Хогвартс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Хогуартс''' буюу '''Хогуартс Ид Шидийн Сургууль''' (Hogwarts School of Witchcraft and Wizardry) нь Английн зохиолч [[Жоанна Роулинг|Ж. К. Роулингийн]] бичсэн өсвөр насны хүү [[Харри Поттэр (зохиомол хүн)|Харри Поттэрийн]] тухай долоон цуврал, "[[Харри Поттэр]]" уран зөгнөлт зохиолд гардаг залуу шидтэнүүдийн сургууль юм.
 
Уг сургуульд 11-17 насны, Британи эсхүл Ирландын хүүхдүүд суралцдаг. Долоон номны зургаагийнх нь гол үйл явдал уг сургууль дээр болдог бөгөөд ном бүр уг сургуулийн нэг хичээлийн жилийн хугацаатай тэнцүү хугацаанд болсон үйл явдлуудын талаар тухай өгүүлдэг. Харри Поттэр ба Үхлийн Эрдэнэсүүд номонд Харри Поттэр, [[Рон Уийзлий]], [[Хэрмаини Грэйнжэр]] гурав төгсөх жилдээ сургуульд суралцдаггүй учир уг номны үйл явдал сургуулиас гадуур үргэлжилдэг (Роулинг ХэрмионыгХэрмаиниг сургуульдаа буцаж орон сургуулиа төгссөн хэмээн мэдэгдсэн). Гэсэн хэдий ч номны үйл явдлыг шийдвэрлэх дайн Хогуартсад болдог билээ.
 
Роулинг Хогуартс гэсэн нэрийг hogwort гэдэг ургамлын нэрээс санамсаргүй байдлаар авсан байх хэмээн өгүүлж байв. Тэрээр уг ургамлыг Кю Цэцэрлэгт хүрээлэнд, Харри Поттэрийг бичихээсээ өмнө харж байсан хэмээн дурьдсан байна. Хогуартс нь мөн английн эртний хүүхдийн тоглоомын нэр юм. Уг тоглоомонд хүүхдүүд өөр айлын гэрт орж (ихэвчлэн таньдаг айл) гэр доторх эд хогшлыг нь хөдөлгөж эсхүл алга болгох г.м.-ээр гэрийн эздийг гэрийг нь сүнстэй гэдэгт итгүүлдэг аж. Хэдийгээр Роулинг энэ санааг батлаагүй ч, олон хүмүүс уг тоглоомоос сэдэвлэн Хогуартсын хөдөлдөг шат, нууц хонгилуудыг зохиосон хэмээн итгэдэг байна.
 
{{stub}}
{{Харри Поттэр}}
 
[[category:Харри Поттэр]]