Аж үйлдвэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Хуудсыг 'А'-р сольж байна.
Мөр 1:
А
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбар нь материаллаг үйлдвэрийн голлох салбар бөгөөд олборлох болон боловсруулах гэсэн 2 үйлдвэрээс тогтоно.
Олборлох үйлдвэрт:
 
[[Ангилал:Аж үйлдвэр| ]]
1. Аж үйлдвэрийн үүсэл хөгжил
Дэлхийд “Аж үйлдвэрийн хувьсгал" гэдэг үгийг анх 1837 онд Луй Огюст Бланки хэрэглэсэн бөгөөд 1844 онд Фридрих Энгельс бүтээлдээ дурьдсанаар дэлгэрчээ. 1760-аад оноос 1830-аад ондАнглид гарсан аж үйлдвэрийн дэвшлийг заасан нэр томъёо байсан бөгөөд улмаар хөгжлийн үе шатны онолын нэг эд эс нь болж, Англиас эхлэн Бельги, Франц, АНУ, Герман зэрэг улсуудад гарч, орчин үежих шатандаа орсон гэж үздэг.Аж үйлдвэрийн салбар нь материаллаг үйлдвэрийн голлох салбар бөгөөд олборлох болон боловсруулах гэсэн 2 үйлдвэрээс тогтоно. Олборлох үйлдвэрт: А. Түлшний үйлдвэр- нефть, байгалийн хий, нүүрс, мод, хүлэр, занар г.м бөгөөд эрчим хүчний үйлдвэрт ус, нар, салхи, далайн таталт болон түрэлт орно. Б. Төмөрлөгийн үйлдвэр - хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүд багтана. Жишээ нь: ган, ширэм, хайлш, цувимал, рельс, гөлмөн төмөр, алт, мөнгө, зэс, цайр, молибден, цагаан тугалга г.м. Дэлхийн аж үйлдвэр нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хувьд авч үзвэл түүхий эд болон олборлох үйлдвэрүүд нь хөгжиж байгаа орнуудад байхад ихэнх боловсруулах үйлдвэрүүд нь хөгжингүй орнуудад байрласан байдагаараа ялгаатай.
Хөнгөн хүнсний үйлдвэр: Аж үйлдвэрийн нэг том салбар бөгөөд хүн амыг өргөн хэрэглээний бараа таваар, хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг. Жишээ нь: нэхмэл болон сүлжмэлийн түүхий эд болох хөвөн, маалинга, ноос, торгоны түүхий эдийг голлон үйлдвэрлэнэ. Тэргүүлэгч нь АНУ, Япон, Англи, Франц, Герман, Итали, Испани, Хятад, Энэтхэг, Пакистан, Мехсик болон Бразил зэрэгт сайн хөгжсөн. Сүүлийн үед хиймэл болон нийлэг утас их ашиглаж байгаа нь чанартай бат бэх, хямд байдагтай холбоотой.
Газрын тосны үйлдвэр: Энэ салбар нь сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд түүнийг нэрэх замаар бензин, лигрион, мазут, керосин, дизелийн түлш зэргийг гарган авч байна. Газрын тосны нийт нөөц нь 150 тэрбум/ тн ба ихэнхдээ шельф орчимоос гарган авч дамжуулах хоолой болон тусгай зориулалтын танкераар тээвэрлэж байна.
Байгалийн хий: Нийт нөөц нь 135 тэрбум/тн бөгөөд 90-99% нь метаны /СН4/ агуулгатай байдаг. Гол нөөц нь Зүүн Европын орнууд болон ОХУ-д 39%, БӨАзид 30%, Х. Америкт 5%, Баруун Европт 4% ноогдохоос гадна шинээр хөгжиж байгаа орнуудад нэлээд байдаг. Сүүлийн үед хөргөх замаар шингэн төлөвт оруулж танкерээр зөөх болсон.
Цахилгаан эрчим хүч: Энэ салбар нь ямар түүхий эд хэрэглэж байгаагаасаа шалтгаалан дулааны, усан, атомын цахилгаан станц гэж ангилдаг. УЦС нь-20% эзлэх ба АНУ, Канад, Бразил, ОХУ, Хятад тэргүүлдэг. Харин АЦС нь 30 гаруй оронд байгаагаас 60% гаруй нь АНУ, Франц, Япон, Герман, ОХУ, Их Британи, Канад улсуудад ноогдоно. Түүхий эд болох ураныг АНУ, ЮАР, ОХУ, Нигер, Узбек болон Казакстанаас олборлодог.
Машины үйлдвэр: Энэ үйлдвэр нь тухайн улс орны эз-ийн бие дааж хөгжих үндэс бөгөөд дэлхийн улсуудад харьцангуй тогтвортой хөгжсөн. Нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 90% орчимыг хөгжингүй орнууд, 10% орчимыг хөгжиж буй орнууд үйлдвэрлэдэг. Эдгээрээс Япон, Герман, АНУ тэргүүлж, нэлээд экспортолдог. Харин хөгжиж буй орнуудаас Хятад, Аргентин, Бразил, , Энэтхэг болон ШАҮОрнууд болох БНСУ, Гонконг, Тайвань, Малайз улсуудад төвлөрчээ.
Химийн үйлдвэр: Энэ салбар нь харьцангуй залуу салбар боловч байр сууриа бэхжүүлж чадсан. Бүтцийн хувьд нь: - Уулын хими: /химийн түүхий эд олборлох/
- Үндсэн хими: /давс, хүчил, шүлт, эрдэс, бордоо, органик ба нийлэг бодисын хими/
- Эмийн хими: /эм эмнэлэгийн бодис, лак, будаг, химийн реактив болон онцгой цэвэр бодис/ г.м
Химийн үйлдвэрийн байршилтын нэг онцлог нь үйлдвэрийн технологи, эрчим хүч, усан хангамж, боловсон хүчний хэрэгцээ зэрэгтэй уялдан ихэнхдээ түүхий эдээ дагаж байрладаг.
Аж үйлдвэрийн байршил: Өргөн уудам нутаг дэвсгэртэй,байгалийн баялаг ихтэй,хүн ам сийрэг суурьшсан, үйлдвэрлэлийн дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй манай улсад аж үйлдэрийг зүй зохистой байршуулах нь хөрөнгө, хүч, цаг, хөдөлмөр хэмнэх ач холбогдолтой юм.
 
Аж үйдвэрийг байршуулахдаа:
• Түүхий эд, эрчим хүчний эх булагт аль болох ойр байршуулах/ингэснээр тээврийн зардлыг багасгаж,бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулна/
• Овор ихтэй, алсад тээвэрлэхэд хялбархан,гэмтэж чанар нь мууддаг бүтээгдэхүүнийг хэрэглэчдэд ойр байршуулах
• Дэлхийн болон дотоодын зах зээлд гарах зам тээврийн боломж
• Аль болохоор байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг харгалзан, нутаг дэвсгэрийн үйлдвэрлэлийн авсаархан цогцолбор бүрдүүлэх замаар улс орны нутаг дэвгэрийг жигд хөгжүүлэх зарчмыг харгалзан үздэг байна.
Өөрийн байгаль орчинд зохицсон,түүнийг нөхөн сэргээх,хамгаалах зорилгод нийцсэн,өндөр үр ашигтай,зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн авсаархан цогцолбор байгуулах нь манай улсын өнөөгийн гол зорилт юм.
 
Аж үйлдвэрийг байршуулах зарчмыг хэрэгжүүлэхэд:
• Байгалийн нөхцөл,нөөц,түүхий эд
• Түлш эрчим хүч
• Зам тээвэр
• Хөдөлмөрийн нөхцөл, эдийн засгийн хүчин зүйлс
• Нийгмийн нөхцөл
• Борлуулах зах зээл зэрэг үндсэн хүчин зүйлсийг харгалзан үзнэ.
Аж үйлдвэрийг зохистой байршуулахын зэрэгцээ үйлдвэрийн зохион байгуулалт, удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай.Манай улс 1990-иэд оны эхэн үеэс жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой уялдан үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн байршилтад төдийгүй тэдгээрийн зохион байгуулалт,төлөвлөлтөд зохих өөрчлөлт хийж хөдөө орон нутагт жижиг,дунд үйлдвэр шинээр байгуулагдаж аж үйлдвэрийн цэгүүдийг нэмж байна.
Хот тосгон сууринд өөр хоорондоо хэлхээ холбоо багатай ганц хоёрхон үйлдвэрийн газар байршиж байвал түүнийг үйлдвэрийн цэг гэнэ. Өөр хоорондоо хэлхээ холбоо багатай хэд хэдэн үйлдвэрийн газар төвлөрсөн суурин газрыг аж үйлдвэрийн төв гэнэ.
Өөр хоорондоо үйлдвэрлэлийн хэлхээ холбоо бүхий олон төрлийн үйлдвэр харилцан бие биедээ ойрхон байрших нь илүү ашигтай.Үүний улмаас нэг хотод эсвэл ойролцоо орших хот, тосгонуудад үйлдвэрлэлийг бөөгнөөрүүлэн байршуулахыг аж үйлдвэрийн зангилаа гэнэ.
Аж үйлдвэрийн зангилаа, төв, цэг бүхий нутаг дэвсгэрийг нэгтгэн нутаг дэвсгэр,аж үйлдвэрийн цогцолборын бүрэлдэхүүн хэсэг юм. Ийм нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн цогцолбор бол өөрийн томоохон төвтэй байх бөгөөд түүнд татагдсан аж үйлдвэрийн төв суурин газрууд хөдөө аж ахуйн авсаархан цогцолбор, фермерийн аж ахуй хөгждөг.
 
2. Монгол орны аж үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал
Талын нүүдэлчин монголчууд Хүннү, Сүннүгийн үеэс үүсч хөгжиж ирсэн өнө эртний түүхтэй, эдийн засаг, нийгмийн бүтэц, соёл иргэншил,амьдралын хэв маягийн хувьд өвөрмөц тогтолцоотой, байгаль, цаг уур, экологи,геополитикийн онцлог орчинтой,зарим талаар улс оронд давтагдаад байдаггүй, бахарах, суралцах, сонирхох, хадгалж хамгаалах, уламжлан шинэчилж, баяжуулан хөгжүүлбэл зохих олон хэв шинж бүхий улс гүрэн юм.Монголчууд малыг 12-10 мянган жилийн тэртээгээс гаршуулан гэршүүлж, 8-6 мянган жилийн өмнөөс аж ахуйн хэмжээнд хүргэж, 5-4 мянган жилийн өмнөөс нүүдлийн мал аж ахуйн хэмжээнд хүргэн маллаж амьдралаа залгуулж ирсэн гэж үздэг.Түүхээ статистикаас үзэхэд манай орон 1918 онд 9645,5 мянган малтай байсан дотор тэмээ 228,7 мянга, адуу 1150,5 мянга, үхэр 1078,4 мянга, хонь,ямаа 7188 мянган толгой байсан бол 2009 бүгд 44023,9 мянган толгой хүрч байсан.Энэ нь манай нөхөн сэргээгдэх баялаг, үйлдвэрлэх хүчний хөгжлийн хамшгийн чухал шийдвэрлэх хүчин зүйл, материаллаг нөөц, эх үүсвэр,бодит баталгаа юм.
Аль ч улс оронд байдаг элийн засгийн бодит салбар болох аж үйлдвэрлэл үүсч хөгжсөн түүх ч, хэтийн хөгжлийн материаллаг боломж ч, үйлдвэржүүлэлтийн процессыг зохион байгуулж хэрэгжүүлж ирсэн төрийн бодлого зохицуулалт, эдийн засаг санхүүгийн тогтолцоо ч судлан сонирхох зүйл ихтэй. Бусад улс оронтой харьцуулахад манай улсын аж үйлдвэр үүсч хөгжсөн хугацаа тийм ч олон жилийн түүхтэй биш юм. Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж, Засгийн эрх ард түмний мэдэлд шилжин, ардчилал хөгжиж эхэлснээр үндэсний аж үйлдвэр үүсч хөгжих түүхэн бий болсон. Монгол орны аж үйлдвэржилтийн эхлэл, өрнөл, хөгжлийн үе шатууд, бодлого, зохицуулалт, хэрэгжилт, үр дүн, хэтийн төлөвийн талаар төрийн яам, газрын албад, эрдэмтэд судлаачид өөрсдийн харьцуулж байсан салбарчилан байдлаар болон нийт хүрээгээр нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгч түүхчилсэн бүтээлүүдийг хийсээр ирсэн. Монгол улсын аж үйлдвэржилтийн хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тухайн судлаач, салбарчилсан болон макро хүрээгээр, түүхэн цаг үеийн тодорхой үечлэлээр, дунд, урт хугацаагаар ямар ч байдлаар тодорхойлон бичиж болох маш өргөн агуулгатай, эдийн засгийн үндсэн бүтцийн тэргүүлэх чиглэл мөн. Ерөнхийд нь томгосон хүрээгээр авч үзвэл:
• 1920-1930-аад он Жижиг үйлдвэрийн газар байгуулагдаж,аж үйлдвэрийн салбарын шинэ үеийн хөгжлийн эхлэл тавигдсан үе
• 1930-1940-өөд он Аж үйлдвэрийн салбар бие даасан салбарын түвшинд хүрсэн үе
• 1940-1960-аад он Аж үйлдвэрлэлийн үндсэн дэд салбаруудын хөгжил,төлөвшлийн шинэ үе
• 1960-1970-аад он Машинт аж үйлдвэрлэл хөгжиж, аж үйдвэрийн шинэ төвүүд, үйлдвэрлэлийн цогцолбор бий болж,нутаг дэвсгэрийн хөгжлийн бүтэц ыий болсон өрнүүн жилийн үе
• 1970-1980-аад он Боловсруулах Аж үйлдвэрлэлийн олон салбарыг хөгжүүлэх чиглэлээр салбарын бүтцэд дэвшилт өөрчлөлт хийх боломж бүрдсэн эрчимтэй хөгжлийн үе
• 1990 оноос хойшхи Шилжилтийн үе
 1990-1993 он. Эдийн засгийн уналтын үе
 1994-2000 он. Эдийн засгийн уналт саармагжиж тогтворжилт бий болж эхэлсэн үе.
• 2001-ээс хойшхи буюу шинэ зууны эхлэлийн үе гэж үзэхээс гадна 5 жилийн төлөвлөгөөт үеүдээр задлан,тухайн зорилтууд хэрхэн шийдвэрлэгдэж хэрэгжиж, ямар үр дүнд хүрч байснаар нь задлан дэлгэрүүлж, тодотгон үзэх нь илүү ойлгомжтой бөгөөд тодорхой дүгнэлтүүдийг онол практикийн үндэслэлтэйгээр хийх боломж бүрдүүлэх юм.
• 2001-2010 оны жижиг,дунд үйлдвэрлэл буюу шинэ эдийн засгийн өрнөлийн үе
• 2010 оноос хойшхи үеийг өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэржүүлэлтийн шинэ үе ч гэж тодотгон үзэх нь олон талын илүү ач холбогдолтой юм.
3. Төвийн бүсийн аж үйлдвэрийн түүхэн тойм
I. 1990 он хүртэл
“Хувьсгалын өмнөх Монгол оронд биеэ даасан машинт аж үйлдвэрийн салбар байсангүй. Мал аж ахуйгаас гарсан түүхий эдийг айл өрх дор бүрдээ боловсруулан хэрэглэж, гэрийн эд хогшил, сав суулга, аж ахуйдаа хэрэглэх бусад аар саар юмыг гараараа хийж, аж ахуйн дотоод хэрэгцээг ямар нэг хэмжээгээр хангаж байсан бөгөөд томоохон хот хүрээ газарт оёдол, уран дархан, сийлбэр, мужааны ажил нэлээд хөгжиж байсан боловч, цөм гар ажиллагаатай гэрийн жижиг үйлдвэрлэл байсан юм. Богд хаант Монгол улсыг байгуулсны дараа Монгол оронд гадаадын капиталын хяналтаар жижиг үйлдвэрийн газар байгуулж байсан боловч, улс нийтийн аж ахуйд түүний эзлэх байр суурь тун бага байлаа.” (Гунгаадаш.Б 1986)
Энэ үед одоогийн Монгол улсын төвийн бүс буюу тэр үеийн Түшээт хан болон Сайн Ноён хан аймгуудын хэмжээнд томоохон үйлдвэрийн газрууд гэвэл 1915 онд нээгдсэн Налайхын нүүрсний уурхай, Оросын хөрөнгө оруулалттай алт олборлох “Монголоор” нийгэмлэг зэрэг цөөхөн үйлдвэрүүд байсан бөгөөд үүний дараагаар 1927 онд Алтанбулагт Булигарын завод, Ерөөд модны завод, Улаанбаатарт төмрийн завод, шинэ хэвлэх үйлдвэр, цахилгаан станц зэргийг байгуулжээ. Мөн 1931 онд ЗХУ-ын тусламжтайгаар анх удаа фабрик заводын машинт томоохон хөнгөн үйлдвэр байгуулах ажил эхэлж Улаанбаатарын аж үйлдвэрийн комбинат ашиглалтанд оржээ. Ингэж 1930-1940 онд төвийн бүсд төдийгүй Монгол улсын аж үйлдвэрийн эх суурь үндсэндээ тавигдаж улс орны аж ахуйд хөдөө аж ахуйн дараа орох биеэ даасан хоёр дахь чухал салбар болж чадсан байна. Эдгээрээс гадна 1952 онд Тавантолгой, 1965 онд Шарын гол, 1979 онд Багануур зэрэг томоохон нүүрсний ордуудыг судалж олборлолт явуулж эхэлсэн байна.
1960-аад оноос аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд эзлэх байр суурь улам нэмэгдэж 1985 онд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийлбэр бүтээгдэхүүний 60 гаруй хувийг аж үйлдвэр бүтээх болж, үндэсний орлогын үйлдвэрлэлд аж үйлдвэр 14.6 хувийг эзэлж байсан бол 1985 онд 32.4 хувийг эзлэх болов. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийн хурдац 1941-1960 онд 8.8 хувь, 1961-1970 онд 9.9 хувь, 1971-1975 онд 9.2 хувь, 1976-1980 онд 8.4 хувь, 1981-1985 онд 9.2 хувь болж түлш эрчим хүч, уул уурхайн салбар зэрэг анхдагч суурь салбартаа өсөлтийн хурд нь бусдаасаа илүү байжээ.
II. 1990 оноос одоог хүртэл
“Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оны эхнээс улсын үйлдвэрийн газрыг хувьчлах, задлах үйд явц эхэлсэн. Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын үндэс бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, зах зээл дээр өрсөлдөх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх байлаа.” (Авхинсүх.Ж 2009)
Төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний аж үйлдвэр: Цахилгаан станцад цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн гаргаж түүнийг хэрэглэчдэд дамжуулах үйл ажиллагаа явуудаг үйлдвэрийг эрчим хүчний үйлдвэр гэнэ. Цахилгаан эрчим хүчний зэрэгцээ дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг станцыг дулааны цахилгаан станц гэнэ. Дулааны цахилгаан станц нь цахилгаанаас гадна халуун ус, уур гаргаж үйлдвэр, үйлчилгээний хэрэгцээнд нийлүүлнэ. УБ хотод 24000-380000 квт-ын хүчин чадалтай 3 цахилгаан станц, Дархан хотод 50 000 квт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ажиллаж байна. Мөн Даланзадгад хотод 6000-24000 квт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцууд ажиллаж байна. Эдгээр дулааны цахилгаан станцуудын түлшний гол эх үүсвэр нь нүүрс юм. Одоогоор Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун зэрэг томоохон уурхайгаас Төвийн болон Зүүн бүсийн цахилгаан дулаан станцууд, ахуйн хэрэглэгчдийг нүүрсээр хангаж байна.
Төмөрлөг боловсруулах аж үйлдвэрийн байршил: Монгол улсын аж үйлдвэрийн бүтцийг улам төгөлдөржүүлэх зорилт тавигдаж байна.Энэ бол улс орны зохистой цогцолбор бүрдүүлэх, улс орны, хөгжлийг түргэтгэх, олон улсын хамтын ажиллагаанд гүнзгий оролцох үэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлнө.
1. Хар төмөрлөгийн аж үйлдвэр: Манай улс энэ салбарыгн хөгжүүлэх түүхий эдийн асар их нөөцтэй. Одоогоор төвийн бүсд Дархан хотын хар төмөрлөгийн үйлдвэр хамгийн том нь юм. Тус үйлдвэрийг Дарханы бүс нутгийн Төмөртэй, Төмөртолгойн төмрийн орд, дотоодод хуримтлагдсан хаягдал төмрийн нөөцийг ашиглан дотоодын зах зээлд барилгын металл хийцийн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой байгуулсан. Жилдээ 100.000 тн барилгын 40 нэр төрлийн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай үйлдвэр юм.Тус үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт нь үйлдвэрт ирсэн хаягдал төмрийг зүсэж, жижиглэн бэлтгэдэг цех, бэлдэц үйлдвэрлэдэг цех, арматур болон булан төмөр үйлдвэрлэдэг цувих цехээс бүрдэнэ. Мөн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэн 1200 тн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх болсон нь борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ болоод байна.Манай орны 2 дахь томоохон үйлдвэр нь Эрдэнэтийн зэс молибдений уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх засвар механикийн заводад хаягдал төмөр хайлуулж цувимал гаргаж тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.
Химийн аж үйлдэрийн байршил: Манай улс төрөл бүрийн давс, фосфорит, ой мод, кокс болон эмийн ургамал зэрэг химийн үйлдвэрийн түүхий эдээр баялаг. Химийн үйлдвэрээс хүн малын эм тарилга үйлдвэрлэл илүү хөгжиж байна. Малын тарилгыг УБ орчим Унгар улсын тулсамжтайгаар барьсан биокомбинатад үйлдвэрлэнэ.
Химийн аж үйлдвэр нь Монголд хөгжих хамгийн ирээдүйтэй салбар юм.
• Монгол улсад Хөвсгөлийн фосфоритийн сав, Шүдэн уулын жамц давс зэрэгт түшиглэсэн уулын хими
• Тавантолгойн коксжих нүүрст түшиглэсэн кокс-хими
• Эх орны ойн түүхий эдэд түшиглэсэн ойн хими
• Өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүдтэй хоршиж химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч байна.
ҮХЦБ-д
• Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх дунд болон томоохон хүчин чадлын үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж ажилуулах
• Кокс-хими болон нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж ажиллуулах чиглэлээр
• Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрс боловсруулах,нүүрс-химийн судалгааны лаборатори, төв байгуулж ажиллуулах
• Нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээт шатахууны тодорхой хувийг хангах
• Чойр-Хялгын нүүрсний сав газарт түлш, эрчим хүч, нүүрс-химийн цогцолбор байгуулах
• Нүүрснээс устөрөгч, метанол, диметил эфир зэрэг шинэ төрлийн эрчим хүчний нөөц гаргаж авч хэрэгцээг хангана.
Барилгын материалын аж үйлдвэр: Барилгын материалын үйлдвэр нь хүнд аж үйлдвэрийн томоохон салбар юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл олон боловч тэдгээр нь барилга угсралтын ажилтай холбоотой учир энэ хоёрыг хооронд нь нягт холбон үздэг. Аж үйлдвэрийн зангилгаанууд эдийн засгийн бүс нутгийн тулгуур төвүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлын дийлэнх нь төвлөрч байна. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үед үндэсний аж үйлдвэрийн салбаруудаас харьцангуй богино хугацаанд сэргэж үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар юм. Иймд гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттайгаар хуучин ажиллаж байсан үйлдвэрүүдийг өргөтгөн шинэчлэх, тоноглох, урьд өмнө байгаагүй дэд салбаруудыг хөгжүүлэх ажил өрнөж байна. Барилгын материалын үйлдвэр хүдрийн биш ашигт малтмалыг түүхий эд болгож ашиглана. Барилгын ажлын тодорхой хэрэгцээг хангах байдал, тэрчлэн үйлдвэрлэлийн дамжлагын өвөрмөц байдлаар барилгын материалын үйлдвэрийг дотор нь ангилдаг. Элс хайрга, шохойн болон барилгын чулуу зэрэг барилгын эрдэс түүхий эдийг олборлож анхан шатны боловсруулалт хийдэг. Эдгээрийг эрдэс түүхий эдийн хүчин зүйл гэх ба үйлдвэрийн байршилд тодорхой нөлөөлнө. Барилгын материалын эрдэс түүхий эдийг олборлох нөхцөл нь тохиромжтой, олборлоход хялбар, урьдчилан боловсруулалт хийх шаардлагагүй болохоор бүтээгдэхүүний өөрийн өртөг харьцангуй хямд байна. Барилгын эрдэс түүхий эдийн тархалт бүс, аймаг сумдуудад түгээмэл тархсан онцлогтой. Элс, хайрга, хайрганы төрөлжсөн аж ахуйнууд томоохон хот суурингуудын ойролцоо байршиж хэрэгцээт барилгын материалаа олборлодог. Шохойн олборлох уурхайнуудын нийлбэр хүчин чадал нь жилд 200 гаруй мянган тонн бөгөөд эдгээрээс Улаанбаатарын ойролцоо Шохой, Цагаанбулаг, Мааньт, Дархан болон Хөтөлийн шохой цементийн цогцолборууд томоохон нь юм. Шохойг цагаан тоосго, хөнгөн бетон, цементийн үйлдвэрт түүхий эд болгон ашиглахаас гадна төмөрлөг боловсруулах үйлдвэрийн баяжуулах үйлдвэр, арьс ширний үйлдвэрт шохойлох зэрэгт түгээмэл ашигладаг онцлогтой. Эдгээрээс цементийн үйлдвэр, барилга, зам гүүрийн олон салбаруудад хэрэглэгдэнэ. Харин цементийн үйлдвэрийн түүхий эдийн тархалт элс хайрга шиг түгээмэл байдаггүй. Иймд барилгын хувьд их төлөв түүхий эдээ түшиглэхийн зэрэгцээ түлшний хангамжийг харгалзан байршина. Манай цементийн үйлдвэрийн хамгийн .анхных нь Дархан хотын цементийн үйлдвэр юм. Улс орны цементийн хэрэгцээ тасралтгүй өссөн тул Дарханы ойролцоо Дархан-Эрдэнэтийн төмөр замын дэргэд орших Хөтөлд шохой цементийн хоёр дахь том цогцолборыг барьсан. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ихэнх үйлдвэрүүд улаан тоосго үйлдвэрлэдэг. Тухайн цогцолбор болон орон нутгийнхаа хэрэгцээг хангана. Барилгын материалын үйлдвэрлэлд байшин үйлдвэрлэх комбинатууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь барилгын иж бүрэн угсармал эд анги, хийцийг цогцолбороор бэлтгэдэг үйлдвэр. Байшин үйлдвэрлэх комбинат нь угсралт, угсралтын дараах ажил, бэлэн объектыг ашиглалтанд оруулах ажил эрхэлдэг. Одоогоор жилд 280 мянган ам метр ашигтай талбай бүхий орон сууцны барилга угсрах хүчин чадал бүхий үйлдвэрүүд Улаанбаатар, Дарханд ажилладаг. Ялангуяа одоогоор ашиглахаар бэлдсэн Оюу-Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн цогцолборуудын эзэмшихтэй холбогдсон дэд бүтэц барилгын материалын шинэ бааз бий болгох шаардлагатай.
Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн байршил: Монгол улсад анх энэ салбарын үйлдвэрүүд байгуулагдаж аж үйлдвэрийн үндсэн суурийг тавьжээ. Хүн амын хүнсний болон өргөн хэрэгцээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг чухал ач холбогдолтой салбар юм. Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн боловсруулдаг гол түүхий эд нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бөгөөд тус оронд малын гаралтай түүхий эд онцгой байр эзэлнэ. Манай орны боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дийлэнхийг энэ салбарт үйлдвэрлэдэг. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн байршлийн онцлог нь түүхий эд хэрэгцээгээ дагаж эдийн засгийн бүс бүрт харьцангуй жигд байршжээ.
Хөнгөн үйлдвэрийн байршил: Хүн амын өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэдэг. Энэ салбар хөдөө аж ахуйтай нягт холбоотой учир түүний байршлыг харгалздаг. Ялангуяа анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрүүд үүнд хамаарна. Манай орны хөнгөн үйлдвэр нь хөдөө аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийг голчлон боловсруулдаг аж үйлдвэрийн ууган салбарын нэг юм. Хөнгөн үйлдвэр нь мал аж ахуйгаас арьс шир, ноос ноолуур, ургамлын гаралтай түүхий эд авч боловсруулдаг. Орчин үеийн томоохон үйлдвэр болох тухайн үеийнхээ шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрлэл үйлчилгээний иж бүрэн цогцолбор булигарын завод, гутлын үйлдвэр, арьсан эдлэлийн үйлдвэр, эсгий цэмбэний үйлдвэр зэрэг үндсэн салбар үйлдвэрүүдтэй аж үйлдвэрийн комбинатыг 30-аад оны дунд үеэр ашиглалтанд оруулсан бөгөөд хожим дээрх үйлдвэрүүд төрөлжсөн том үйлдвэрүүд болон хөгжжээ. Ингэснээр хөнгөн үйлдвэрт ноос угаах, боловсруулах, арьс шир, гутал, үслэг эдлэлийн, оёдлын зэрэг салбаруудтай болсон. Тус улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс дээрх салбаруудын үйлдвэрлэл үйлчилгээнд ихээхэн өөрчлөлт гарсан юм.