Катализатор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
 
== Аммиакийн синтезд ашигладаг катализатор ==
[[Аммиакийн синтез]] катализаторын оролцоотойгоор явагддаг, учир нь катализаторгүй нөхцөлд [[аммиак]] үүсэх хурд маш бага байдаг. [[Төмөр]], [[осмии]], [[рутении]], [[молибден]] г.м. [[металлууд]] катализаторын үүргийг гүйцэтгэдэг. Эдгээрээс үйлдвэрлэлд [[төмөр]] катализаторыг өргөн ашигладаг. Удаан хугацаанд өндөр идэвхээ алддаггүй, хямд, үйлдвэрлэхэд хялбар, [[катализаторын хор]]онд тогтвортой. [[Төмөр]] катализаторын найрлагад бага хэмжээний идэвхижүүлэгчийг нэмж идэвхийг нь дээшлүүлдэг. Жишээ нь: [[Хөнгөн цагааны исэл|Al<sub>2</sub>O<sub>3</sub>]] нэмэхэд өндөр температурт тогтвортой, өндөр идэвхитэй гадаргуутай болдог бол [[Калийн исэл|К<sub>2</sub>О]] ба [[Кальцийн исэл|CaO]] хувийн идэвхийг (катализаторын нэгж гадаргуун идэвхи) нэмэгдүүлж, харин [[хувийн гадаргуу]]г бууруулдаг. [[Хөнгөн цагааны оксидисэл]] нь аммиакийг[[аммиак]]ийг катализаторын гадаргууд шингээх талтай байдаг бол [[калийн оксидисэл]] эсрэгээр катализаторын гадаргуу дээрхи [[аммиак]]ийг зайлуулах нөлөөг үзүүлдэг. Судалгааны дүнд катализаторын [[Хөнгөн цагааны исэл|AL<sub>2</sub>O<sub>3</sub>]] агууламж 4%-с ихгүй байх ёстой ба [[Кальцийн исэл|CaO]]-н агууламж 3%-с их бол катализаторын дулаан тэсвэрлэх чадвар буурдаг нь тогтоогдсон.
Үйлдвэрлэлд [[хөнгөн цагааны исэл|AL<sub>2</sub>O<sub>3</sub>]], [[калийн исэл|K<sub>2</sub>O]], [[кальцийн исэл|CaO]] гурваар эсвэл [[хөнгөн цагааны исэл|AL<sub>2</sub>O<sub>3</sub>]], [[калийн исэл|K<sub>2</sub>O]], [[кальцийн исэл|CaO]], [[цахиурын исэл|SiO<sub>2</sub>]] дөрвөөр идэвхижүүлсэн [[төмөр]] катализаторыг ашигладаг ба сүүлийнх нь [[катализаторын хор]]онд илүү тогтвортой байдаг ч цэвэр азот-устөрөгчийн холимогынхолимогоор ажиллах үед өмнөхөөс идэвхи багатай байдаг.
 
== Эх сурвалж ==