Ионосфер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''Цэнэгт мандал''' нь Дэлхийн агаар мандлын дээд хэсэг оршдог бөгөөд ойролцоогоор 50 км-ээс эхлэн 15-20 мянган км хүртлэх өндөрийг хамарсан давхрага юм. Цэнэгт мандал нь сансрын (ихэвчлэн нарны) цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн молекулууд хүчтэй иончлогдсноос үүсдэг. Саармаг атом молекулуудын холимог хий (үндсэндээ азот болон хүчилтөрөгч) болон бага зэрэг саармагжсан плазмаас бүрддэг. Энд температур маш огцом ихсэж 150 км-ийн өндөрт +230°С, 600 км-т +1500°С халуун байдаг. Цэнэгт мандалд иончлолын түвшин нь хангалттай их учир радио долгионы тархалтанд нөлөөлөдөг.
[[Файл:Tsenegtmandal.jpg|thumbnail|Цэнэгт мандлын давхаргуудын өдөр болон шөнийн цагаар байх өндрөөс хамаарсан байршил.]]
[[Файл:Ionogramm tsenegtmandal.jpg|thumbnail|Цэнэгт мандал дахь электроны концентрацийн өндрөөс хамаарсан хуваарилалт.]]
== Цэнэгт мандлын давхаргууд==
Цэнэгт мандлыг ионы концентрацаас хамааран D, E, F гэсэн 3 давхаргад хуваан ангилдаг.<br />
Line 5 ⟶ 7:
D давхаргад иончлол бага хамгийн сул байдгаараа онцлогтой. Энэ давхаргийн иончлолд нарны рентген цацраг гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн сансрын цацраг, соронзон шуурганы үеээр соронзон мандлаас ирж буй биетүүдээс бага зэрэг хамаарна. Шөнийн цагаар D давхарга-н ионизац огцом буурч давхарга алга болдогоороо онцлогтой. <br />
E давхаргын иончлол нь голдуу нарны богино долгионуудаас үүсдэг учир өдрийн цагаар электроны концентрац өсдөг. Шөнийн цагаар ионы саармагжилт маш хурдтай яавагддаг учир концентрац нь 103 см-3 болтол унадаг. Уг процесст F давхарга дахь цэнэгийн диффуз болон сансрын цацраг солирын урсгал эсрэгээр нөлөөлнө. E давхарга нь чөлөөт электроны өндөр концентрацтайгаас дунд ба богино долгионы тархалтанд чухал үүрэг гүйцэтгэнэ.<br />
Хамгийн дээд давхарга болох F давхаргад 130-140 км-ээс дээш цэнэгт мандал бүхэлдээ хамаарна. Иончлолын хамгийн өндөр түвшин нь 250-400 км-н өндөрт байдаг. Өдрийн цагаар электроны концентрацийн хуваарилалт 2 хэсэг хуваагдан F1, F2 гэсэн давхарга үүсгэдэг. Энэ нь нарны хүчтэй хэт ягаан цацрагаас үүдэлтэй.
 
== Цэнэгт мандлыг судлаж эхлэсэн түүх ==
1900-аад оны эхэн үеэд холын зайнд радио долгион дамжуулах туршилт хийж амжилттай болсоны дараа цэнэгт мандлын давхрагын тухай америкийн инженер Артур Кеннели болон английн физикч Оливер Хэвисайд нар зэрэг шахуу анхлан таамаг дэвшүүлцгээжээ. Тэд дэлхийн бөмбөрцөгийн гадна талд радио долгион ойлгох чадвартай агаар мандлын цэнэгжсэн давхрага байх магадлалтай гэж таамаглажээ. Жинхэнэ шинжлэх ухааны судалгаа 1920 оноос тандалтын (зондын) цэнэгт мандлын станц ашиглаж эхлэснээр хийгдэж эхэлсэн. Тэр нь дэлхийгээс төрөл бүрийн долгионы урттай богино радиосигналуудыг илгээн тэдний цэнэгт мандалд ойх мужыг ажиглахад оршиж байсан юм. 1923 онд зөвлөлтын эрдэмтэн М.В. Шулейкин цэнэгт мандалд 2-оос багагүй давхрага бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн, 1931 онд английн эрдэмтэн С. Чэпмэн цэнэгт мандлын давхрагыг анхны нарийвчлалтайгаар дүрслэх энгийн давхрагын онолыг бий болгожээ. Мөн цэнэгт мандлын судалгаанд ЗХУ-н эрдэмтэд Д. А. Рожанский, М. А. Бонч-Бруевич, А. Н. Щукин, С. И. Крючков английн эрдэмтэд Дж. Лармор, Э. Эплтон нарын ажлууд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.