Ассемблер хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 61:
====Өгөгдлийн хэсэг====
Хувьсагч болон элементүүдэд өгөгдөл олгох командууд юм. Өгөгдлийн хэмжээ, төрөл, байрлал зэргийг заадаг. Мөн өөр програмд ашиглаж болдог, эсвэл зөвхөн програм дотроо ашигладаг эсэхийг зааж өгдөг.
 
====Кодны хэсэг====
Кодны хэсэгт псевдо опкодууд байна.
 
====Макро====
 
Ихэнх ассемблерүүд макротай байдаг. Макро гэдэг нь дараалалсан текст мөрүүд юм. Опкод ч агуулж болно. Макро нь нэг мнемоник нэрээр нэрлэгддэг. Ассемблер ассемблер кодоо хөрвүүлж эхлэхэд тодорхойлогдсон мнемоник нэр гарч ирвэл макро буюу текстээр нь сольж тавьдаг.
 
Энд гарч буй "макро" нь өөр бусад хэлний макроноос ялгаатай юм. [[Си хэл]]ний макро нь #define гэсэн хэсэгт ганц мөрөөр тодорхойлогддог бол энд гарч буй макро нь нэлээд урт "програм" байх бөгөөд хөрвүүлэлтийн үед ассемблер ажиллуулдаг.
 
Эндээс дүгнэвэл макро гэдэг нь олон мөр кодыг богино нэрээр нэрлэснээр ассемблер програмын богино болгох сайн талтай юм.
 
Макро нь ихэвчлэн параметер авдаг. Зарим ассемблерууд нэлээд нарийн макротай бөгөөд дээд түвшний хэл шиг нөхцөл шалгах, тэмдэгт мөр, арифметик үйлдэл, хувьсагч, параметеруудтай байдаг.
 
====Бүтэцлэгдсэн програмчлалд====
Зарим ассемблерууд [[бүтэцлэгдсэн програмчлал]]ын шинжүүдийг агуулсан байдаг.