"Wikipedia-н хэлэлцүүлэг:Бүлгэмийн портал"-ны өөр хувилбарууд

Ахуй Төр минь бүү алдартугай хэмээн өөрийн амь биеийг үл хайрлан Их үйлсийн төлөө зүтгэсэн юм. Харин түүний удам, Төв Азийн хүчирхэг Отогын удмынхан Дэлхийг ороосон Хамгаалалтын Бүс дор өнөө цагт Хамаг Монголын Хааны Бүс бөхлөн хамгаалсаар байгаа билээ.
Тэрээр Зөнч Нострдамусын16-р зуунд хэлсэнчлэн: Ангараг гаригийг өмнө ч хойно ч төгс захирсаар өнөө ч Дэлхий дахиныг “Ахуй Төрт ёсоор” өөрчлөн байгуулахаар, хувьсган өөрчлөхөөр Хамгаалалтын Бүс дор үүргээ гүйцэтгэж байна. Дэлхий дахинд “хар тахал хагалсан” түүний түүхэн үүргийг өнөө дахин түүний удам гүйцэтгэж байна. Тухайн үедээ Хот Гүрэнг Эзлэн унагаж, Дэлхий дахины “улс төрийн тогтолцоог Газар зүйн байрлалд нь шинэчилсэн” түүхэн үүрэг өнөөдөр ч бас дахин давтагдаж байна. Төв Азийн Хамаг Монголын Ахуй Төр бөхлөгдөн, түүний Гал голомт шинэ цагийн босгон дээр бадран асав. Тэрээр Гис Увидас дор Дэлхийг захирагч цор ганц Эзэн Хаан билээ. Түүний Байгалийн Чин чадвар, Сансарын Гис Увидас нь өнөө ч Дэлхийг ороосон Хамгаалалтын Бүс дор төгс захирч байгаа билээ. Их Монголын Хаан Чингис нь Дэлхий дахиныг Байгалийн болон Сансарын Хүчээр эзлэн захирсан Хамгийн Эзэн Хаан болой. Хамгийн хаан Чингис хаан 2008 оны 6-р сарын 13 наас Төв Азиас эхлэн Дэлхийг ороосон Хамгаалалтын Бүсэд Дэлхийг тойрон Тэнгэрт тэргэлтэн захирч байна. Ахуй Төрийн Гал голомт 2010 оны 12-р сарын 17 нд бадрааснаар Газарт гэрэлтэн захирч байна. Тэнгэрт нэг Наран, Газарт нэг Хаан байх жамыг дахин Дэлхий дахинд таниулахаар түүний удам түүхэн үүргээ гүйцэтгэсээр байна.
 
== Оролт гаралтын дэд систэм (The input/output subsystem) ==
 
 
Оролт/ гаралтын төхөөрөмж нь асар олон төрөл байдаг ч тэдгээртэй харьцахад энгийн болгох үүднээс төхөөрөмж удирдах программ (device driver) ашиглан бүгдийг нэг ижил буюу ойролцоо интерфейстэй болгож өгдөг. Өөрөөр хэлбэл төхөөрөмж байдаг ч тэдгээрийг удирдах техник хангамж нь цөөн төрөл, төхөөрөмж удирдах программ бүр цөөн тоотой байдаг. Ингэснээр үйлдлийн системийн оролт гаралтын удирдах дэд систем нь нэг доор олон тооны ялгаатай төхөөрөмж удирдах боломжтой болдог. Үйлдлийн системийн цөм нь оролт / гаралтын дэд системийн хэдэн функц дуудах үйлдэл л хийдэг. Энэ санаа нь урьд авч үзсэн давхаргад архитектур юм.
Оролт / Гаралтын үйлдлийг удирдахын тулд үйлдлийн системд олон тооны өгөгдлийн бүтэц ашигладаг. Эдгээрт оролт / гаралтын төхөөрөмжүүдийн хувиарлалт, тэдгээрт хандах эрх гэх мэтчилэн мэдээллийг хадгалдаг.
Төхөөрөмжийг удирдах, харьцах програм хангамж нь төхөөрөмж бүрд ялгаатай байдаг. Гар буюу хулганыг удирдах програм хангамж нь энгийн байхаас гадна үйлдлийн системд бага зэрэглэлтэй байхад (ашиглах давтамж багатай тул) харин график карт, өндөр хурдтай сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж нь үйлдлийн системд маш өндөр зэрэглэлтэй байдаг. үйлдлийн систем нь Орол/Гаралтын төхөөрөмжтэй харьцахын тулд уг төхөөрөмжийн удирдлагын регистрт удирдлагын мэдээлэлийг бичих эсвэл унших уг төхөөрөмжийн хаягаас мэдээлэлийг унших эсвэл бичих аргаар харьцана.
 
o Програмчилсан Оролт / Гаралт ба завгүй хүлээлт:
 
Оролт/Гаралтын үйлдэл нь комьпютертэй зэрэг үүссэн гэж үзэж болно. Анх оролт/гаралтын үйлдлийг polling буюу завгүй хүлээлт ашиглан гүйцэтгэдэг байсан. Энэ нь процессор мэдээлэл боловсруулах үйлдлээс гадна Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийг байнга шалган, оролт / гаралтын үйлдэл хийхэд бэлэн болмогц уг үйлдлийг гүйцэтгэж эхэлнэ. Оролт / Гаралтын үйлдлээр дамжиж буй бүх өгөгдөл процессороос дамждаг завгүй хүлээлтийн үйлдэл нь өөрөө оновчтой үйлдэл юм. Энэ үйлдэл нь дотроо дэд үйлдлүүдийг агуулдаг.
 
 
1. Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийн биетийг агуулсан байтыг авах
 
2. Төлвийн байтад логик ба үйлдэл хийж,оролт / гаралтын төхөөрөмжмйн төлвийн биетийг гарган авах
 
3. Хэрэв (IF) үйлдэл хийх
Эдгээр үйлдлийг нэг удаа гүйцэтгэх нь хангалттай хурдан, оновчтой юм. Гэтэл оролт/гаралтын үйлдлийг хийхийн тулд завгүй хүлээх арга буюу програмчилсан оролт/гаралт нь мөч тутамд төхөөрөмжийн төлвийг шалгах хэрэгтэй болдог. Үүгээр ч барахгүй энэ технологи нь мультипрограмчлалын ашиглаж буй үед процесс хооронд удирдлага шилжих ажлыг хүндрүүлдэг. Учир нь урсгалаар орж ирж буй мэдээллийг цаг тухайн үед нь олж авахын тулд (цаг тухайн үед олж авахгүй бол дахин сэргээн авах боломжгүйгээр алдагдана) процесс хоорондын удирдлага шилжилтийг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Анхны компьютеруудад оролт/гаралтын бүх үйлдлийг төв процессор хариуцдаг байсан бол цаашид програмчилсан оролт/гаралтын үйлдлийг тусад нь нэг модуль болгон гаргасан. Ингэснээр төв процессорын ачаалал бага зэрэг буурах төдийгүй оролт / гаралтын үйлдэлтэй холбоотой бүх нарийн үйл явцыг төв процессор удирдахаа байсан. Ингэснээр оролт/гаралтын олон тооны төхөөрөмжтэй нэгдсэн интерфейсээр харьцах боломж улам өргөссөн.
 
o Тасалдал ба тасалдлаар удирдах Оролт/Гаралт:
 
Програмчилсан оролт/гаралтын үйлдлийн хамгийн том сул тал нь оролт/гаралтын төлвийг байнга шалгах явдал юм. Иймээс процессорт оролт/гаралтын үйлдэл хийх шаардлагатай байгаагаа тасалдалаар мэдэгдэх аргыг ашиглах болсон. Ингэснээр завгүй хүлээлт байхгүй болох ч оролт/гаралтын үйлдэлд оролцож буй бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл оролт/гаралтын үйлдлийг эхлүүлэх ба дуусгах ажлыг тасалдалаар мэдэгдэх болсоноор завгүй хүлээлт байхгүй болсон боловч оролт/гаралтын үйлдлийн үеэр дамжиж буй бүх мэдээлэл төв процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өмнөх технологит хэрэглэж байсан оролт/гаралтын модулийг өргөтгөн програмчилсан оролт/гаралтын технологийг бус тасалдалаар удирдах боломжтой оролт/гаралтын модулийг ашиглах болсон
 
o Санах ойн шууд хандалт(DMA):
 
Оролт/гаралтын технологи нь хөгжсөөр оролт/гаралтын үйлдлийг гүйцэтгэгч нь өөрийн гэсэн санах ойтой тусдаа процессор болж хувирсан. Оролт /гаралтын үйлдлээр дамжиж буй бүх мэдээлэл процессороор бус, очих (авах) ёстой санах ойн хаягтай Оролт/Гаралтын үйлдэл хийж буй төхөөрөмжтэй шууд харьцах аргыг ашигласан нь техникийн нэгэн дэшэл юм. Энэ аргыг санах ойн шууд хандалт (Direct Memory Access - DMA) гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд төв процессор 2 удаа Оролт/Гаралтын үйлдлийн улмаас ажиллана. Энэ нь зохих хаягт бичих буюу хаягаас унших үйлдэлд эрх нээх, дараа нь уг эрхийг хаах үйлдлүүд юм. Санах ойн шууд хандалтын модулийг олон хэлбэр, хэмжээтэйгээр хийдэг. Жишээ нь: Оролт/Гаралтын бүх төхөөрөмжид DMA модулийг (Оролт/Гаралтын процессорыг) бүх Оролт/Гаралтын төхөөрөмжид ашигладаг. Ер нь DMA модулийн олон хэлбэрээр ашиглаж ирсэн.
10

edits