Аммиак: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Аммиак''' NH<sub>3</sub> - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтанд -33,19°C-д буцалдаг, -77,75°C-д хатуурдаг. Аммиак болон агаарын холимог тодорхой нөхцөлд тэсрэх боломжтой. Усанд сайн уусдаг. 20°C-д нэг эзлэхүүн усанд ойролцоогоор 700 дахин их аммиак уусдаг. Ийм уусмалыг усан аммиак гэж нэрлэнэ.<br />
Ердийн температурт аммиак нь тогтвортой, 1200°C дээш температурт задарч устөрөгч ба азотыг үүсгэдэг.
Аммиак нь азотын хүчил болон азотын бордооны ([[аммонийн нитрат]], [[шүвтэр]], [[аммонийн сульфат]], [[нийлмэл бордоо]] г.м.) түүхий эд. Шингэн аммиак нь өөрөө маш өндөр концентрацитай бордоо юм. Аммиакийг капролактам, синилийн хүчил, шүү, тэсрэх бодис, техникийн давсууд зэргийг үйлдвэрлэхэд, мөн хөргөлтийн техникт хөргөгч агент болгон ашигладаг. Аммиак нь органик синтезид өргөн ашиглагддаг.<br />
|