Цахар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 15:
}}
'''Цахар''' ([[Монгол бичиг|мо.б.]] ''čaqar'') — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий [[Монгол угсаатан|Монгол]] [[аймаг]], зүүн гарын нэгэн [[түмэн]], өдгөө [[Монгол хэл]]тэй зарим нь [[Монгол үндэстэн]]д, ямар ч хэлтэй байсан [[Монгол угсаатан]]д багтана гэж ойлгох, олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн [[ястан]]. Цахар ястны хэлэлцэх Монгол хэлний аялгууг [[Цахар аялгуу]] гэх бөгөөд Монгол хэлний [[Халх]], [[Ордос]]ыг бас багтаасан Төв аялгуунд хамаатуулж ойлгоно. [[Батмөнх даян хаан]] улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь Цахар байсан. Түүнээс хойших [[Лигдэн хаан|Лигдэн]] хүртэлх хаад бүгдээр Цахар нутагт сууж, Цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. [[Манж үндэстэн|Манжид]] Цахар түмэн эзлэгдсний дараа Цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1673 онд Цахарын нэгэн ноён босч тэмцээд дийлдэв. Уурсаж хаширласан [[Энх амгалан хаан]] Цахарын хуучин зохион байгуулалтыг өөрчилж [[Хаалган]]д аваачаад, чуулгантай болгохын оронд өөрийн цэргийн шууд захиргаанд байх Цахар найман хошууг байгуулжээ. [[Чин улс|Чингийн]] цэрэг [[Зүүнгар улс|Зүүнгарыг]] буулган авсны дараа 1758 онд [[Шиньжян]]гийн [[Или]] руу харуулын албанд Цахаруудаас нүүлгэсэн. Тэдний үр сад өдгөө [[Торгууд]], [[Өөлд]]тэй цуг [[Бортал тойрог|Бортал]]д суудаг. 1911 онд [[Богд хаант Монгол улс]] байгуулагдахад Шиньжянгаас [[Сумъяа бэйс]] ардаа дагуулан [[Оросын Эзэнт Улс|Оросоор]] дамжин явсаар [[Ар Монгол]]д ирж, шинэ тулгар [[Монгол улс]]даа хүчээ өргөжээ. [[Хиагт]]ын баруунтаа газар авсан тэднийг [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгийн]] Цахарууд гэдэг.
 
==Мөн үзэх==
* [[Шулуун хөх хошуу]]
* [[Хөвөөт шар хошуу]]
* [[Цагааннуур сум]]
* [[Түшиг сум]]
 
==Зүүлтийн холбоос==