Цагаанхайрхан сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.126.91.180 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Цагаанхайрхан''' нь [[Увс]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм.
1931 онд Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошууг Цагаанхайрхан, Ханхөхий, Бадрах гэсэн гурван сум болгон хувааж Увс аймагт харъяалагдахад Цагаанхайрхан сумыг бүтнээр нь, Алтан элс, Цагааннуур сумын хагастай нийлүүлэн одоогийн Цагаанхайрхан сумыг байгуулж, Мөндөөхэйн аманд төвлөрүүлжээ. 1932 онд Цагаанхайрхан гэсэн нэрийг өөрчилж Туруун сум гэж нэрлэх болов. Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай, Завхан, Завхан аймгийн Ургамал сумдтай хиллэнэ. Сүхбаатарын зам нэгдэл 40 шахам жил үйл ажиллагаа явуулаад 1992 онд Хувьчлагдан тарсан. 1956 онд Хяргас сум татан буугдаж 8 баг нь Цагаанхайрханд шилжин ирсэний дараахан 3-р багаа бүтнээр нь 5,6-р багийнхаа хагас айлуудтай Өрнөлт нэгдэл, олон мянган адуу мал, их хэмжээний газар нутагтайгаа, Өндөрхангай сум руу мөн Ургамал, Завхан сум руу хэд хэдэн айл өрхөө тус тус шилжүүлснээс гадна 1929 онд Улаан сан нэрээр таслан гаргаж 1943 онд сум болгосон Баруунтуруунд 1957 онд 7 жилийн дунд сургууль, хүний их эмчийн салбар, модны үйлдвэрлэлийн Артелиа багш, эмч, сувилагч, мужаан, дархан, бүх ажилчид, мөн САА-д мал маллах олон малчин өрх айлуудын хамт шилжүүлсэн юм. 1959 онд Хяргас сум эргэж байгуулагдахад тус сум хүн, мал, айл өрх цөөнтэй жижиг буурай сум болж үлдсэн боловч Модны үйлдвэртэйф болсны дараа эргээд томров. 1959 оноос “Туруун” сум нэрээ өөрчилж анхныхаа нэрээ Цагаанхайрхан сум гэж нэрлэгдэв. Тус сум одоо 399374 га газар нутагтай. Нийслэлээс 1150 км, Улаангомоос 225 км зайнд оршдог. 1998 онд 786 өрх, 3,5 мянган хүн, 94000 малтай байсан бол 2007 оны байдлаар 666 өрх, 2499 хүн, 143308 толгой малтай болсон. Сум төв нэгдсэн цахилгаан шугамд 2008 онд холбогдож, телевизийн 4 сувгаар 2005 оноос нэвтрүүлэг үзэх болж, 2008 онд шилэн кабель үүрийн телефон сүлжээнд холбогдон гар утсаар ярих болсон. Тус суманд 5 жижиг дунд үйлдвэрлэлийн цех ажиллаж байна. баруун харгант овгийн Х.Чулуунбат
{{Монгол улсад хамаарах}}
{{Увс}}
[[Ангилал:Увс аймгийн сумд]]