ялагдал амсч байв. Японыг Зөвлөлтийн Алс Дорнодод нэвтрэн чадлынхаа хирээр Зөвлөлтийн газар нутгаас эзлэн Номонханы өшөөгөө авахыг холбоотон Герман шаардаж байв. Гэтэл 1941 оны долдугаар сард АНУ ба Британи Японд нефтийн хориг тавьсан нь Японы хувьд хүндхэн нөхцөл үүсгэхээр байв. Ийм байдалд орохгүйн тулд эзэн хааны флот нефтиэр баян Голландын Ост-Энэтхэгийг эзлэн авахаар шийдсэн. Голланд нь жилийн өмнө эзлэгдэж энд Британи ноёрхлоо бүрэн тогтоохоор тэмцэлдэж байлаа. Гэвч АНУ-ын Номхон далайн флот япончуудын замыг хааж байсан юм. Гэсэн хэдий ч Германы шаардлагын дагуу Зөвлөлтөд довтлох хүсэл Японы цэргийн олон хүнд байсан юм. Немцийн цахилгааны дайны явцад Улаан арми сүйрлийн ялагдал амсч байсан үеэр тэд Номонханы өшөөг авах хүсэлтэй байлаа. Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ асуудлыг авч хэлэлцсэн цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг.Хурандаа Цүжи гэгч 1941 оны зун Эзэн хааны дээд командлалын төвийн штабт байлдааны ажиллагаа төлөвлөх ахлах офицер болсон байв. Цүжи нүдэнд дулаахан, хурц илтгэгч байсан юм. Тэрээр тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг байсан бөгөөд энэхүү эрмэлзлэл нь Пёрл-Харбор руу чиглүүлэх болов. Цэргийн яамны цэргийн алба хариуцсан товчоог 1941 онд толгойлсон Танака Рюкичи дайны дараа мэдэгдэхдээ “АНУ-тай хийх дайны талд Цүжи Масанобу тууштай зогсч байсан” гэж мэдэгдэж байжээ. Цүжи хожим нь өөрөө Номонханд үзсэнбиеэр Зөвлөлтийночиж цэргийн галын хүч 1941 онд оросууд довтлохоос татгалзуулсанүзсэн гэжхүн бичижюм байжээбайна.Хэрэв Номонханы мөргөлдөөн гараагүй байсан бол үйл явдал хэрхэн өрнөх байв? Хэн нь ч ялаагүй, эсвэл Японы ялалтаар төгссөн бол яах байсан бол? Энэ тохиолдолд Японы өмнөд чиглэлийг сонгосон дайралт өөрчлөгдөх вэ. Зөвлөлтийн цэргийн боломжийг дутуу үнэлсэн Япон Англи-Америкийн хүчний эсрэг эсвэл Германы хамт Зөвлөлтийн эсрэг дайнд оролцох гэсэн хоёр боломжоос хойд чиглэлийг шилдэг сонголт гэж үзэх байсан болов уу.
 
 
Мөр 85:
[[Файл:Khalkhin Gol Destroyed Japanese plane 1939.jpg|thumb|]]
{{sectstub}}
1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна. Тэдний онгоцууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан учир зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна.Мөн 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ.Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аеродромд нь устгасан ажээ.Энэ үед цэрэг-дайны түүхэнд анх удаа 2 талаас нэгэн кэрэг олон онгоц оролцсон тулалдаан болсоноороо онцлогтой юм.
== Халхын голын дайнд тодорсон баатрууд ==
Морьт хорооны захирагч ахмад [[Дандар]] нь олон удаагийн тулалдааныг удирдаж цэргүүдээ баатарлагаар удирдаж гавьяа байгуулсан.
Line 96 ⟶ 97:
[[Файл:Монголы на Халхин Голе, 1939.jpg|thumb|Монголчууд]]
 
[[Квантуны Арми]]йн бүрэлдэхүүнд байсан [[731-р анги]] [[бактериологийн зэвсэг]] үйлдвэрлэн туршиж байсан. Арван мянган оготоно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү [[вирус]]ыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг, олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа.Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны армийн бусад бүлэглэлүүдийн эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй) 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн дарга [[Ишии Широо]] нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан.<ref>История Великой Отечественной войны Советского Союза 1941—1945 (в 6 тт.) т.1 / ред. П. Н. Поспелов. М., 1960.</ref>
 
[[Дэлхийн хоёрдугаар дайн]] дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа [[АНУ]] эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан [[ДОХ]]-ын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа.