Хайлуур жонш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 5:
 
== Флюорит Монголд ==
Манай орон хайлуур жоншны олборлолтоор БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт, экспортын хэмжээгээр Мексикийн дараа хоѐрдугаарт ордог. Ашигт малтмалын голлох ордууд, манай орны төв болон дорнод хэсэгт орших ба тэдгээрийг нийтэд нь Дорнод Монголын флюоритийн бүслүүр гэж нэрлэдэг. Энэ бүслүүр нь уртаараа 1000км, өргөнөөрөө 200км үргэлжлэх, галт уулын [[мезозоид]] бүслүүртэй давхцадаг. Бүслүүрийн бүтэц гүйцэд судлагдаагүй ч, одоогийн байдлаар флюоритийн хүдрийн 300 гаруй орд болон илэрц тогтоогдсон.<br />
Дийлэнх ордууд зурвасын ба [[брекчийн]] бүс агуулсан хүдрийн биетүүд юм. Ховор тохиолдолд карбонатын чулуулагт байрлах [[метасоматик]] гаралтай линз хэлбэртэй оршино.
Химийн бүтцийн хувьд хүдрүүд нь кварц-флюоритийн үүслүүд ба түүнд голлох флюорит, флюориттэй хослох кварцаас тогтдог ба [[адуляр]], карбонатууд, [[барит]], шаварлаг эдсүүд, [[пирит]], ховор тохиолдолд [[галенит]] ба [[киноварь]] зэрэг дагалдах хольцуудыг агуулдаг.
Тогтоцын хувьд хүдрүүд ихэнх тохиолдолд цул, зурвасалсан ба [[брекчийн]], ховор тохиолдолд судал ба үүр хэлбэртэй. Цул хүдрүүдийн CaF<sub>2</sub> агууламж 65%-с дээш гардаг бол бусад тохиолдол түүнээс бага байдаг. Хүдрийн биетийн эргэн тойронд орших [[вулканитуудад]] хүдэр орчмын өөрчлөлтүүд ([[кварцжилт]] ба [[аргиллизаци]]) илэрдэг.