Алдархаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3403731 (translate me)
Мөр 5:
{{stub}}
 
[[en:Aldarkhaan, Zavkhan]]
[[mk:Алдархан, Завхан]]
Алдархаан сумын түүх нь нэн өвөрмөц онцлогтой юм. Тус сумын хүн ам бүрэлдэн бий болох эхлэл тэртээ XVIII зууны үед тавигдсан байна. Анх 1733 онд өнөөгийн Чигэстэй ба Богдын голын сав газар Улиастай хотыг үүсгэн байгуулах үед хязгаар дахинд холбоо бүхий чухал хэргийг шийтгэх, дөрвөн аймгийн цэргийн бэлтгэл хэргийг захирах, өртөө харуулыг цагдах үүрэг бүхий Улиастайн жанжины газрыг байгуулж тэрхүү албыг хаалгахаар Халхын олон хошуудаас 200 гаруй өрх цэргийг дайчлан ирүүлсэн байна. Улмаар 1736 онд Улиастайн цэргийн бэлтгэл түмэт морь адуулах мөн үржүүлэх сүргийг адуулах 100 гаруй өрх, 1869 онд Улиастайн салбар цоохор өртөөний 30-н өрх, хавсрага 10-н өрх, газарч 13-н өрх зэрэг нийт 160 орчим өрхийг Халхын олон хошуудаас нүүлгэн авчирч Улиастай хотын орчим суурьшуулсан ажээ. Тэдгээр өрхүүд нь XVIII зууны дунд үеэс 1911 он хүртэл Улиастайн манж, монгол амбан, жанжины газар олон төрлийн алба хашин суух үүрэгтэй байв. Манжийн эрхшээлийн үе (1691-1911 он)-д улсын аливаа алба (Цэргийн, харуулын, өртөөний, цагдаагийн, үржил сүргийн, яам тамгын гэх зургаан алба)-ыг хаалгахдаа халх дөрвөн аймгийн олон хошуудаас ардуудыг татан авчирч жил хоног товлон ээлжлэн суулгаж хаалгадаг байжээ.
ХХ зууны эхэн үе гэхэд Улиастайн аливаа албыг хаадаг болон алба дууссан боловч тэр орчим нутаглах ардын тоо нэлээд олширч нэгэн хошууны хэмжээнд хүрч чадсан байна. Албан мэдээгээр 1910 оны үе гэхэд Улиастайд тогтмол 3000 хүн оршин сууж байсны 2000 орчим нь Хятад, 1000 орчим нь Монголчууд байсан ажээ. 1912 оны I сард Улиастайг Манжийн эрхшээлээс чөлөөлж шинэ тутам байгуулагдсан Богд хаант монгол улсын нэгээхэн хэсэгт хамааруулсаны хойно Улиастай орчимын ардуудыг VIII богд Жавзандамба хутагт их шавьдаа багтаан Дашпунцаглин буюу Яруугийн хийдэд харъяалуулснаар Дашпунцаглин хийдийн зургаан ангийнхан гэгдэх болжээ. Ардын ардчилсан хувьсгал ялсны дараахан ардын засгийн газраас хутагт хувилгаадын шавь нарыг татан буулгах шийдвэр гаргаж энэ шийдвэрийн дагуу 1924 онд шавь нарыг татан буулгах үед Дашпунцаглин хийдийн зургаан ангийхнаар нэгэн хошуу зохион Алдархаан уулын хошуу хэмээн нэрийдэж Цэцэрлэг мандал уулын аймагт харъяалуулсан байна. Хошууны анхны даргаар С.Баатар гэдэг хүн ажиллаж байв. Энэ үед 881-н өрх, 4046-н хүн ам, 88-н арван гэр, Өгөөмөр, Мандаат, Бадрах, Баянзүрх, Баянхайрхан, Рашаант гэсэн 6-н сум, 18-н багтай байсан мэдээ бий. 1928 онд нутаг ойролцоо багавтар хошуудыг хооронд нь нэгтгэхэд Алдархаан уулын хошуу, Отгонхайрхан уулын хошуунд нэгдэн улмаар нэг жилийн дараа буюу 1929 онд Отгонхайрхан уулын хошуу Хантайшир уулын аймагт харъяалагдах болсон байна. Чингээд 1931 онд засаг захиргааны их өөрчлөлтөөр мөн хошууны Баянбулаг, Бадрах сумдыг нэгтгэн Баянбулаг хэмээх сумыг байгуулан Завхан аймагт харьяалуулсан ажээ. Шинэ тутам байгуулагдсан сумын даргаар Цэндмаа хэмээх эмэгтэй, нарийн бичигийн даргаар Готов нар тус тус сонгогдсон байна. Ийнхүү өнөөгийн Алдархаан сум байгуулагдаж, энэхүү сумын хүн ам нь ийнхүү төлөвшин тогтжээ. Харин Алдархаан нэрийдлэгийн тухайд 1932 онд Баянбулаг нэрийг өөрчлөн Алдархаан сум хэмээн нэрийдэгдэн нийт мөн Жавхлант сумаас 2 баг шилжин ирж, арван багтайгаар шинэчлэн зохион байгуулагджээ.