"Сун Сын-хонь"-ны өөр хувилбарууд

б
no edit summary
бNo edit summary
бNo edit summary
}}
 
«Зүрхэнд шингэсэн намар», «[[Зуны үнэр]]» (''Summer Scent''), «Эдений дорно зүг» (''East of Eden'') зэрэг [[солонгос хэл|солонгос]] олон ангит кинонд гол дүр бүтээснээрээ олон орны үзэгчдийн танил болсон [[Өмнө Солонгос улс|Өмнө Солонгос]] улсын жүжигчин, [[солонгос үндэстэн|солонгос]] эр '''Сун Сын-хонь''' ([[солонгосоор]] 송승헌, солонгос дуудлагыг нь кирилл монголд буулгавал [Сун Сөн-ойнь], [[англи хэл|англи]] [[латин үсэг|латинд]] Song Seung Hun, [[орос хэл|орос]] [[кирилл үсэг|кириллд]] Сон Сын Хон) [[1976]] оны [[10 сарын 5]]-нд улсынхаа [[Сөүл]] хотод төржээ. 19 настай Сын-хонь 1995 онд ''STORM'' нэрийн жинсэн өмдийг өмсөн сурталчлаж ажлаа эхэлжээ. Түүний анхны кино нь цагтаа муугүйд тооцоогдсон «Гурван эрэгтэй, гурван эмэгтэй» (남자셋 여자셋) гэх инээдмийн олон бүлэгт кино байв. 1999 оны анхны УСК гэх мэт зургаа долоон киноны дараах 2000 оны «Зүрхэнд шингэсэн намар» ОАК-г нь [[Өмнө Солонгос]] төдийгүй [[Дорно дахин]]аараа шимтэн үзэж Сун Сын-хонийг [[Сун Хе-гю]], [[Вонь Бинь]] хоёрын хамтаар алдаршуулжээ. Улсынхаа кинонуудаас гадна [[Жао Вэй]], [[Шү Чи]], [[Карен Мок]] нарын тоглосон Хонконгийн кинонд 2002 онд тоглож өнгөрчээ. Сун Сын-хонь шүтэн бишрэгчдээ уйлуулан байж 2004 оноос 2006 оныг дуустал цэргийн албыг хаагаад сүр дуулинтай эргэн ирж байв. Дараа нь тоглосон кинонуудаас «Эдений дорно зүг» кино үзэгчдэд их таалагджээ. Жүжигчний хувиар Сун Сын-хонь 1998 оны Пэксан урлагийн шагнал, 1999 оны SBS телевизийн ОАК-ны шагнал, 2000 оны KBS телевизийн ОАК-ны шагнал гурваас тус бүр Оны алдартан/Олны таашаалд нийцсэн гэж цоллуулж, 2008 оны MBC телевизийн ОАК-ны шагналаас Оны алдартан, Их шан хоёрыг нь хамт авчээ. Сун Сын-хонь өөрөө багтаж, [[И Ён-Э]], [[Ким Жон-ынь]], Чу Хёнь-жэ, [[Ким Минь-жон]] зэрэг олны танил жүжигчдийг элсүүлсэн өөрийн гэх Storm S урлагийн компаниа 2008 онд үүсгэсэн. Бас Сөүлийн [[Каннам дүүрэг]]т нэг зоогийн газартай болжээ.
 
==Гадаад холбоос==
33,756

edits