Хөх Түрэгийн хаант улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[File:Empire of the Kökturks.png|thumb|350px]]
==Товч түүх==
552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Tүрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.
 
Line 9 ⟶ 10:
 
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.
Түрэгүүд монголчуудын дараа орох төв азиас гаралтай нэгэн хүчирхэг эзэнт гүрэнг Ромын эзэнт гүрэн мөхсөний дараахан байгуулжээ. Тэдний угсаа гарвалын талаар маш олон домог байдаг боловч чоноор тэжээлгэсэн өнчин хүүгээс гаралтай гэсэн домог хамгийн түгээмэл тархсан байна. Ийм учраас түрэгийн эздийн байлдааны туганд алтан чоныг дүрсэлдэг байв. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ.
 
===Эзэнт гүрэн бүрэлдсэн нь===
 
6 дугаар зууны дундуур Алтайн хөх түрэгүүд Орхоны хөндийд ирж суурьшижээ. Эдгээр ардуудаас Ашина овгийнхон зонхилогч байр суурьтай байсан. Тэд төмөрөөр эд зүйл урлаж хийдгээс болж төмөрчин-түрэг гэх болсон гэсэн таамаглал бий. Мандарин хэлэнд Тюйкей гэж бичсэн олонтаа байна.
Эдгээр дарханууд Жу жуань буюу Нирун улсын хараат байж монгол угсаат эздийнхээ гэр ахуйн эд зүйлс, байлдааны зэр зэвсэгийг урладаг байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүнийг гомдоожээ. Бумины тусыг албатын гүйцэтгэх ёстой үүрэг гэж нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жу Жуаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас монгол нутгаас гаралтай хойд хятадын Тоба буюу Табагач нарын Вей улс их хэрэг болсон юм.
 
Шинэ ил-хаган Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис (киргиз), киданчуудыг байлдан дагуулж нируны үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ.Мөн хятадын Чи, Жоу улсууд түрэгийн хаанд татвар төлөх болов.
Истеми, Муган нар мөн Цагаан хүнчүүд буюу Хефталитуудын гүрнийг устгаж ираны Сассанидын эзэнт гүрэнтэй холбоотон болсон байна. Гэвч дайснаа мөхсөний дараа шууд хил залгах болсон хоёр хүчирхэг улс хоорондоо удалгүй хагарчээ. Дундад азид түрэг хүмүүс ихээр ирж суурьших болж Түрэгийн хаант улсын газар нутаг Манжуураас Каспийн тэнгис хүрсэн байна.
 
Истеми тухайн үеийн Ашинагийн язгууртанууд дотор ахмадын хувьд хаан нас барсаны дараа ябагу хэмээх цолтойгоор хагас бие даан засаглаж байлаа. Тэрээр аваруудтай хийх дайныг эрчимжүүлж, сассанидын эсрэг византичуудтай холбоотоны гэрээ байгуулсан аж. Гэвч персийн эсрэг түрэгүүдийг ашиглаж байсан боловч дайсан аваруудыг нь өмгөөлж байгаад ябагу уурсан хилэгнэж византийн эзэнт гүрний зүүн хилрүү халдсан юм. Түүний цэргүүд огур түрэгүүдийн тусламжтайгаар дорнод иран, кавказыг дайрч крым хүртэл газар нутгийг булаан эзэлжээ.
 
===Уналтын үе===
 
Харамсалтай нь түрэгүүд европт эзэмшлээ удаан тогтоож чадсангүй. 572 онд Таспар хаан болжээ. Энэхүү хаан суурин амьдралд дурлаж, буддын шашныг шүтэж байв. Мөн хятадын улсуудтай найрсаг харилцаа тогтоосон нь түрэгийн ноёдод таалагдсангүй. Учир нь хятадын туршуулууд түрэгийн эзэнт гүрний бүхий л мэдээллээр Жоу, Чи, хожмын хүчирхэг Тан гүрэнг хангаж байсан юм. Тарду хаан болохоор иргэний дайн эхлүүлсэн нь түрэгийн эзэнт гүрнийг баруун, зүүн болон задрахад хүргэсэн байна. Барууны түрэг хаад дорны хаадаас тусгаар тогтносон байна. Гэвч түрэгийн эзэнт гүрний үндсэн хүч мөхөх ягаа ч үгүй байсан юм. Тэд энэхүү хямралтай үедээ ч хятад, иран, тал нутгийнханд аюултай хөрш нь хэвээр байсан.
 
Шиби 609 онд хаан болоод өвөг дээдсийнхээ яруу алдрыг дахин сэргээх гэж хүчин чармайлт гаргав. Тэрээр хятадын Сүй улсыг буулган хараат болгож, түвд, баруун ираныг дайлжээ. Хүү Тули нь хаан болсоны дараа хятадруу дайн өдөөж, зогсоо зайгүй дайралт үйлдэж байсан боловч Тан гүрний гар хөлд хорлогдсон байна. 630 онд Тан улсын эзэн хаан монголруу цөмөрч бутармал байдалтай түргүүдийг ялаад эзэнт гүрнийг нь сарниажээ. Энэ үеэс түрэгүүд хятадын хаанаас хараат болж, боол мэт хүлцэнгүй болсон гэж сударт бичсэн байна.
 
Тарду 582 онд хятадын төвөөс харьцангуй зайтай байдлаа ашиглан хаан болсон. Тэрбээр өмнөд орос, украйны нутаг хүртэл аян дайныг сэргээж, хятадруу довтложээ. Сүйчүүд хол зам туулсан түрэгүүдийг зангандаа оруулаад ухрааж чадсан юм. 603 онд Тиел түрэгүүдэд хаганы арми ялагдсан байна. Нэр хүнд, хүчирхэг байдлаа алдсан хаан Тардуу өөрийн түрэгүүдэд хороолгуулжээ.
Тон ябагугийн үед баруун түрэгүүд хүчирхэг арми бүрдүүлж, бослого гаргасан тиеле, сассанидуудыг бут ниргэсэн байна. Тон грекийн эзэнт гүрэнтэй (Византи) баруун түрэгийн эртний харьцааг сэргээжээ. Харин улсын бүрэлдэхүүнд байсан харлаг, он зэрэг түрэг овог, аймгууд босчээ. Тон төрөл төрөгсөддөө алуулсаны дараа дахин иргэний дайн үүсч 659 он гэхэд барууны хөх түрэгүүд хятадын хүчирхэг Тан улсын гарт оров. Гэвч тэдний нэг хэсэг Тонгийн ач хүү Бүри садын удирдсан хазарууд хүчээ алдаагүй бөгөөд хятадуудаас үл хараат байж арабийн Умияад халиф, европ, азийн гурамсан харилцаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ.
 
===Дахин сэргэсэн нь===
 
Персийн эзэнт гүрний сүүлчийн сассанид хааныг арабиуд хороов. Ийнхүү түрэгүүд арабийн өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй аюултай шууд халз тулгарчээ. Баруун түрэг ардууд нилээд идэвхгүй байсан бөгөөд бутармал тэдний хүч исламын дайчдыг сөрөх гээд ч чадахгүй байлаа. Харин хэсэг хугацааны дараа эзэн эрхээ тэдэнд хүчээр тулган зөвшөөрүүлсэн хятадын Тан гүрний эзэн хаан хараат солонгосын жанжинаар удирдуулсан олон хүн бүхий армийг дундад азируу илгээв. Өмнө нь түрэгүүд Тангаас тусламж хүсч байсан ч тухайн үед шууд хятадаас цэрэг илгээх боломжгүй байжээ. Тэд дайчин арабиудад ялагджээ. Хятадууд Талас Алатауг Омейядын арабуудад бүр алдсан юм.
 
Баруун, зүүн түрэгүүд бүгд Тангийн эзэн хааны албат болсон ч улсын энд тэнд дарлалыг эсэргүүцсэн бослого гарсаар байлаа. Тангийн монголд ирж суурьшсан цэргүүд тэднийг дарсаар байв. Хүтлүг 680 онд Тангийн армийг ялж, төв азийн бүх овгийг эзэнт гүрнийхээ эзэмшилд оруулсан байна. Түүнийг Эльтерэс (Илтерес) буюу улсыг дахин эмхлэн байгуулагч гэх болжээ. Зүүн түрэгийн хааны эзэн эрхийг баруун түрэгүүд хүлээн зөвшөөрсөнөөр дахин эзэнт гүрэн сэргэх замдаа орсон ажээ.
 
Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.
 
==Хөх түрэгүүдийн улс эцэслэн мөхсөн нь==
 
Дахин сэргэсэн түрэгийн хаант улсын хаганы удмынхан эхэн үедээ бие биетэйгээ нягт ойр байж харилцан эв түнжинтэй байсан юм. Оюун ухаан саруул гэгдэх Билгэ хаан бусад түрэг аймгуудын босогчдыг дарахаар хичээж байгаад бусдад хорлуулав. Ийнхүү дахиад хаган ширээний ширүүн тэмцэл өрнөлөө. 744 онд Уйгур, харлагууд босч сүүлчийн хаан Баймээг хороогоод жилийн дараа Уйгурын хаант улсыг байгуулсан байна.
 
Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.
 
Түрэг гаралтай олон улс дараа дараагийн зуунд дэлхий дахины түүхэнд голлох үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал Селжүк түрэгүүд, Хорезмын эзэнт гүрэн, Мамлюкүүд, Харханид, Булгар, хиргис (киргиз), хожмын Оттоманы эзэнт гүрэн гэх мэт. Мөн харьяанд нь байсан Хазар, Уйгурууд, Хятан буюу Кидан, Огуз зэрэг түрэг-монгол үндэстэнүүд ч өөрсдийн алдар нэрээ цуурайтуулсан юм. Уйгуруудаас хойш дахин хэзээ ч монгол нутаг дээр өөр түрэг угсааны улс ноёрхоогүй билээ. Учир юу хэмээвээс Енисейн хиргизүүд монгол нутагт удаан хугацааны тогтвортой хаанчлал тогтоогоогүй юм.
 
[[Ангилал:Монголын түүх| ]]