Аммиак: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Аммиак NH3 - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтанд -33,19 С-д буцалдаг..."
(Өөрчлөлт алга)

03:24, 17 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Аммиак NH3 - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтанд -33,19 С-д буцалдаг, -77,75 С-д хатуурдаг. Аммиак болон агаарын холимог тодорхой нөхцөлд тэсрэх боломжтой. Усанд сайн уусдаг. 20 С-д нэг эзлэхүүн усанд ойролцоогоор 700 дахин их аммиак уусдаг. Ийм уусмалыг усан аммиак гэж нэрлэнэ. Ердийн температурт аммиак нь тогтвортой, 1200 С дээш температурт задарч устөрөгч ба азотыг үүсгэдэг. Катализаторын орчинд аммиакийн задрал 300 С-с эхэлдэг. Аммиак нь урвалын идэвхитэй, хүчилтэй урвалд орж давс, нүүрсхүчлийн давхар исэлтэй урвалд орж шүвтэр зэргийг уургэдэг бол цагаан алтан болон бусад зарим нэг катализаторын орчинд азотын исэлийг үүсгэн исэлддэг. Аммиак нь азотын хүчил болон азотын бордооны (аммонийн нитрат, шүвтэр, аммонийн сульфат, нийлмэл бордоо г.м.) түүхий эд. Шингэн аммиак нь өөрөө маш өндөр концентрацитай бордоо юм. Аммиакийг капролактам, синилийн хүчил, шүү, тэсрэх бодис, техникийн давсууд зэргийг үйлдвэрлэхэд, мөн хөргөлтийн техникт хөргөгч агент болгон ашигладаг. Аммиак нь органик синтезид өргөн ашиглагддаг. Хуудсыг нээсэн Даянбүүвэй.