Чосон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 75:
[[1392]] оноос [[1897]] оны хооронд [[Солонгос]]т '''Чусон''' '''[[улс]]''' (засгийн шинжээр нь '''Чусоны вант улс''' гэж бичнэ; {{lang-ko|조선, 朝鮮}}, ''Joseon'', ''Chosŏn''; {{lang-en|Joseon}}, ''Joseon dynasty'', ''Kingdom of Joseon''; {{lang-ru|Династия Чосон}}) оршин тогтнож байв. Өмнө нь байсан [[Курё]] улсын жанжин [[И Сонге|И овогт Сон-ге]] 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил [[хаант засаг]]тай улс ([[эзэнт улс]]) бaйв. Улсын эзэн нь [[ван]] (왕 ''wang'') учир [[вант улс]] гэж нарийвчилж ойлгоно.
 
Курёгийн нийслэл Кэгён (''Gaegyeong'', өнөө [[Кэсон]]) байсан бол шинэ улс Ханян (''Hanyang'')-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (''Hanseong''), өдгөө [[Сөүл]] гэх нэртэй болсон билээ. [[СежунСэжун ван|СежунСэжун]], [[Сонжун ван|Сонжун]] хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд [[Зүрчид]]ийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил [[Түмэн гол]], [[Ялу гол]] гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор ''Хангыль''), умардад "Чусонгөл" (оросоор ''Чосонгыль'') гэгдэх [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон нь чухал үйл юм. Гэвч [[XX зуун]]ы хагас хүртэл Солонгост [[ханз үсэг]] голлож байжээ. Чусон улсад [[Күнзийн суртал|Күнзийн суртал]] нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.
 
Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.<ref>Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. [[Columbia University Press]], p. 6</ref> Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.<ref>Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), ''Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith''. J. Econ. Hist. 68: 244–82.</ref> XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.<ref>"...before the introduction of modern medicine in the early 1900s the average life expectancy for Koreans was just 24 for males and 26 for females." {{Cite book
Мөр 90:
| isbn = 978-89-5660-214-1}}</ref>
 
Чусон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн [[Тоётоми Хидэёши]]йн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон [[Сөүл|Ханьсон]], [[Пён-Ян]] хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонкобүксонь" (''Geobukseon'', «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чусоны далайн жанжин [[И Сүн-шин]] японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ [[Мин улс]] Чусонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.
 
Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин [[Зүрчид]] Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чусон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд [[Нурхач]]ын төрлийн [[Амин]] 3 түмэн цэрэгтэй ирж,<ref>{{harvnb|Kennedy|1943|}} (leader of the expedition); {{harvnb|Ebrey|Walthall|Palais|2006|p=350}} (number of troops).</ref> дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг [[Манж]]аас дайлан Чусоны цэргийг даржээ.<ref>{{harvnb|Ebrey|Walthall|Palais|2006|p=350}}.</ref> Үр дүнд нь Чусоныхан Мин улсыг бус [[Манж Чин улс]]ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ.<ref>{{harvnb|Lee|de Bary|1997|p=269}}.</ref> Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.