Берлиний тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: pnb:برلن دی لڑائی
Мөр 32:
4-р сарын 16-ны өдөр Берлиний операц эхэлсэн. 19-ны өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусын 1-р фронт давлаа. Гвардын 3-р арми, Гвардын танкын 3,4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Элба гол руу чиглэлээ.
 
Зөвлөлтийнхөн асар их хохирол амсаж басанбайсан ч урагшилж байлаа. 4-р сарын 1-19нд 2800 орчим танкаа алдсан байна. Зөвлөлтийн маршалууд Берлин хүртэл уран нарийн арга хэрэглэж давшсан байна. Харин Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулж байсан гэдэг.
 
4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Белорусын 1-р арми хотыг их буугаар галлаж эхлэв. Украйны 1-р фронт армийн Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусын 2-р фронт армийн Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг устгах төлөвлөгөөтэй байв. 4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штейнерийн бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больсон.